“Монголын зэс корпораци”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар Эрүүгийн цагдаагийн газар байцаалт өгөхөөр ирээд байна. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өглөө. М.Мөнхбаатар“Манай компаний зүгээс ямар нэгэн байдлаар улсаас мөнгө аваагүй. Өнөөдрийн байдлаар Сангийн яам, Монгол банк, Хөгжлийн банкны албан бичигт байгаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ биднийг төрөөс мөнгө авсан хэргээр шалгаад байгаа шүү дээ. Би хувьдаа дөрвөөс таван удаа цагдаагийн газар …
virtual
March, 2019
-
5 March
Ц.Пүрэвтүвшин байцаалтаа өгч дуусаад гарч явлаа
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудалтай холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон болон “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилан Эрүүгийн цагдаагийн газар аваачин, байцаалт авч байгаа. Дөнгөж сая, “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин мэдүүлгээ өгч дуусаад Эрүүгийн цагдаагийн газраас авч гарлаа. Тэрбээр ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Харин Д.Эрдэнэбилэг, О.Орхон нараас байцаалт авах ажиллагаа үргэлжилж байна.
-
5 March
Монголын ШҮҮХ, ПРОКУРОР яаж ажлаа хийхийг одоо харцгаая
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг МАНАН бүлэглэл гардан зохион байгуулж, Монголын баялгийг бүлэглэлдээ авах гэсэн нотлох баримтууд нь олон нийтэд ил болсоор байна. Үндсэндээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Сангийн яам, Хөгжлийн банк,Эрдэнэт үйлдвэр, Монголбанкинд мөнгө байсаар байтал төрийг худалдан авах эрхээс нь татгалзуулж, МАНАН бүлэглэл өөрсдөдөө давуу эрх олгосон гэдэг нь баримтуудаар нотлогдож байгаа юм. Өчигдөр ЗГХЭГ–ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс “Монголиан коппер корпорейшн” …
-
5 March
О.Баасанхүү: Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгах ёстой
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2019.03.05/ “Эрдэнэт” үйлдвэрийн 51, 49 хувьтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр”Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүд “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар мэдээлэл, бас цензургүй сурвалжлага гарлаа. Монголбанкнаас зээл өгсөн гэж байгаа. Нууцын зэрэгтэй байгаа учир би үнийн дүнг хэлж чадахгүй. Үүнийг ярихын тулд Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгах ёстой. Тухайн үед …
-
5 March
Ц.Пүрэвтүвшин: Намайг өнөөдөр үүрээр энд хүчээр авч ирлээ
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс хуулийнхан тайлбар авч байна. Ц.Пүрэвтүвшин байцаалтын үеэр гарч ирж агаар амьсгалсан. Энэ үеэр түүнээс байцаалтай холбоотой асуудлаар тодруулга авах гэсэн боловч өгөхөөс татгалзсан юм. Тэрбээр “Мөрдөн байцаагчийн зөвшөөрөлгүй яриа өгөх боломжгүй. Намайг өнөөдөр үүрээр энд хүчээр авч ирлээ. Өчигдрийн нэвтрүүлэгтэй холбоотойгоор байцаалт авч байна гэж ойлгож байна” гэлээ.
-
5 March
Б.Баатархүү: Эрдэнэт үйлдвэрийн хэрэгт холбогдуулан Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилсан
Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өнөөдөр /2019.03.01/ Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчиллаа. Өнөөдөр болж буй баривчилгаатай холбогдуулан ЦЕГ-ын ХМ-ийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Үүнтэй холбогдуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг …
-
5 March
Осолдсон дөрвөн иргэний ар гэрт нийт 193 сая төгрөгийн тэтгэмж олгоно
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж байна. Ослын үеэр нурангид даруулж амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт тэтгэмж олгох нөхцөлийн талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хөдөлмөрийн хуулийн 97-р зүйлд заасны дагуу тухайн байгууллагаас осолдогчийн ар гэрт нэг удаагийн тэтгэмж олгох заалт бий. …
-
5 March
Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарыг баривчиллаа
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, тус банкны эзэмшигч Д.Эрдэнэбилэг болон тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид прокурорын зөвшөөрөлтэйгээр баривчиллаа. Тодруулбал, өнөөдөр буюу гуравдугаар сарын 5-ны өдөр 11:45 цагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” хотхон дахь Д.Эрдэнэбилэгийн гэрт нэгжлэг хийж, түүнийг Эрдэнэт үйлдвэрийн хэрэгтэй холбоотой асуудлаар байцаалт авахаар болсон …
-
5 March
С.Өлзийтогтох: Хоёр жолооч буруу ойлголцсоны улмаас осол гарсан
Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа, Зэвсэгт хүчний 310-р ангийн алба хаагч, хүнд даацын автомашинд дайруулж, амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 310-р ангийн ахлах ахлагч Г нь “Сэрүүн сэлбэ” компанийн хашаанд элс ачиж байгаад тус ангийн эзэмшлийн самосвал “ЗиЛ-130” маркийн автомашинд дайруулсан байна. Уг машиныг ангийн жолооч Х жолоодож явсан ба өгсүүр замд …
-
5 March
“Single ladies-4” киноны зохиол бичигдэж эхэллээ
Жүжигчин Г.Ундармаагийн “U Film” кино компанийн уран бүтээл болох “Single ladies”романтик инээдмийн кино 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан билээ. Ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай өгүүлдэг “Single ladies” уран сайхны киноны 1,2,3 анги нээлтээ хийснээс хойш үзэгчдийг байлдан дагуулсан юм. “Single ladies-1,2,3,” киноны зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо бичсэн юм. Харин ирэх оны хоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийх …
-
5 March
Зэвсэгт хүчний 310-р ангийн алба хаагч амиа алджээ
Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа, Зэвсэгт хүчний 310-р ангийн алба хаагч, хүнд даацын автомашинд дайруулж, амь насаа алдсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 310-р ангийн ахлах ахлагч Г нь “Сэрүүн сэлбэ” компанийн хашаанд элс ачиж байгаад тус ангийн эзэмшлийн самосвал “ЗиЛ-130” маркийн автомашинд дайруулсан байна. Уг машиныг ангийн …
-
5 March
Р.Дагва: Хувийн хэвшлийн оролцоогүйгээр Улаанбаатарыг хөгжүүлчихнэ гэж бодож суугаа дарга нар байвал яг одоо гэртээ харь
Өнгөрсөн пүрэв гаригт ажлаа хүлээн авсан НИТХ-ын дарга Р.Дагватай ярилцлаа. -Таны нутаг ус, аав, ээжийн тань талаар ярилцлагаа эхэлье. Та аль нутгийн хүн бэ? -Би өөрөө Улаанбаатар хотод төрж, өссөн. Харин аав минь Архангай аймгийн Их тамир сумын уугуул. Их олон жил тээврийн жолооч хийсэн. Ээж минь нярав хүн бий. Ер нь ажилчин гаралтай гэж хэлэхэд болно доо. Хүүхэд насаа …
-
5 March
Ebarimt систем дэх иргэдийн бүртгэл серверт хадгалагддаг тул мэдээлэл устах боломжгүй гэв
Иргэд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа татварын нэгдсэн систем ebarimt.mn-д бүртгүүлж НӨАТ-ын буцаан олголт болон сар бүрийн урамшууллын сугалаанд оролцдог. Өчигдөр орой буюу /2019.3.4/-ний орой уг системд иргэдийн бүртгүүлсэн байсан төлбөрийн баримтын дүн 0 болсон, зарим дүн нь буурсан зэрэг өөрчлөлт орсон талаар цахим орчинд мэдээллээ. Харин энэ асуудал дээр Татварын ерөнхий газраас тайлбар өглөө. Тэрээр “Ebarimt системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой 23:00 цагаас …
-
5 March
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарчээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын /ЭЕШ/ хуваарь батлагджээ. ЭЕШ-ын хуваарийг танилцуулж байна ЭЕШ-ын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2019 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын үнэлгээний төвөөс …
-
5 March
Дэвид Бекхэмийн хүрэл хөшөөг босгожээ
Английн хөлбөмбөгчин асан Дэвид Бекхэмийн хүрэл хөшөөг “Мэжор” лигээс Лос-Анжелес Галакси цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд босгожээ. Дэвид Бекхэм “Мэжор” клубт 2007-2012 онуудад тоглож байсан бөгөөд “Мэжор” лиг түүхэндээ анх удаа тоглогчдоо хөшөө босгосон нь энэ юм. Хөшөөний нээлт гуравдугаар сарын хоёронд “Мэжор” лигийн шинэ улирлын нээлтийн тоглолтын өмнө болсон бөгөөд уг арга хэмжээнд Дэвид Бекхэм эхнэр Виктория Бекхэмийн хамт оролцсон байна. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл