Индонезид хар тамхины хэргээр гадаадын зургаан иргэн цаазлуулав

6vltha276nf2m87u1javn18qjjИндонезид Бразил болон Нидерландын зургаан иргэнийг мансууруулах бодисны хэргээс болж цаазаар авчээ. Тэдгээр хүмүүсийг өчигдөр Индонезийн “Төв Жава” хотот цаазалсан байна. Баттай эх сурвалжийн мэдэгдэж байгаагаар цаазлуулсан иргэд хар тамхи тээвэрлэх оролдлого хийсэн байжээ. Тэдэнд 2010 оноос эхлэн эрүү үүсгэн шалгасан бөгөөд ийнхүү цаазаар авах шийдвэрт хүрсэн аж.

Өнгөрсөн хугацаанд Бразил болон Нидерландын Засгийн газраас өөрийн улсын иргэдэд өршөөл үзүүлэхийг хэд хэдэн удаа хүссэн боловч чанга хатуу хуультай Индонезчууд авч хэлэлцээгүй бөгөөд мансууруулах бодистой холбоотой ямар ч хэрэгт хатуу чанга байхаа тус улсын шинээр сонгогдоод удаагүй байгаа ерөнхийлөгч Жоко Видодо хатуу анхааруулсаар байсан юм. Ямартай ч болсон явдалд ундууцан Бразил болон Нидерландын Засгийн газраас Индонези дэх элчин сайдын яамаа буцаан татсан байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …