virtual

January, 2019

  • 10 January

    Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах шаардлагагүй гэв

    Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2019.01.10/ хэлэлцэн “УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах шаардлагагүй” гэсэн шийдвэр гаргалаа. Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийн талаар тус Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудлыг өчигдөр /2019.01.10/ …

  • 10 January

    Ард түмэн гэж байдгийг МАНАН-д мэдрүүлэхэд таны хүч хэрэгтэй

    Хуулийн цаана,төрийн дээр албан бус эрх мэдлийн хана босгосон МАНАН бүлэглэлийнхэн ард түмэн гэж байдгийг мартатлаа “өндөрт гарсан” тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ярьсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд  Сүхбаатарын талбайд 20 мянган хүн цугларсныг “мөнгөөр жагслаа,өвлийн хувцастай хоёр,гурван мянган хүн хорин мянга  юм шиг харагддаг” гэх мэтээр үгүйсгэснээрээ УИХ-ын дарга М.Энхболдыг тойрон хүрээлэгсэд ард түмэн гэж байдгийг мартсан байснаа  харуулсан юм. Хууль, шүүх, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм гэсэн ардчиллын дархлаа болсон байгууллагуудыг  эрх …

  • 10 January

    Монголын морьт харваачид “Мулан” кинонд тогложээ

    Монголын үндэсний морьт харвааны 54 харваачид “Walt Disney”-ийн урилгаар Мулан кинонд тогложээ. “Мулан” киноны зураг авалт өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Шинэ Зеланд болон Хятадад хийж байгаа аж.Киноны гол дүрийн эмэгтэй болох Муланы дүрд Хятадын жүжигчин Лю Ифэй, Жет Ли-Цинь Ши Хуанди хааны дүрд, Гон Ли-хүчирхэг увдист эмийн дүрийг бүтээж байгаа аж. “Мулан” уран сайхны киног 2020 оны гуравдугаар сарын …

  • 10 January

    “21000” реалити шоунд дуучин Д.Отгонжаргал, Г.Ганхүү нар өрсөлдөж байна

    “25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоу оны өмнөх дугаартаа Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нарыг оролцуулсан. Тансаг зочид буудалд 10 хоног байрлахдаа зөвхөн 21 мянган төгрөгийг хүнсэндээ хэрэглэх үүрэгтэй үндэсний шоуны ялагчаар З.Баянсэлэнгэ тодорсон. Тэгвэл “21000” реалити шоуны шинэ оны анхны дугаарыг Япон улсын Токио хотоос бэлтгэжээ.Токио хотод арав хонох хугацаанд 2100 иеноор худалдаа …

  • 10 January

    Жүжигчин А.Мөнгөнзул Дакагийн кино наадмын шүүгчээр ажиллана

    Дакагийн 17 дахь удаагийн олон улсын кино наадам энэ сарын 10-18-нд Бангладеш улсын Дака хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн кино наадмын “Spiritual Films Section”-ийн шүүгчээр Монгол Улсаас найруулагч, жүжигчин А.Мөнгөнзул албан ёсоор уригджээ. Мөн найруулагч Д.Галбаярын бүтээл “Миний Нууц”, А.Төгсбаярын “Хүн Мод”, С.Бүжингийн “Сайн Аав” гэсэн Монгол кино “Cinema of the World Section” хэсэгт оролцож, дэлхийн 220 гаруй кино …

  • 10 January

    Улаанбаатарт 8-10 градус хүйтэн байна

    2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд    5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө    39-44 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө …

  • 10 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 4. Бархасвадь гараг. Чөдөр одтой, есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Хий Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 9 January

    Хэвийн боов, банш буузны үйлдвэрт шалгалт хийж эхэллээ

    Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан 2019 оны нэгдүгээр сарын 9-нөөс хоёрдугаар сарын 8-ны өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүн болон лифт, цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн хангамжид шалгалт хийж эхэллээ. Улсын байцаагчид дараах обьектуудад хяналт шалгалтыг явуулах аж. Хэвийн боов, банш буузны үйлдвэрлэл, худалдаа Сар шинийн баярын хүнсний өргөтгөсөн худалдаа, экспо, зах худалдааны төвүүд, ил задгай худалдаа эрхлэгчид Золголтын арга хэмжээ зохион …

  • 9 January

    Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна

    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд энэ онд тохиож буй Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг тохиолдуулан хэрэгжүүлэх 70 төслийн талаар санал солилцов. Мөн Тяньжин хотын 10 бодит ажил санаачилгын хүрээнд нягт хамтран ажиллаж байгаа нь үр …

  • 9 January

    Гэр хороолол, хөгжлийн намыг 31 дэх улс төрийн намаар бүртгэлээ

    Гэр хороолол хөгжлийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Гэр …

  • 9 January

    Орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдийг байрлуулах байрыг нээлээ

    Хавдрын тохиолдлын тоо жилээс жилд нэмэгдэж, өнгөрсөн онд 7000 гаруй хүн хавдартай хэмээн оношлогдсон гэх статистик бий. Үүний улмаас хавдраар оношлогдож, эмчилгээ хийлгэж буй хүн эмнэлэгт дээд тал нь зургаа л хонож байгааг ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн хэлсэн. Нэг хүнийг арав, 14 хоног хэвтүүлэн эмчлэх гэхээр дараагийн өвчтөн хүлээх шаардлага гардаг учраас ийм нөхцөл үүссэн аж. Тэгвэл өнөөдөр /2019.01.09/орон нутгаас нийслэлд …

  • 9 January

    УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах Ерөнхийлөгчийн төслийг дэмжлээ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хуулийн төслийг хэлэлцлээ.Хуралдаанд  оролцсон УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан:Энэ хуулийн төсөл бол өнөөдрийн системийн гажуудлыг засах ганц арга  юм. Энэ төрийн гацаа сүүлийн нэг жил гэнэт үүсчихсэн асуудал биш. Сүүлийн 27 жилийн гажуудлын нөлөөгөөр бий болсон. Харин үүнийг зарим гишүүн ойлгож УИХ-ыг тараах тухай асуудлыг ч …

  • 9 January

    Б.Ундармаа:Хуулийн өмнө шалгуулахад бэлэн 

    Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Уг асуудлыг өнөөдөр 15.00 цагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэж эхэллээ.Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Ундармаа“УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар ямар ч шийдвэр гаргасан  хуулийн өмнө шалгуулахад бэлэн “гэв. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж …

  • 9 January

    Наоми Китахара:Суурин төлөөлөгч томилогдохгүй ч 2019-2021 онд хэрэгжүүлэх төслүүд хэвийн үргэлжилнэ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2019.01.09) НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахараг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтууд үр дүнтэй болсонд баяртай байгаагаа хатагтай Наоми Китахара хэлээд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн …

  • 9 January

    Осолдсон иргэдийг галт тэргээр Улаанбаатарт авчирчээ

    Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд 45 зорчигчтой явж байсан “Юниверс” загварын автобус өчигдөр 06.00 цагийн орчим Замын-Үүд рүү орох төв хаалгыг мөргөж, ноцтой осол гаргасан. Ослын улмаас 37 хүн бэртэж гэмтсэн бол 60 настай эмэгтэй Я, автобусны жолооч 30 настай эрэгтэй Б нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж амиа алджээ. Автобусанд зорчиж явсан 45 хүнийг тус сумын эмнэлэгт аваачиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн …