Air Asia онгоцны хоёр ч томоохон хэсгийг илрүүлжээ

46jlu9eqi5bu905arv1jo1240tЯва тэнгист осолдсон Air Asia компанийн “QZ8501” нислэгийн эрэн хайх ажиллагааны баг онгоцны үлдэгдэл байж болох хоёр ч томоохон объект илрүүлсэн талаар Индонезийн албаныхан мэдэгдлээ. Эрэн хайх, аврах агентлагийн дарга Бамбанг Соелисто далайн гүнд ажиллаж байгаа алсын удирдлагатай төхөөрөмж дээрх объектуудын зургийг авсан гэсэн байна. Гэсэн хэдий ч цаг агаарын хүнд нөхцөл эрэн хайх, аврах ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд хүндрэл учруулж байгааг мэдэгджээ. Малайзын иргэний агаарын тээврийн Air Asia компанийн “Airbus A320” маркийн нисэх онгоц Индонезийн Сурабаяагаас Сингапурын зүг өнгөрсөн ням гарагт нисэх үедээ Ява тэнгист алга болсон юм. Онгоцонд 162 зорчигч байсан бөгөөд эрэн хайх, аврах ажиллагааны явцад одоогоор 30 гаруй хүний цогцос болон зорчигчдын тээш зэргийг олж илрүүлээд байгаа юм.

 

www.eagle.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …