УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой ноцтой мэдээлэл өгөв. Тэрээр хэлэхдээ “Бидэнд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой дугтуйтай бичиг ирсэн. Үүнийг нягталж үзэхэд үнэн болж таарсан. Чингэлтэй дүүргийн нотариат дээр хувьцаа худалдах болон эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байгааг олж мэдсэн юм. Үүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өгсөн. 400 орчим сая ам.долларын үнэтэй Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 40 …
virtual
January, 2019
-
28 January
Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа
Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран 2019 онд мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн залуучуудад гадаадаас аутсорсинг захиалга авч гүйцэтгэл хийх 500 ажлын байрыг зарлаж байгаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тус хуралд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр, программ хангамжийн хэлтсийн дарга А.Амарсанаа нар оролцов. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын …
-
28 January
Поп дива нар “O.Couture Mongolian fashion” брэндийн хувцсаар гангарчээ
Монголын рок попын тайзнаа “Поп дива” хэмээн өргөмжлөгдсөн дуучин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, С.Наран нар үндэсний хувцастай зураг олны анхаарлыг татаж байна. Поп дива нар цагаан сарын баярт зориулсан “Хүрээ донж” ёслолын арга хэмжээнд оролцох үеэрээ Монголынхоо дизайнеруудын урласан үндэсний хувцсаар гоёжээ. Монгол Улсын гавьяат дуучин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг нарын хувьд “O.Couture Mongolian fashion” брэндийн дизайнер Д.Отгонжаргалын урласан үндэсний дээлээр гоёж, худалдан авчээ. …
-
28 January
Биед магни дутагдсаныг илтгэх есөн шинж
Магнийн дутагдалд аль хэдийнээ орсон хүнд илрэх шинж тэмдэгт булчингаар чилж өвдөх, нойргүйдэх, нүүр, зовхи таталдах, сарын тэмдэг маш их өвдөлттэй ирэх, яс сийрэгжих, хэврэгших зэрэг орно. Сонсохоос л, урьдчилан сэргийлмээр бодогдож байгаа биз? Дутагдаж эхлэхээс нь өмнө магнийнхаа хэрэглээг өсгөж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө хангалттай их магни хэрэглэдэггүй, дутагдалд орж магадгүй хүн гэдгээ яаж урьдаас мэдэх вэ? Магни …
-
28 January
”Мөнх ундрам хүнс” ХХК ГРАНПРИ шагнал хүртлээ
Дархан-Уул аймагт уламжлал болгон 21 дэх жилдээ зохион байгуулсан “Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдаанд “Мөнх ундрам хүнс” ХХК амжилттай оролцож,””ШИЛДГИЙН ШИЛДЭГ ГРАНПРИ”” шагналын эзэн болсон байна. Тус компанийн зүгээс баг хамт олон, хэрэглэгчдэдээ дараах талархлыг илэрхийллээ. “Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож ””ШИЛДГИЙН ШИЛДЭГ ГРАНПРИ””-ээр шалгарсан хамт олондоо баяр хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бидний ажил үйлсийг дэмжиж байдаг хэрэглэгчид, Дархан-Уул …
-
28 January
Сар шинийн зан үйл
УУЦ ТАВИХ ЁСОН Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж өгнө. Зочин толгой талаас нь барьж, хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүврэгдэн талаас нь барьж, баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал. Их бүхэл /бүтэн …
-
28 January
Хэнтий аймгийн Улсын аварга малчны шагнал гардуулав
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Шагдарын Батбаатарт “Улсын аварга малчин” цол тэмдэг, өргөө цагаан гэр, гарын бэлгийн хамт гардуулж өгөв. Улсын аварга малчин Ш.Батбаатар нь Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1959 онд төрж, 1976 оноос Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлтээр “Алтан тал” нэгдлийн Сүмбэр бригадад хоньчноор ажлын гараагаа эхэлж өдгөө мал маллан амьдарч байна. Тэрбээр …
-
28 January
“3 сая инээд” шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ
Боловсрол телевизийн “3 сая инээд” шоу нэвтрүүлгийн бүртгэлийн постер цацагдлаа. Дэлхийн арав гаруй оронд амжилттай хийгдэж олон сая үзэгчдэд инээд хөөр бэлэглэсэн тус шоу нэвтрүүлэгт 16-аас дээш насны мэдрэмжтэй, авьяастай, хошигнох дуртай хүн бүхэн оролцох боломжтой юм. Оролцогч нь нэвтрүүлгийн гол дүр болох хоёр эрхмийг дүрмийн дагуу өгөгдсөн хугацаанд инээлгэж чадвал нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн мөнгөн шагналын эзэн болно. Ингэхдээ стэнд-ап, …
-
28 January
Б.Баатархүү:Цагаан сар бол эв нэгдлийн баяр
Монголын цагаан сар намрын улиралд болдог байсан гэх мэдээлэл ч бий. Тэгэхээр энэ бүх асуултанд оносон тайлбар хэрэгтэй боллоо. Тиймээс түүхийн ухааны доктор Б.Баатархүүтэй энэ сэдвээр ярилцлаа. -Цагаан сарыг Монгол түмний их баяр гэж нэрлэдэг. Гэвч яг хэдий үеэс эхэлж тэмдэглэж ирсэн талаар тодорхой мэдээ мэдээлэл алга. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? -Цагаан сарын баярын тухай ярихын тулд эхлээд …
-
28 January
Автобусанд бэлэн мөнгөөр зорчсон иргэнийг 10 нэгжээр торгоно
Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар цахим картаар зорчих хөлсөө төлөөгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1 заалтын дагуу 10000 төгрөгөөр, зорчигчдод зорчих хөлс төлөх шаардлага тавиагүй, зорчигчдоос бэлэн мөнгө авсан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заалтын дагуу 25000 төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ тооцон ажиллаж байна. Нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн зорчигчдын хөлс төлөлтийн байдалд хяналт, …
-
28 January
Гоёлын наадмын бүтээлүүдэд оюуны өмчийн газар батламж олгожээ
Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2019″ наадам өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 30-нд болсон. Тус наадмаар загвар зохион бүтээгчид 2019 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилмэл бүтээлүүдээрээ өрсөлдөж, шилдгийн шилдгээ тодруулсан билээ. Энэ жилийн наадмын нэг онцлог нь Оюуны өмчийн газраас батламж олгожээ. Тодруулбал, Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар “Топ модель 2019″, “Гранпри …
-
28 January
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын албан хаагчид нэг өдрийн цалингаараа эмнэлгүүдэд агаар цэвэршүүлэгч авч өгчээ
Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын нийт албан хаагчид нэг өдрийн цалингаараа 16 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмж худалдан авч, эмнэлгүүдэд гардуулсан байна. Тодруулбал, хүүхдийн 70 ортой тасаг нээн ажиллуулж буй Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд 8 ширхэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Чингэлтэйд үүргийн эрүүл мэндийн төвд тус бүр 4 ширхэг …
-
28 January
Прокуророос Жастын Ш.Батхүүг Г.Алтан, Э.Сүрэн нартай хуйвалдсан гэж үзжээ
Нийслэлийн прокурорын газраас Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн 201301000330 дугаартай “Яллагдагч Жаст групп ХХК ийн захирал Ш.Батхүү нь “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн нэр бүхий албан тушаалтануудтай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ингэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн “Стандарт банк Пи Эл Ситэй байгуулсан гэрээний зарим баримтуудыг хуурамчаар үйлдэн нийт 160,100,000.00 ам.долларын буюу 220,276,450,000 /хоёр зуун …
-
28 January
Б.Халиун муайтайн боксын Азийн аваргын бүсийн эзэн болов
Тайландын Нан хотод энэ сарын 26-нд болсон Азийн Муайтайн холбооны ерөнхийлөгчийн ивээл дор Азийн мэргэжлийн Муайтайн аваргын төлөөх тулаан боллоо. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Б.Халиун Тайландын тамирчинг хожиж, мэргэжлийн муайтайн боксын Азийн аваргын бүсийн эзэн болов.Тэрбээр өмнө нь муайтайн боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан билээ.
-
28 January
Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны аварга боллоо
Мэргэжлийн боксын рингэд хүч үзэж буй Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө Доминикан улсын боксчин Клаудио Марреротой тулалдаж ялалт байгууллаа. Тоглолт АНУ-ын Нью-Йоркийн “Barclays center”-т өчигдөр /2019.01.27/ болж, Н.Төгсцогт ялалт байгуулснаар мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг-ын аваргын бүсийг зүүсэн анхны монгол тамирчин болов. “Barclays Center”-т Монголын 200 гаруй хөгжөөн дэмжигчид цуглан “King Tug”, “Уухай” хэмээн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл