Францад алан хядагчдын хамсаатнуудыг хайж байна

olloo_mn_1421213589_frantsФранцад болсон цуврал алан хядах ажиллагаанд холбоотой байж болзошгүй хүмүүсийг хайж байгаа тухай “АР” агентлаг мэдээлсэн байна. Францын цагдаагийн газар дахь эх сурвалж алан хядах ажиллагаа явуулсан бүлэглэл 8-12 гишүүнтэй байсан гэж үзэж байгаа тухайгаа “АР” агентлагт хэлжээ.  Эднээс 5-6 хүн одоо хүртэл баривчлагдаагүй чөлөөтэй яваа аж. Хэдхэн өдрийн өмнө тэдний нэгийг Парисын нэгэн дүүрэгт “Mini Cooper” машин унан явж байхыг нь харсан хүмүүс  цагдаад мэдээлсэн байна.

Парист болсон цуврал алан хядах ажиллагааг ах дүү Саид ба Шериф Кауши нар өөр нэг хамсаатан болох Амеди Кулибали нарын хамт зохион байгуулж явуулсан юм. Ах дүү хоёр ёгт сэтгүүлийн редакц руу дайран орж 12 хүний аминд хүрсэн бол Амеди Кулибали нь еврейчүүдэд зориулсан дэлгүүр рүү дайран хүн барьцаалж, цагдаа нартай буудалцах үедээ дөрвөн хүний аминд хүрсэн юм. Барьцаалагдсан хүмүүсийг суллах тусгай ажиллагааны үеэр алан хядагчид бүгд устгагдсан байна.

Эх сурвалж:  “Deutsche  welle”
Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …