Америкийн тэрбумтан Дональд Трамп 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэж мэдэгджээ. Тэрбээр өөрийгөө “Улс орныхоо хүчирхэг байдлыг нь эргүүлэн авчирч чадах цорын ганц нэр дэвшигч” хэмээсэн байна.
Сонгуульд ялбал Трамп “Исламын улс бүлэглэлийг дарж, Иран дахь цөмийн зэвсгийн боловсруулалтыг нэн даруй зогсоон, ажлын байрыг нэмэгдүүлж, төсвийн хомсдолыг багасгана” гэжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар түүний өрсөлдөгчөөр АНУ-ын Төрийн департментын тэргүүн асан Хиллари Клинтон, Бушийн гэр бүлийн удам угсаа болох Жеб Буш болон Митт Ромни нар байх гэнэ.
Трамп Буш болон Ромнид ялах ямар ч боломж байхгүй гээд харин Клинтонтой “тэмцэнэ” гэж амлажээ.
ikon.mn