Бельгид хядлага үйлдэхийг завдсан лалын хэт даврагчдыг устгажээ

8484Бельгийн тусгай албад өчигдөр тус улсын Вервье хотын төмөр замын буудалд бүгсэн лалын алан хядагчдыг довтлон хоёрыг нь устгаж, нэгийг нь баривчилсан бөгөөд зэр зэвсэг, тэсрэх бодис, Ирак болон Сирид үйл ажиллагаа явуулдаг “Лалын улс” байгууллагын далбааг хураан авсан тухай “Nieuwsblad” сонин уламжиллаа.

Лалын хэт даврагчдын бүлэглэл Вервьегээс гадна Бельгийн хэд хэдэн хотод зэрэг алан хядах ажиллагаа явуулахаар төлөвлөж байжээ. Тэднийг Парист болсон хядлагатай холбоотой эсэхийг шалгаж эхэлжээ. Тус улсад тусгай албад болон цагдаа нар лалын хэт даврагчдыг илрүүлэх 10 гаруй ажиллагаа явуулж эхэлсэн аж.

 Б.Барс /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …