virtual

November, 2018

  • 2 November

    УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ 28 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо

    2018-2019 оны хичээлийн жилийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эргэх Холбоо” ТББ, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран тойргийнхоо оюутан залуучуудын дунд гурав дахь жилдээ тэтгэлэгт хөтөлбөр зарласан бөгөөд шилдэг 28 оюутанд өчигдөр батламжийг нь гардуулан өглөө. Тус тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй боловч санхүүгийн бэрхшээлийн улмаас суралцахад хүндрэлтэй байгаа орон нутгийн оюутнуудыг урамшуулах, тэдний …

  • 2 November

    68 настай иргэнийг бүлэглэн дээрэмджээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо 70-р байрны баруун талд явж байсан 68 настай иргэнийг үл таних гурван хүн өчигдөр /2018.11.01/ 20.30 цагт  дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 68 настай эрэгтэй  Б-г явж байхад нь эрэгтэй 42-43 насны гурван этгээд бүлэглэн LG гар утас, бэлэн мөнгийг дээрэмдсэн байна. Тус мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж илрүүлэн, гэмт этгээдүүдийг саатуулан шалгаж эхэлжээ.

  • 2 November

    Б.Есүй Дэлхийн аварга боллоо

    Беларусь улсын Гомель хотноо Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын ДАШТ зохиогдож байна. Тус тэмцээнд Монгол Улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж байгаа юм.Өчигдөр /2018.11.01/ тэмцээний блиц буюу түргэвчилсэн тоглолт болж өндөрлөлөө. Тус тоглолтын охидын 8-10 насны ангилалд өрсөлдсөн Батдаваагийн Есүй аваргалаа. Спортын мастер Д.Чойжилсүрэнгийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг, “Монгени” сургуулийн сурагч тэрбээр есөн өрөг тоглохдоо долоо хожиж, нэг тэнцэн, нэг хожигдон, …

  • 2 November

    Барилга дээрээс үсрэх гэж байсан 14 настай охиныг аварчээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд өндрөөс хүүхэд амиа хорлох гээд байна гэсэн дуудлага өчигдөр /2018.11.01/ оройн 19.20 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид 19.34 цагт очиход Баянгол дүүргийн харьяат  14 настай эмэгтэй Н нь 15 давхар барилгын дээвэр дээрээс үсрэх гэж байсныг Аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Д.Шижирболд, эмч, дэслэгч Э.Эрдэнэзуу нар охинтой ярилцаж, сэтгэл санааг …

  • 2 November

    Увс аймагт Д.Сумьяагийн нэрэмжит тэмцээн зохион байгуулагдлаа

    Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Доржсүрэнгийн Сумьяагийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаангом суманд зохион байгуулсан байна.Увс, Завхан, Ховд, Баян-Өлгий аймгийн 23 багийн 400 гаруй өсвөрийн жүдочид оролцсон тэмцээн аравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд болж, шилдгүүдээ тодруулжээ.Энэ үеэр …

  • 2 November

    Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 2-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хагаст цас, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цас орж, цасан шуурга шуурна.    Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг …

  • 2 November

    ОУВС 36.22 сая ам.долларын санхүүжилтийг баталжээ

    Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тавдугаар шатны үнэлгээг  аравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа. Энэхүү үнэлгээг хийж дуусгаснаар Монгол Улс 26.2088 сая ЗТЭ буюу ойролцоогоор 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж авах боломжтой болох юм. Энэ удаагийн санхүүжилтийг оруулан тооцсоноор дээрх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийт 157.2454 сая ЗТЭ буюу 217.33 сая ам.долларын …

  • 2 November

    Автомашинаараа 41 орноор аялсан хосууд эх орондоо ирлээ

      Улаанбаатар хотоос Лондон орох зорилготойгоор энэ оны тавдугаар сарын 24-ны өдөр автомашинтайгаа гарсан хосууд аяллаа амжилттай дуусган аравдугаар сарын 31-ны өдөр эх орондоо ирлээ. Ази, Европын 35 улсаар аялах төлөвлөгөө зохион замдаа гарсан Ш.Түвшинжаргал, Д.Амарзаяа нар таван сарын турш амжилттай аяласан байна. Тэд аялалд явах зардлаа Сидней хотод ажиллаж байж олжээ. Аяллын нийт зардлаа тун удахгүй гарган, бага зардлаар …

  • 2 November

    Дуучин Б.Амархүү, Б.Гандаваа нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

    Дуучин Б.Амархүү нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2018.11.01/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хурлаар дараагийн шүүх хурлын товыг гаргаж, 2018 оны арваннэгдүгээр сарын 12-нд хэлэлцэх шийдвэрийг гаргалаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр …

  • 2 November

    А.Лувсан: Харүмафүжи биднээс уучлал гуйгаагүй ч нэхэмжлэлээ татаж авсан

    Таканоива А.Баасандорж, аварга Харүмафүжи нарын маргааны улмаас А.Баасандорж Харүмафүжи Д.Бямбадоржоос 24130000 иен нэхэмжлээд байсан билээ. Тэгвэл Таканоива А.Баасандорж  өмгөөлөгчийн хөлс, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал, зиндаа буурч цалин багассаны хөлс зэргийг нэхэмжилсэн хүсэлтээ энэ долоо хоногт шүүхээс эргүүлэн татсан билээ. А.Баасандоржийн өмгөөлөгч нь өргөдлөө татаж авсан шалтгаанаа Монголд байгаа ар гэрийнхэнд нь дарамт учирч байгаатай холбон тайлбарласан төдийгүй цаашид маргаанаа эцэслэж барилдаандаа анхаарал хандуулахыг чухалчилж байгаа гэж тайлбарласан юм. Түүний …

  • 2 November

    Зургаан цагаан мэнгэтэй, шар нохой өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 02. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 24. Сугар гараг. Их морь одтой, зургаан цагаан мэнгэтэй, шар нохой өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Төмөр Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 2 November

    Улаанбаатарт өдөртөө цас орно

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд …

  • 1 November

    Ж. Батзандан: С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сунгаж болно

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ыг өөрөө тарахыг шаардаж, зөвшилцөх албан бичиг хүргүүлсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр”С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг шалгах, захиалагчдыг олон түмэнд зарлана гэж гарч ирсэн эрх баригч нам, намын албан тушаалтнууд өнөөдөр С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас …

  • 1 November

    Э.Энхриймаа “Дэлхийн мисс-2018” тэмцээнд “Сайн ээж-сайхан дэлхий” уриалга дэвшүүлнэ

    “Miss World 2018” /“Дэлхийн мисс-2018”-/ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр шалгарсан Э. Энхриймаа “Дэлхийн мисс-2018” тэмцээнд “Сайн ээж – сайхан дэлхий” уриалгыг дэвшүүлж оролцохоор болжээ. Э.Энхриймаа “Сайн ээж – сайхан дэлхий” уриалгадаа зориулж монгол ээжүүдийн үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн шилдэг зөвлөгөөнөөс бүрдсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” цуврал номыг санаачлан хэвлүүлэн, олон нийтэд үнэгүй тараасан байна. “Хатан ухаант …

  • 1 November

    Арваннэгдүгээр сарын өрнийн зурхай

    ХОНЬ Ажил хэрэг, мөнгө санхүү: Таны өвөрмөц хандлага, ажлын арга барил амжилтын үндэс байх болно. Гэхдээ түншүүдээ ятгах, бусдын арга эвийг олоход хүндрэлтэй байх бололтой. Харилцаа холбоогоо өргөжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Санхүүтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэнэ. Зарим нь нэмэлт орлого олох ажил хийнэ. Гэр бүл, садан төрөлдөө мөнгө зарцуулах хэрэгтэй болно. Хайр дурлал, гэр бүл: Энэ сард хайр дурлал, гэр бүлийн …