Тайваньд унасан онгоц 31 хүний амийг авч одлоо

tiku3

Тайванийн “Trans Asia” компанийн “ATR-72” онгоцны ослоор 31 хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллэжээ.

Аврагчид 15 зорчигчийг аварч, эмнэлэгт хүргэсэн байна. Осолдсон онгоцны эх биеийг уснаас гаргаж, хар хайрцгийг тайлж эхэлсэн гэж албаны хүмүүс мэдээллээ. Мөн 12 зорчигч ор сураггүй алга болсон байна.

1Алга болсон зорчигчдийг хайх ажиллагаа үргэлжилж буйг Тайванийн Тээврийн сайд Яэ Куан Ших мэдэгджээ. Тэрбээр “Аврагчид өнөөдрийг хүртэл ослын газар ажиллаж байна. Онгоц осолдсон шалтгааныг урдчилсан байдлаар цаг агаарын таагүй байдалтай холбон тайлбарлаж байгаа. “ATR-72” нислэг үйлдэж байхдаа хүчтэй салхинд цохигдож, гүүр мөргөсөн байж магадгүй” гэж хэлжээ.

Онгоцны 58 зорчигчийн 5 нь багийн гишүүд, үлдсэн 31 нь Хятадын жуулчид байсан ажээ. Хятадын жуулчид Кинмен арлаар дамжин гэртээ харих гэж байсан юм.
Өнгөрсөн долдугаар сард “TransAsia” компанийн онгоцны хүчтэй шуурганы улмаас Тайванийн Пенгху аралд осолдож, 48 хүн амиа алджээ.

Эх сурвалж: bolod.mn

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …