Австралийн 57 настай нэгэн эмэгтэйд өөд болсон хүний цохилохоо больсон зүрхийг авч шилжүүлэн суулгасан нь амжилттай болжээ.
Энэхүү шинэ алхам, шинэ технологи олон хүний амийг аврах замыг нээж байгаа аж. Зогсчихсон зүрхийг авч өвчтөнд шилжүүлэн суулгасан анхны тохиолдол нь энэ болж байна. Зүрх шилжүүлэн суулгах мэс засалд хувьсгал хийлээ хэмээн эрдэмтэн, судлаачид онцолж байна. Зүрхний дутагдал өвчнөөр шаналж байсан 57 настай Мишель Грибилас хэмээх эмэгтэй ийнхүү дахин амьдарч, эрүүл саруул инээмсэглэх болов.
“Би одоо өөр хүн болсноо мэдэрч байна. 40-тэй юм шиг л санагдаж байна” хэмээн Мишель ярилаа. Өнөөдөр дэлхий дээр тархи нь үхэжсэн хүний зүрхийг авч шилжүүлэн суулгах мэс засалд ашигладаг билээ. Зүрхийг авахдаа хөлдөөж, эд эс нь гэмтэхээс сэргийлдэг ажээ.