Онгоцтой холбоотой худал мэдээлэл цацахыг хориглоно

0168Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо сураггүй болоод буй “Asia Air”компанийн“Airbus A320” онгоцны талаар мэдээлэл хийжээ. Тэрбээр “Аврагчид болон бурханд л найдаж байна. Онгоцыг барьцаалсан эсвэл осолдсон гэх мэдээлэл ирээгүй байна. Олон улсын аврагчид онгоцыг шаардлагатай бүс нутгуудад хайж эхэлсэн. Сүүлийн үеийн техник технологийг ашиглаж буй. Бурхан минь “QZ8501” нислэгийнхэнд туслаж, авраач” гэж хэлжээ.

Ерөнхийлөгч төгсгөлд нь дотоодын болон олон улсын хэвлэлүүдийг худал мэдээлэл нийтэд хүргэхгүй байхыг хүсээд “Хяналтгүй, худал мэдээлэл цацсан хэнийг ч хуулийн дагуу хариуцлага тооцож, яллах болно.  Онгоцны талаарх мэдээллийг цаг тутам мэдээлэх учир, үнэн бодит мэдээллээс хоцрохгүй байхыг хүсье” гэсэн байна.
“Онгоц сураггүй алга боллоо” гэх мэдээллийн дараа Британийн “Daily mail” сонинд “QZ8501” нислэг “МН370” шиг алга болсон уу эсвэл “МН17” шиг сүйрсэн болов уу” гэх гарчигтай нийтлэл нийтлэгдсэн юм. Энэхүү нийтлэлийг Ерөнхийлөгч Видодо буруутгаж, сонины удирдлагуудыг зорчигчдын гэр бүлээс уучлалт гуйхыг шаарджээ.

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …