Хэт даврагсад Японы засгийн газраас 200 сая ам.доллар нэхэж, 2 иргэнийг нь цаазалсан гэдгээ мэдэгджээ

Fighters of  al-Qaeda linked Islamic State of Iraq and the Levant parade at Syrian town of Tel AbyadИракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр Японы хоёр иргэнийг барьцаалснаа мэдэгдэж, тэдний бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан билээ. Хэт даврагчид Японы Засгийн газарт 72 цагийн хугацаа өгч, 200 сая ам.доллар нэхсэн юм. Тэгвэл барьцаанд байгаа Японы иргэн Кенжи Гото болон Харуна Юкава нарыг цаазалсан тухай тус бүлэглэлээс мэдэгдлээ. Тэднийг цаазалсан гэх хэт даврагч “Японы Ерөнхий сайд Шинзо Абе бидэнд хариу өгсөнгүй. Тиймээс энэ залуусыг цаазлав” гэж хэлсэн байна.1

Японы Гадаад харилцааны яам дээрх бичлэгийг үнэн эсэхийг нь тодруулахаар ажиллаж байгаа юм. “Ройтерс” агентлагийн мэдээлсэнээр “Хэт даврагчид Японы иргэдийг цаазлаагүй ч байж магад” гэжээ. Хэт даврагчид өмнө нь АНУ болон Их Британийн иргэдийг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан бол Японы иргэдийг цаазалж буй бичлэгээ цацаагүй юм.

Ерөнхий сайд Шинзо Абе өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн Ойрхи Дорнодод зургаан хоногийн хугацаатай төрийн айчлал хийж, хэт даврагчдын эсрэг нэгдэхийг олон улсад уриалаад байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …