Монгол иргэд Францад осолджээ

3275623f84460c39originalФранцын Монтре хотын ойролцоо, Аржентан-Сийс чиглэлийн зам дээр өнгөрсөн мягмар гаригт зам тээврийн ноцтой осол болж, дөрвөн монгол хүн нас баржээ. Тэдний сууж явсан “Мерседес” маркийн суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдсөн байна. Хохирогчид 27-42 насныхан байснаас гурав нь газар дээрээ амиа алдаж, 27 настай залуу Каннын эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа буюу пүрэв гаригийн өглөө нас барсан аж. Осолдсон ачааны автомашины жолоочийг согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглээгүй болохыг холбогдох албаныхан тогтоосон байна. Тэрбээр “Жижиг автомашин эсрэг урсгал руу орж ирснийг эцсийн мөчид харсан тул тоормос гишгэхээс өөр зүйл хийж чадаагүй” гэдгээ мэдүүлжээ. Францын цагдаагийн газраас ослын шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Үүнд согтууруулах ундаа хэрэглэсэн, утсаар ярьж анхаарал алдсан байж болзошгүй зэрэг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж байгаа юм. Түүнчлэн осол гарсан өглөө хүчтэй салхитай байснаас өөр хэд хэдэн осол гарахад нөлөөлсөн тул энэ хувилбарыг ч бас шалгаж байгаа гэнэ.

 Д.БОЛД

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …