Япон улсын насны доройтолд орсон хүн 2025 он гэхэд 7,3 саяд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоог тус улсын Засгийн газар гаргажээ. 65 болон түүнээс дээш настай бүх өндөр настнуудын 15 хувь нь хөгшрөлтөөс улбаатай сэтгэцийн доройтолд орно гэж Японы Эрүүл мэндийн яамны судалгааны баг мэдэгсэн байна.
Уг тооцооноос үзвэл, 2012 онд Япон улсад 4,62 сая орчим хүн сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй байжээ.
Япон хүмүүсийн нас ахихын хэрээр сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй хүмүүсийн тоо өсч байна. Үүний зэрэгцээ дэлхийн хоёрдугаар дайны дараах их төрөлтийн үед мэндэлсэн хүмүүс одоогоос 10 жилийн өмнө 75 эсвэл үүнээс дээш настай байсан, тиймээс сэтгэцийн эмгэгтэй хүний тоо 6,75 саяд хүрч магадгүй гэж судалгааны баг тооцоолжээ.
Насны доройтлын улмаас сэтгэцийн өөрчлөлттэй болсон хүний тоо нэмэгдэж байгаа учир Японы Засгийн газар шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй гэж судалгааны баг мэдэгджээ.