Цэрэндорж Мөнхбаатар

December, 2017

  • 6 December

    Ховд аймгийн ИТХ-ын дарга огцорч, тамгаа авч “зугтжээ”

     Ховд аймгийн ИТХ өчигдөр шөнө үүрийн 5 цаг болтол хуралдаж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг огцоруулжээ. Тус аймаг ИТХ-ын 41 төлөөлөгчтэйгээр 2 төлөөлөгч гадаадад томилолтоор яваа тул 39 төлөөлөгч хуралдаа суусан байна. Аймгийн ИТХ-аар дарга Г.Пүрэвгандийг огцруулах эсэх асуудлаар санал хураахад 22 төлөөлөгчийн санал буюу 59,4% нь огцоруулна, 15 төлөөлөгчийн санал буюу 40,6% нь огцруулахгүй гэсэн бол, 2 төлөөлөгчийн санал хүчингүй …

  • 4 December

    Г.Атармаа: Шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл бид тэвчээртэй байсан

    Нийслэлийн ИТХ тодорхой хугацаанд хурлаа хийж чадахгүй болсонтой адил Баянзүрх дүүргийн ИТХ-д ч гацаа үүсээд байгаа аж. ИТХ-ын төлөөлөгч, анх томилогдсон дарга Г.Атармаагаас тэнд үүссэн улс төрийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. -Баянзүрх дүүргийн ИТХ бүтэн жилийн турш маргаантай байлаа. Сая болсон VII хуралдаан ч нэлээд маргаан дагуулсан гэсэн. Чухам юу болов? -Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн энэ оны арваннэгдүгээр сарын 9-ний …

  • 4 December

    Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг гүтгэсэн нь тогтоогджээ

    Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой холбоотой мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр их гарсан. Гэсэн ч энэ бүхэн ташаа болохыг тэрээр албан ёсоор мэдэгдсэн байна. Учир нь 2014 онд Д.Галсандондог Ховд аймгийн МАН-ын хорооны дарга болж, улмаар 3 шатны сонгуульд намаа ялалтанд хүргэсэн юм. Үүнээс гадна орон нутгийн сонгуулиар хоёр дахь удаагаа Засаг дарга болсноос эхлэн зарим хүмүүстэй …

  • 4 December

    УИХ-ын гишүүн Д.Муратын “садар самуун”-ы хэрэг юу болов

    Өнгөрсөн 9 сард нийгэм улс төрийн “бужигнаан” дунд, УИХ-ын залуу гишүүний “хүчин”-ийн хэргийн дуулианд дарагдан чимээгүйхэн сураг алдарсан нэгэн “хэрэг” бол УИХ-ын гишүүн Д.Муратын тухай мэдээлэл юм. Тэрбээр нутгийн нэгэн бүсгүйг элдвээр өдөж хоргоон, бэлгийн харилцаанд орох санал тавьж, өөрийн нүцгэн  шалдан зургаа бүсгүй рүү илгээж, үүнийг нь илчилнэ гэсний төлөө өнөөх бүсгүйг болон аав ээжийг нь дарамтлан, бүсгүйг зодсон гэх мэдээлэл …

  • 4 December

    Гранд сэтгүүл 100 дах дугаараа эрхлэн гаргалаа

    Монголын сэтгүүл зүйн салбарт шинэ өнгө төрх, мэдээллийн давалгаагаар хүч түрэн орж ирсэн “Гранд” сэтгүүл 7 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулахдаа хүн төвтэй сэтгүүл зүйг мэргэжлийн ёс зүй, нийгмийн хариуцлагатайгаар хөгжүүлэхийг гол зорилго, үнэт зүйлээ болгон ажилласаар өнөөдрийг хүрлээ. Сэтгүүл зүйн ёс зүй гэдэг нь шударга үнэн байх, ямар нэг үндэслэлгүйгээр бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байхыг хэлнэ. …

  • 4 December

    “Гранд” сэтгүүлийнхэн 100 дугаараа тоймлон “Цэнхэр оймстууд” ном болголоо

    Нийгэмд хийж бүтээсэн бодит зүйлтэй, өөрийн гэсэн орон зай дуу хоолойтой, тийм ч учраас хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн амьдралд баримталдаг зарчим, үзэл санаа, дотоод ертөнцийг нээсэн ярилцлага ямар ч цаг үед үнэ цэнээ алдахгүйгээр барахгүй тухайн цаг үеийнхээ түүх болон үлддэг. Эндээс залуу хойч үе, нийгэм олон нийт шинэ санаа, гэгээн өөдрөг үзэл, амьдралд итгэх итгэл олж авдаг нь ийм төрлийн …

November, 2017

  • 30 November

    Архивчид ур чадвараараа өрсөлдөж байна

    Монгол Улсад Орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд төрийн архивын нийт ажилтнуудын дунд анх удаа “Архивч-2017” ажил мэргэжлийн тэмцээнийг Архивын ерөнхий газраас 2 үе шаттай зохион байгуулж байна. Тус тэмцээнийг архивын салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, танин мэдэхүйн болон оюуны сэтгэн бодох чадвар, идэвх санаачлагыг дээшлүүлэх зорилготой зохион байгуулж байгаа болно. “Архивч 2017” сэдэвт урлаг, …

  • 30 November

    О.Галбадрах: Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан хариуцлагатай ажлыг хийдэг ч хамгийн бага цалин авдаг

    Монгол улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ой 12 сарын 5-нд тохиож байна. Архивын салбарын ойн хүрээнд “Тэнгэр” дээд сургуулийн архивын багш, Архивчдыг дэмжих холбооны тэргүүн О.Галбадрахтай ярилцлаа. -Удахгүй архивын салбарын ой болох гэж байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу? -Монголчууд баримт бичгээ боловсруулах, хадгалж хамгаалах уламжлалаараа нэлээд эртний уламжлалтай ард түмэн. Тухайлбал, Чингис хаан 1206 …

  • 29 November

    Х. Цогбадрах: Кесар хагалгаагаар төрсөн 3 ээжийг өөрийн гаргасан дасгалын системээр хүссэн үр дүнд нь хүргэж чадсан

    Сүүлийн үед олон хүмүүс спиннинг-ийн спортоор хичээллэх болсон. Эрэлт их байгаа учраас түүнийг дагаж олон клубууд ч үүд хаалгаа нээж байна. Тэгвэл чухам спиннинг нь ямар үр дүнтэй, хүний биед ямар байдлаар нөлөөлдөг талаар бид мэргэжлийн дасгалжуулагч багштай ярилцлаа. Тэрээр турж гоё болох нь чухал ч эрүүл мэнд түүнээс илүү чухал гэдгийг сануулж байсан юм. Шинэ жил болох гээд олон хүмүүс жин хасах тал дээрээ …

  • 29 November

    “Абсолют” дэлгүүр нийтийн эзэмшлийн талбайд дур мэдэн хаалт хийжээ

    Монголчууд “Хойноос ирээд хот манайх” гэдэг үгээр даварсан нэгний үйлдлийг  илэрхийлдэг уламжлалтай. Тэгвэл ингэж хэлж болох үйл явдал Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Москва хорооллын орчимд амьдардаг иргэдэд тохиожээ. Москва хорооллын өмнөх “Хөрс” худалдааны төвд төвд  үйл ажиллагаага явуулах болсон “Абсолют” дэлгүүрийн зүгээс Хөрс төвийн үүдээр дамжиж гэр орон руугаа ордог  тэр хавийн орон сууны айл өрхүүдийн авто замын орц гарц, …

  • 29 November

    Залруулга

    Манай сайт нь 2017 оны 6 дугаар сард “Тусгаар тогтнолын хувьчлал 3,0 Ипотек хэмээх их бизнес” хэмээх нийтлэлийг бусад эх сурвалжаас авч өөрийн сайтад гаргахдаа мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлаагүй, редакцийн зүгээс анхаарч үзэлгүй нийтэлсний улмаас “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн нэр хүндэд халдан, үйл ажиллагаанд нь сөрөг үр дагавар учруулахуйц, олон нийтэд төөрөгдөл өгөх, ташаа ойлголт төрүүлэх мэдээлэл түгээсэндээ хүлцэл …

  • 29 November

    “Хэрэглээний ёс зүйн асуудлууд” сэдэвт ЭШБХ болно

    МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУТИС-ийн БУХС, МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Сургууль, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философийн салбар төгсөгчдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа энэ хурлыг 2017 оны 11 сарын 30-ны өдөр МУИС-ийн Төв байрны 320 тоот хурлын танхимд 9.30-13.30 цагт зохион байгуулахаар болжээ. Хүмүүнлэг иргэний нийгэмд ёс зүйн боловсрол чухал ач холбогдолтой. Бид жил бүр ёс зүйн асуудлаар уламжлал …

  • 27 November

    Н.Номтойбаяр, Ц.Сандуй, Д.Гантулга нар МАН-ын удирдах зөвлөлөөс хасагджээ

    МАН-ын 28-р Их хурал өнгөрсөн өдрүүдэд болж, намын дүрмээ шинэчлэн, намын дарга, Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр сонгосон билээ. МАН-ын Удирдах зөвлөлд нийт 29 гишүүн сонгогдсон бөгөөд эдгээрт, У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Ц.Бат-энх, М.Энхболд, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, Я.Содбаатар, Б.Саранчимэг, Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Ц.Цогзолмаа, Ж.Эрдэнэбат, С.Батболд, Т.Аюурсайхан, Г.Солтан, С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, О.Содбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Сү.Батболд, Ч.Улаан, Ц.Нямдорж нарын …

  • 27 November

    С.Амарсайхан: Төсвийн үр өгөөжийг сайжруулах тал дээр анхаарах шаардлагатай

    НИТХ-аас холбогдох хуулийн дагуу 12 сарын 05-ны өдрийн дотор Нийслэлийн төсвийг батлана. Төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Батболд НИТХ-д оруулан хэлэлцүүлдэг журамтай. Өнөөдөр НИТХ-ын II ээлжит бус хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар Нийслэлийн төсвийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тус хурлыг нээж НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нийслэлийн төсвийн үр өгөөжийг сайжруулах тал дээр анхаарах шаардлагатай байна. Олон …

  • 27 November

    Томчуудтай холбогдсон газрын наймааны түүх

    -“Ноцтой мэдээ” сонины “но”-той нийтлэлийн араас мөшгөхүй- “Ноцтой мэдээ” сонины сүүлийн дугаарт “Сүлжээтэй луйварчин Ч.Бээжинхүү гэж хэн бэ?” гэсэн сүржин гарчигтай нийтлэл гарсан. Улмаар тухайн нийтлэл маш олон мэдээллийн сайтуудад зохион байгуулалттай юм уу гэмээр цацагдсан. Нийтлэлийн гол агуулга нь шууд л Ч.Бээжинхүү гэх эмэгтэй зууны зартай луйварчин гээд бичсэнээс гадна хэрүүл алим болоод байгаа газар нь тусгай хамгаалалттай газар …