Coca Cola компани 1,800 ажилтнаа цомхотгохоор болжээ

coca_cola-wide-1400x1050Coca Cola компани зардлын хэмнэлт хийх төлөвлөгөөнийхөө хүрээнд дэлхий даяарх салбарууддаа 1,800 ажилтнаа цомхотгохоор болсон байна. Өнгөрсөн оны 7-9 дүгээр сар хүртэлх улиралд Coca Cola-гийн ашиг 14 хувиар буурч, орлогын өсөлт нь саарчээ. Олон улсын хэмжээнд салбарууддаа хэрэгжүүлэх гэж буй уг цомхотголд Атланта дахь салбаруудын ажилтнууд мөн хамрагдах аж. Цомхотголд багтсан ажилтнуудад хэдийнэ мэдэгдэл өгөөд эхэлсэн гэдгийг компанийн зүгээс мөн мэдэгдсэн юм. Түүнчлэн Coca Cola цаашид бусад олон салбарт ажилтнуудыг цомхотгох арга хэмжээгээ үргэлжлүүлж магадгүй байгаагаа мэдэгджээ.

“Бид ойрын саруудад Corporate, Coca Cola North America болон Coca Cola International салбарууддаа 1,600-1,800 ажилтан цомхотгохоор төлөвлөсөн” гэж компанийн төлөөлөгч ярьсан байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …