“iPhone” утаснаас татгалзахыг уриалав

images8787АНУ-ын Тагнуулын газрын экс ажилтан Эдвард Сноудан дахин нэг нууцын зэрэглэлтэй материал задалсан тухай “www.internetfornews.com” мэдээллээ.

Сноудан “Apple” компанийн үйлдвэрлэсэн “iPhone” гар утас АНУ-ын Засгийн газрын хүсэлтийн дагуу хэрэглэгчдийн яриаг чагнах тусгай программтай үйлдвэрлэгдсэн” гэж хэлжээ. Тэрбээр “iPhone” хэрэглэгчид хувийн мэдээллээ хэн нэгэнд алдахгүйн тулд тус брэндээс татгалзахыг хүсье. Энэхүү гар утсанд хэрэглэгчдийн яриаг чагнах тусгай программ суулгасан. Би энэхүү мэдээллийг баталж чадна. Тагнуулынхан “iPhone” гар утас барьдаг бүх хүний яриаг чагнадаг. Засгийн газар энэхүү тусгай программын хариуд “Apple” компанид их хэмжээний мөнгө өгсөн” гэжээ.

1Сноуданы өмгөөлөгч Антолий Кучернена Оросын “РИА Новости” агентлагт “Сноудан аюулгүй байдлын үүднээс энгийн утас ашигладаг. Тэрбээр “iPhone” гар утас ашигладаггүй. Тун удахгүй “iPhone” хэрхэн хэрэглэгчдээ тагнадаг байсан материалууд дэлгэгдэх болно” гэж хэлжээ. “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук ““iPhone” гар утсанд хэрэглэгчдийн яриаг чагнах тусгай программ суулгаагүй” гэж  мэдэгдсэн байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …