Энгэсэг тавих нууцаас

45300003-1486600003-News_GGFoundationГоё сайхны нэгэн нууц бол оо энгэсэг буюу косметикыг зөв хэрэглэхэд оршино. Энэ нууцыг бүрэн эзэмшсэн бүсгүйчүүд ямар ч тохиолдолд дур булаам харагдаж чаддаг. Иймд охид бүсгүйчүүддээ удахгүй болох шинэ жилд нь хэрэг болох байх гэсэн үүднээс доорх аргыг толилуулж байна.

– Нүүрэндээ бага зэрэг сэргэг өнгө оруулъя гэвэл өнгөлөгчөөс хацрынхаа гол хэсэгт хөнгөхөн туяа оруулж түрхэнэ.

– Өргөн духаа нарийн харагдуулахын тулд санчиг хавьцаа түрхэж бай.

– Жижиг бийр энгэсэг түрхэхэд огт тохирдоггүйг анхаараарай.

– Энгэсэг нь хуурай, шахдаг, шингэн хэлбэрээр байдаг ба алиныг нь ч ихдүүлж, ялгахаар будахгүй байх нь чухал.

– Гонзгой нүүрэнд хацрын голыг барьж нүдний доод орчимд түүнчлэн эрүүн дээр түрхэж өгвөл зохимжтой

. – Хүчтэйхэн дарж будвал өтгөн улаан өнгө гарах тул царайныхаа өнгөнд зайлшгүй тохируулан будах шаардлагатай.

– Энгэсэгийг хуруугаар түрхэнэ. Харин хуурай энгэсэгийг бол багсаар түрхэж болдог сайн талтай. Энэ нь илүү үзэмжтэй бөгөөд ердийн болдог.

– Хонхойсон царайтай харагдъя гэвэл хацраа гурван хэсэгт хуваана.

Санал болгох мэдээ

Хүйтэн усаар бий болгож болох арьсны 5 гайхамшиг

Хүйтэн шүршүүр нь бидэнд эрч хүч өгч, өглөө сэрэхэд тусалдаг гэж боддог ихэнхдээ боддог байв. Харин …