Халуун намраар хөллөсөн улс төрийн үйл явдал хөхөө өвлийн хүйтнийг үл ажран дүрэлзэж байна. “МАНАН-гийн” хэмээн цоллуулж байсан 27 гишүүнээс тав нь нүүр буруулж, шударга ёсны талд зогссон нь олны талархалд морилов. Нөгөө талаас УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар 39 гишүүн гарын үсэг зурж нэгдсэн нь сонгогч олны дунд нэгэн гэрэл гэгээг асаалаа. Алдарт “60 тэрбум”-ын хэргийг эвлүүлэг хэмээн хоёр жилийн …
virtual
December, 2018
-
13 December
УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах нөхцөл бүрдлээ
УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулахаар нэр бүхий 40 гишүүн нэгдэж, гарын үсэг зурлаа. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн, 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон зэрэг хэд, хэдэн үндэслэл тавьж, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж байгаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх 60 тэрбумын хэргээр нь Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгтөл дээрх нэр бүхий 40 гишүүн байнгын …
-
13 December
Гурван ихэр охинтой болсон Э.Одхүүгийн гэр бүлд гурван өрөө байр бэлэглэлээ
“Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан энэ оны тавдугаар сард гурван ихэр охинтой болсон Э.Одхүүгийн гэр бүлд орон нутгийн удирдлагууд нь “Евро Эко” хороололд гурван өрөө байр бэлэглэлээ. 2018 оны 5 дугаар сарын 1-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их-Залуу багийн иргэн Э.Одхүүгийн гэргий Б.Цэрэннадмид БОЭТ-ийн Төрөх тасагт гурван ихэр охин төрүүлж, тэд охиддоо О.Номин-Эрдэнэ, О.Амин-Эрдэнэ, О.Нандин-Эрдэнэ хэмээн нэр хайрлажээ.
-
13 December
Утааны эсрэг маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аяныг эхлүүллээ
Эрүүл мэндийн яамнаас утааны эсрэг маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аяныг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар судалгааг НЭМҮТ болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн байна. Энэхүү судалгаанаас харахад уушгины хатгалгаа өвчин бага насны хүүхдийн дунд нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Тийм ч …
-
13 December
Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл түгээсэн хүнийг олуулахаар цагдаагийн байгууллагад хандсан
Өнгөрсөн мягмар гарагийн орой фэйсбүүк дэх “Medee.mn” хэмээх нэр бүхий хуудаст “Хотын дарга нар албан өрөөндөө зодоон хийж нэгнээ алах шахжээ” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Отгонбаяр, Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Өлзийбаяр нар тайлбар өглөө. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд …
-
13 December
Стивен Сигал эхнэрийн хамт Эмин Агаларовын төрсөн өдөрт уригджээ
Азербайжаны нэрт дуучин Эмин Агаларовын 39 насны төрсөн өдөр өчигдөр /2018.12.12/ тохиожээ. Тэрбээр төрсөн өдрөө ОХУ-ын урлаг соёлын алдартнуудын хамт тэмдэглэжээ. Дуучны төрсөн өдөрт Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал эхнэр Б.Эрдэнэтуяатайгаа хамт уригдан иржээ. Мөн ОХУ-ын алдарт дуучин Филипп Киркоров, Григорий Лепс, Рита Дакота, Ани Лорак, Стас Михайлов, Светлана Бондарчук нарын алдартан ирсэн байна.
-
13 December
Хойд туйлд аялах эрхийн төлөө Э. Энхсаруул өрсөлдөж байна
Шведийн “Fjallraven Polar” аяллын хувцас хэрэглэлийн компаниас зохион байгуулдаг Хойд туйлд нохойтой чаргаар аялах “Fjallraven 2019” эрхийн төлөө дэлхий дахинд Монгол дээл хувцастайгаа аялж, үндэсний өв соёлоо сурталчилдаг Энхсайханы Энхсаруул өрсөлдөж байна. Э.Энхсаруул ялагч болоход тун ойрхон байгаад бөгөөд өрсөлдөгч нь 1.3 сая хүнтэй Эстон улсын оролцогч бүсгүй юм. Саналын зөрүү ердөө гурван мянга гаруй л байна. Санал хураалт өнөөдөр 17 цагаас дуусах тул хүн бүр …
-
13 December
Саун массажны газарт 18-28 насны 15 эмэгтэй биеэ үнэлж байжээ
Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 11-ний өдөр Нийслэлийн зарим дүүрэгт саун массаж нэрийн дор биеэ үнэлэлт зохион байгуулж буй газруудад гэнэтийн шалгалтыг хийсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Гэнэтийн шалгалтаар таван газарт 15 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлжээ. Тэднийг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангаж өгсөн этгээдүүдэд мөн …
-
13 December
Загвар өмсөгч С.Төгсөд найз залуу нь автомашин бэлэглэжээ
Загвар өмсөгч С.Төгс “Авьяаслаг Монголчууд-2016” шоу нэвтрүүлгийн оролцогч, Pole dancer Ч.Цэнгүүнтэй үерхээд хоёр жил болж байгаа билээ. Бүжигчин Ч.Цэнгүүн ойн баяраа тохиолдуулан загвар өмсөгч С.Төгсөд автомашин бэлэглэжээ. Тэрээр “Автоланд” ХХК-с 35 сая төгрөгөөр “Mini Cooper” худалдан авч түүнд бэлэглэсэн бөгөөд тус компанийн зүгээс таван сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэн бүтэн жил сервис үйлчилгээ үнэгүй үзүүлэхээр болжээ.
-
13 December
УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичигт 38 гишүүн гарын үсэг зуржээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нарын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа татгалзах өргөдлөө гаргахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ. УИХ-ын дарга М. Энхболдыг огцруулахыг дэмжиж УИХ-ын 38 гишүүн гарын үсэг зуржээ. Энэ талаар УИХ-ын гишүүнТ.Аюурсайхан”УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа татгалзах шаардлагад 38 гишүүн гарын үсэг зурсан. Дэмжиж байгаа 40 гаруй гишүүн байна” гэв. УИХ-ын гишүүн Л.Болд: УИХ-ын даргатай уулзахад …
-
13 December
Ж.Чүлтэмсүрэн:Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 12-14 хэм хүйтэн байна
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21431 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх …
-
13 December
Г.Ганболд: Иргэн Г.Оюуны биед нь халдсан зүйл байхгүй
Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд тус улсад хүүхдээ эмчлүүлж буй иргэн Г.Оюуныг зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа билээ. Уг асуудалтай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд дараах тайлбарыг өгчээ. Тэрээр “Иргэн Б.Батчулуун, Г.Оюун нар 12 дугаар сарын 7-нд тус ЭСЯ-д ирж, “Шинэ Дели хотын “BLK” эмнэлэгт цаашид охиноо …
-
13 December
Н.Төгсцогтын тулааны тов гарчээ
Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн рингэнд арван тулаан хийгээд байгаа билээ. Тэрбээр 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Марреротой хийхээр болсон байна. Хоёр боксчны тулааны 2019 оны нэгдүгээр сарын 26-д АНУ-ын Нью-Йоркийн Бруклин дэх “Barclays Center”-т болохоор товлогджээ. KING TUG буюу Н.Төгсцогт өнгөрсөн тавдугаар сарын 26нд мэргэжлийн боксын арав дахь тулаанаа Колумбын боксчин Оскар Эскандонтой хийж …
-
13 December
Ханиаднаас сэргийлэх энгийн аргууд
Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт болон хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрдэж байдаг. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг юм. Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс …
-
13 December
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж хамтарсан мэдэгдэл гаргана
Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчилж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ бараалхлаа. Японы олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Тадаши Маэда бараалхлаа. Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Японд Монгол инженерүүд бэлтгэх ажилд өндөр ач холбогдол өгч байгааг талууд тэмдэглэсэн. Монголоос Японд суралцаж байгаа оюутны тоо 2017 оны байдлаар 2,517 байна. Цаашид …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл