Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Монгол Улсад анх удаа олон улсын зах зээл дээр бонд гаргаж эхний ээлжид 1.5 тэрбум ам.долларын бонд амжилттай арилжааллаа Мөнгөө авчихлаа, одоо юу хийх нь бидний асуудал. Ямар ч айдас хүйдэстэй юм байхгүй” хэмээн 2012 оны арванхоёрдугаар сард УИХын чуулган дээр хэлж байсан нь бий. Тэр үед эрх баригчдын хэлж байсан бурам шиг үгийг сонссон иргэд “Энэ бонд манай эдийн засгийг сэргээж, Монгол Улс дэлхийн тавцанд гарч, өндөр хөгжилтэй орны эгнээнд багтах нь” хэмээн ярилцсан удаатай. Гэвч энэ их мөнгөний асуудал өнөөдөр бүх нийтийн айдас болоод буй нь нууц биш. Арга ч үгүй байх. Өнөө сайхан зүйл ярьж байсан Н.Алтанхуяг нь “Бид мөнгийг нь босгоод өгсөн. Цаашид яаж төлөх нь хойч үеийн асуудал” гэж хэлж байхад айхгүй гээд ч яах билээ дээ. Уг нь бондын мөнгийг хэрэгтэй зүйлд зарцуулж, үйлдвэр, бүтээн байгуулалт хийж чадсан бол буцаад улс орны ирээдүйд хөрөнгө оруулалт болох учиртай байсан юм. Харамсалтай нь баруун, зүүнгүй үр ашиггүй зүйлд цацсан гэхэд болно. Тухайлбал, нэг жилийн настай автозам, гурван сарын настай гудамжны цэцэг мэтэд зарцуулсан.
Харин үлдсэн мөнгөө экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгжийг дэмжихэд зориулахаар болж, улмаар 888 төсөл шалгаруулан санхүүжүүлж эхэлсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 116 төсөл шалгарч, үүнд 171.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийгээд байгаа аж. Шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төслийн жагсаалтыг харахад дотооддоо үйлдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж болохуйц төсөл цөөнгүй байгаа ч үндэсний хэмжээний томоохон төсөл бараг алга. Ер нь бондоос үлдсэн тэр их мөнгөө нэг, хоёр тэрбумаар нь жижиг үйлдвэрүүдэд тараагаад өгөх нь хэр үр дүнтэй вэ Яахав, бог малын өлөн гэдэс боловсруулах цех, ноос, хөөвөр болон ноолууран сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гутал болон арьсан эдлэлийн үйлдвэрийн төсөл, хөнгөн блок, хөө сөнцөр хавтан, сенд вичэн хавтан, өнгөлгөөний тоосго, хадаасны үйлдвэр бай гуулах төсөл, гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн, монгол төмс боловсруулж, экс портлох зэрэг төслүүд байж болох юм. Харин өндөгний чиглэ лийн гурван ч төсөл шал гарсан бөгөөд мөн гялгар уут, баглаа, боодлын чихрийн, буузны, таягны, цаасан аяганы үйлдвэрлэлийн төсөл импортыг орлоод байх нь юу л бол. Эдгээр төслийг хоёр тэрбум хүртэлх ба түүнээс дээш мөнгөөр санхүүжүүлэхээр хоёр хуваажээ Тухайлбал, өнөөгийн хэл ам дагуулаад буй хогны ногоон уутыг үйлдвэрлэдэг “ОБ пластик” компани бондоос 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Өөрөөр хэлбэл, бондын мөнгөөр үйлдвэрлэсэн уутанд нийслэлчүүд хогоо хийж, хотоор хөглөрүүлж байгаа юм Ингэж тэрбум тэрбумаар нь элдэв зүйлд үрж байхаар томоохон үйлдвэрүүд, тухайлбал, нефть боловсруулах үйлдвэр, цахилгаан станц барих зэрэгт хөрөнгө оруулалт хийвэл Монголын ирээдүйд ашигтай гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох, гудамж төсөл, шинэ төмөр зам тавих, Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан “Буянт-Ухаа-1” станц, цог цолбор гээд 11 төсөлд 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон” гэж өнгөрсөн жил мэдээлж байв.
Харин сөрөг хүчний зүгээс “Чингис хаан Боинг-767 онгоцноос өөр гарт баригдах үр дүнтэй төсөл хөтөлбөр харагдсангүй. Тиймээс Мон голын ард түмнийг дарж дийлэхгүй их өрөнд оруул сан нь тодорхой боллоо. “Чингис” бондын мөнгийг Зас гийн газар хариуцлагагүйгээр үрэн та ран хий жээ” хэ мээн бухимдаж бай сан удаа тай. Түүнч лэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “А.Гансүх Зам тээврийн сайд байхдаа нэг км замыг 560 сая төгрөгөөр тавьж байгаа тухай ярьсан. Одоо нэг тэрбумаар тавьдаг болж. Гэтэл хотын зарим хэсэгт бүр нэг км замыг 2-3 тэрбум төгрөгөөр тавьсан байна. “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн санхүүжилтэд “но” орсон шүү, шалгаарай” хэмээн олонтаа хэлж буй нь худал биш. Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хэлснээр одоогийн байдлаар “Чингис” бондоос 700 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа аж. Гэхдээ энэ мөнгийг зарцуулах ажлын төлөвлөгөө нь бэлэн байгаа тухай тэр хэлсэн. Энэ “Зарцуулах ажлын төлөвлөгөө” гэдэг нь 888 төслөөс санхүүжилтээ авалгүй үлдсэн жижиг, дунд үйлдвэрүүдийн төсөл байж таарна. Бондын мөнгийг энэ мэтчилэн аар саархан зүйлд зарцуулаад дуусах вий. Хамгийн гол нь бондоос санхүүжсэн үйлдвэрлэлүүд нь хоорондоо уялдаа холбоотой л ажиллаасай даа.