10 настай охин амиа золиосолжээ

downloadЭнэ сарын 10-11-ний өдрүүдэд Нигерид гурван удаа дэлбэрэлт болж, хэдэн арван хүний аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр эдгээр хэргийг амиа золиослогч 10 настай охид үйлдсэн аж. Энэ хэрэгтэй холбогдуулан “Боко Харам” бүлгийг буруутгаж байгаа юм. Учир нь тус бүлэглэл хөрш Камерунаас 80 орчим хүн хулгайлсны 50 нь 10-15 насны охид, хөвгүүд байсан билээ. Чад улсын Ерөнхийлөгч Идрисс Деби Итно тус хэрэгтэй холбогдуулан “Боко Харам” бүлгийн эсрэг эвсэл байгуулах нь хамгийн ойрын зөв гарц гэж бодож байгаагаа илэрхийлсэн байна.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …