Францад шинэ төрлийн нэг амжилт тогтоожээ. Энэ нь долоо хоног тутмын “Шарли Эбдо” сонин урьд хожид гарч байгаагүйгээр гурван сая хувиар хэвлэгдсэн юм. Гэтэл гурван сая сонин хэдхэн цагийн дотор дууссан байна. Сонины жижиглэн худалдааны үнэ гурван евро боловч интернэтэд панзчид нэг хувь сонинг 650 еврогоор худалдан авахыг санал болгож эхэлжээ. Дээр нь нэг дуулиан тарьсан нь сонины эхний нүүрэн дэх зөнч Мухаммедийн зураг юм. Гурван сая хувь гэдэг нь “Le Figaro”, “Le Monde” хэмээх тус улсын өдөр тутмын хоёр томоохон сонины нийт хувийг нийлүүлснээс их тоо аж. “Шарли Эбдо” дугаараас хэдэн хувийг олж авсан сонин худалдаалах цэгүүд үүр цайхаас өмнө худалдаж дуусчээ. Мөн тус дугаарыг авахаар урьдчилан захиалга өгөөд сонины цэгт дугаарлан зогссон хүмүүст “Шарли Эбдо” хүрэлцсэнгүй. Үүнтэй холбоотойгоор сонины удирдлагууд тус дугаарыг хэвлэх нийт тоог таван саяд хүргэхээр болж, Лион дахь хэвлэлийн үйлдвэр цагт 30 мянган хувийг үйлдвэрлэж, нэг хэсэгтээ завгүй ажиллажээ. Түүнчлэн тус дугаарыг 20 гаруй орноос захиалсантай холбоотойгоор дэл хийн таван хэлнээ орчуулсан аж. Сонины тэргүүн нүүр энэ удаа 2011 онд дуулиан тарьсан дугаарын нүүртэй хэв маяг нь ижил гарчээ. “Эбдо Шариат” хэмээх уг тусгай дугаараас болж, сонины редакцийг шатааж байв. Харин энэ удаад шог байдлаар дүрсэлсэн Мухаммед гартаа “Намайг гэдэг” бичиг барьж, дээр нь “Бүхнийг уучилсан” гэх бичиг байх аж. Энэ удаагийн дугаарын баатруудаар сэтгүүлчдийг хөнөөсөн ах, дүү Куаши, тэдний гарт амиа алдсан сэтгүүлчид, Парист болсон жагсаалд оролцсон олон орны төр, засгийн удирдагчид тодорчээ. Өнгөрсөн ням гаригт болсон олныг хамарсан жагсаалд зориулсан хуудаст “Шарли мессагаас илүү олныг цуглуулж байна” гэжээ. Алан хядах ажиллагаанд өртөлгүй амьд гарсан сэтгүүлчид сониныхоо дугаарыг бусад сонины газрын матераиллаг тусламжтайгаар “Liberation” сонины ргедакцид бэлтгэсэн байна. Үүнээс гадна сонины газарт халдсаныхаа дараа ах, дүү Куаши нарын хийсэн бичлэг интернэтэд тавигджээ. Бичлэгт тэд “Бид зөнчийн өмнөөс өшөө авсан” хэмээн хашгирах аж. Алан хядах ажиллагаатай холбоотой өөр нэг бичлэгийг Йемен дэх “Аль-Каида” бүлэглэл байршуулсан байна. Бичлэгт францын алан хядагчид Осама бен Ладены залгамжлагч Аймана Аз-Завахирийн заавар-чилгаагаар ажиласан тухай өгүүлжээ.
Д.Болд