AirAsia-ийн онгоц осолдсон тэнгисийн уснаа ар гэрийнхэн нь цэцэг өргөхөөр боллоо

zaluu_54ab7f6ae9f38_1AirAsia компанийн онгоцны ослын улмаас амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн уг онгоц осолдсон Ява тэнгисийн районд цэцэг өргөхөөр болжээ. Энэхүү ажиллагаанд зориулан Индонезийн цэргийнхэн тээвэрлэгч онгоц болон цэргийн хөлөг онгоц гаргаж өгөхөөр болсон байна.

“Амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг Сурабайгаас Калимантан арал дээрх Панкаланбуун хүргэх Hercules онгоцыг ерөнхий командлагч гаргаж өгөхөөр болсон бөгөөд тэнд тэднийг цэргийн хөлөг онгоцонд суулган, тэнгисийн цэцэг өргөх хэсэгт аваачна. Энэхүү ажиллагаа нь тэдний уй гашууг бага ч атугай хөнгөвчилж тайтгаруулах байх гэж бодож байна” гэж Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мулдоко өнөөдөр өгүүлжээ.

Тэрээр эрж хайх ажиллагааны үед эрсдэл их тохиолдож болзошгүйг тэмдэглээд, “Амь үрэгдэгсдийн цогцсыг олохын тулд зэвсэгт хүчнийхэн бүхий л чадлаа дайчилж байна. Цаг агаарын таагүй нөхцөл байдлаас шалтгаалан тэдэнд хүндрэл их учирч байна” хэмээн Мулдоко дурдсан байна.

ИндонезийнBanda Aseh цэргийн хөлөг онгоцны ахмадАриф Будиман аврагчдын ажиллаж буй нөхцлийг дүрслэн ярихдаа: “3-4 метр өндөр далайн давалгаа, асар хүчтэй салхитай тэмцэлдэн, амь өрссөн нөхцөлд ажиллацгааж байна” гэжээ.

Эрж хайх ажиллагаа эхэлснээс хойш 10 дахь хоног буюу даваа гаригт гэхэд, онгоцны ослоор амь үрэгдэгсдээс 37 цогцсыг олоод байгаа аж. Тэдгээрээс 13-ыг нь таних ажиллагаа дуусан, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Эрж хайх ажиллагаагаар олдсон бүхий л цогцсын үлдэгдлүүд ямар ч байдалд байсан ч гэсэн бүгдийг нь таних ажиллагаа явагдах болно гэж Индонезийн үндэсний цагдаагийн тэргүүн, генерал Сутарман мэдэгдсэн аж.

Д.Мигаа

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …