Хүн чанараа алдвал, мөн чанараа алдана. Тиймдээ ч “хүнээ барсан АМЬТАН” хэмээн жигшин хэлцэх нь бий. Харин ийм хүнээ барьсан амьтад сүүлийн олшроод байх шиг. Мах цусныхаа тасархайг нохой шиг хоолны үлдэгдэлээрээ хооллож, гурвын гурван жил хорьж цагдан, яраглаж байсан хүн нь аавынх нь дүү багш мэргэлжилтэй эмэгтэй байсан гээд боддоо. Манай сайд өчигдөр Хөвсгөл аймагт амбаарт гурван жил хоригдсон хүүгийн талаар нийтэлсэн билээ. Хагас өнчин энэ хүгийн талаар өнөөдөр дэлгэрэнгүй хүргэхээр шийдлээ. Тэрхүү гэр шоронд байсан хүү өдгөө 16 настай бөгөөд анх 13 настайгаасаа эхлээд хоригдсон гэдэг. Харин хүн араатан нь түүнийг нохойноос дор үзэж зуны цагт амбаартаа, өвлийн цагт гэрийн үүднийхээ амбаарт хорьж байсан нь тогтоогджээ.
Хүүгийн энэ эмгэнэлтэй хувь тавилан эцгийг өөд болсоны дараагаас эхэлжээ. Хэдэн жилийн өмнө хүүгийн аав ээж нь салж, бага охиныг ээжид нь, хүүг аавд нь асран хамгаалуулахаар болжээ. Аав нь амьд сэрүүн байхдаа хүүгээ хайраар дутаалгүй өсгөж байсан ч өвчний улмаас хорвоог орхиж, хүүг талийгаач аавынх нь төрсөн дүүд даатган, асран хамгаалах эрхийг нь шилжүүлсэн байна. Асран хамгаалагчийг тухайн аймаг, дүүргийн Засаг дарга тогтоох тухай хуулийн заалт байдаг бөгөөд аавынх нь дүүд нь даатгасан учир эргэж тойргүй гурван жил болжээ. Багш мэргэжилтэй дүү нь харин асран хамгаалах эрхээ бас нэгэн дүү эмэгтэйдээ шилжүүлсэн байна. Дүү нь бас дээд мэргэжилтэй нэгэн төдийгүй багш мэргэжилтэй, аймагтаа багш, нийгмийн ажилтнаар ажилладаг, боломжийн амьдралтай хүмүүс гэнэ.
Харин аймшигт дарангуйлагч этгээд болох бага дүү нь Хөвсгөл аймгийн III дунд сургуулийн багш хийдэг бөгөөд өөрийн мах цусны тасархайг ингэж дарангуйлж, нохойноос дор үзэж, хоолныхоо шавхруугаар хооллож байсан тэрбээр яаж, ардын хүүхдүүдэд ном зааж, багш хэмээн сайрхаж явсан бол. Түүнийг ийм үйлдэл гаргадаг, хүчирхийлэгч байсан гэдгийг нь өнөөх хайртай шавь нар нь итгэж чадахгүй байгаа биз. Тэрбээр хүүг алах ч санаатай байсан юм шиг. Учир нь өнгөрсөн зун хүүд долоо хоногийн турш ямар ч хоол өгөөгүй, өлсөхийн эрхэнд хүү амбаарын жижиг нүхийг малтсаар цоорхой гарган оргож, хөрш айлаас боорцог гуйж идэж байгаад баригджээ.
Ийнхүү гол зогсоосоноосоо болж хүү амбаарт гавлуулахдаа хүрсэн байна. Хүүг тэр үед л хөршүүд нь харахын эцэсгүй болтлоо турж, зодуулсан янзтай боорцог гуйхад нь сэжиглэсэн ч дөнгөж саяхан л цагдаагийн байгууллагад энэ тухай мэдэгдсэн байх юм. Цагдаагийн ажилтнууд бүсгүйн гэрт ирж, хүүг амбаараас гаргахад биеэрээ дүүрэн шарх, сорвитой, байнгын зодуур, дарамтад байсан нь илт тодорхой байсан байна. Ингээд хэрэгт холбоотой мэдээллийг цуглуулж, холбогдох хүмүүсээс байцаалт авч эхэлжээ. Хүүгийн эх нь нийслэлд амьдардаг, өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүүтэйгээ холбогдох гэж нэг бус удаа оролдсон ч асран хамгаалагч гэх бүсгүй уулзуулах нь битгий хэл утсаар ч яриулдаггүй байсан гэнэ.
Ээж нь хүүгээ эсэн мэнд торниж буйд итгэдэг байж. Харин хэргийн талаар мэдмэгцээ хүүгээ хотод өөр дээрээ авсан байна. Энэ мэт хүүхдүүдийн эрх ноцтой зөрчсөөр байна. Өөрийн төрсөн үрээ алсан яадаг юм бэ гэсэн байдалтайгаар хандаж, заазуурдаж, мах цусны тасархай болсон ахнынхаа хүүтэй нохой мэт харьцаж, зодож занчин байгаа багш хүнийг бид яах вэ? Монголчууд минь сэтгэл зөөлөнтэй байж, сэвлэгхэн үрсээ хайрлаач…
Эх сурвалж: чухал.мн