virtual

November, 2018

  • 1 November

    НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид Парис хотод айлчлав

    Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, төлөөлөгч Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан, Б.Бямбадорж, Э.Бат-Амгалан, Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба нарын албаны хүмүүс  Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийн урилгаар 2018 оны 10 сарын 15-19-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотод албан айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчдийг Франц улсын Ил Дө Франс мужийн Орон …

  • 1 November

    Хүүхдийн ордны баруун уулзвараар Энхтайваны гүүр рүү эргэдэг боллоо

    Өнөөдрөөс эхлэн Хүүхдийн ордны баруун уулзвараар зүүн гар тийш буюу Энхтайваны гүүр рүү эргэх боломжтой боллоо. Уг уулзварт замын тэмдэглэгээ хийж, гэрлэн дохио суурилуулжээ. Ингэснээр Төв шуудангийн уулзвар, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний авто замуудын ачааллыг бууруулах юм. Хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төв орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлтүүд оруулж байгаа. Тухайлбал 1 дүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв …

  • 1 November

    Видео: “Орел и Решка” нэвтрүүлгийн Монголд үлдээсэн 100 долларыг аав, хүү хоёр олжээ

      ОХУ-ын “Пятница” сувгийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг болох “Орел и Решка” /Сүлд ба тоо/ ээлжит дугаараа Монголоос бэлтгэжээ. Нэвтрүүлэг аравдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд цацагдсан байна. “Орел и Решка” /Сүлд ба тоо/ нэвтрүүлгийн төгсгөлд хөтлөгчид аялсан газрынхаа хаа нэгтээ 100 ам.доллар нууж үлдээдэг уламжлалтай. Тэгвэл дөрвөн жилийн дараа дахин Монголоор аялсан “Орел и Решка” нэвтрүүлгийнхний үлдээсэн 100 долларыг …

  • 1 November

    Дуучин Б. Амархүү нарыг шүүх хурал болно

    Дуучин Б.Амархүү хүн зодож танхайрсан хэргээр  нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байсан. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд хавтаст хэргийг шилжүүлжээ. Шүүхээс өнөөдөр 15.00 цагт Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох  хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийхээр товлосон байна.    

  • 1 November

    “Оддын өвчин” инээдмийн жүжиг энэ сарын 15-нд нээлтээ хийнэ

    Улсын драмын эрдмийн театрын 87 дахь үзвэрийн нээлтээ энэ сарын 15-ны өдөр Америкийн алдарт зохиолч К.Людвигийн “Оддын өвчин” инээдмийн жүжгээр хийхээр болжээ. Зохиож, найруулсан жүжгүүд нь Бродвейн театрын тайзыг эзэгнэж, Холливудын дэлгэцийг дүүргэж байдаг К.Людвиг хэмээх энэ эрхмийн бүтээл болох “Гол дүрийн амрагууд” жүжгийг 2009 онд найруулагч Н.Ганхуяг найруулан Монголын үзэгчдэд хүргэж байсан байна. Тэгвэл театрын уран бүтээлчид “Оддын өвчин” …

  • 1 November

    Бурханч лам Г.Пүрэвбат, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл нарын бүтээлийг Төрийн шагналд нэр дэвшүүлнэ

     Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сайдын зөвлөлийн ээлжит өчигдөр боллоо. Тус хуралдаанаар Монгол Улсын УГЗ, доктор, бурханч лам Г.Пүрэвбат болон хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл нарын бүтээлүүдийг БСШУС-ын сайдын зөвлөлийн 100 хувийн саналаар Төрийн шагналд нэр дэвшүүлэхийг  дэмжлээ. Бурханч лам Г.Пүрэвбатын “Их Монголын бурхадын лагшин дүрийн хувь хэмжээний шугаман онол” бүтээл, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл “1911 он” симфони найраглал, “Цастны мэргэд” морин хуур, симфони …

  • 1 November

    Н.Жанцанноровын “Ятгын концерт” бүтээлийг улсын сан хөмрөгт бүртгэж авлаа

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2018 онд улсын санд худалдан авах “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлүүд”-ийг тодруулах үйл ажиллагааг Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран аравдугаар сарын 01-30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын хүрээнд зохион байгуулсан уг шалгаруулалтад нийт 12 бүтээл …

  • 1 November

    Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 3.6 хувийг эзэлж байна

    Нийслэлийн хэмжээнд энэ сарын 29-ний байдлаар амбулаторийн 71,058 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2,561 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.6 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.4 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар тус тус их байна. Нийт өвчлөгсдийн 40.1 хувийг 0-1 нас, 30.6 хувийг 2-4 нас, 14.5 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа …

  • 1 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 01. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 23. Бархасвадь гараг. Үнэг одтой, долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Шороо Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 17 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг …

  • 1 November

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын …

October, 2018

  • 31 October

    Халдварт өвчин судлалын үндэсний төвд томуугийн вакцин хийж эхэллээ

    Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Сайн дурын дархлаажуулалтын төвд улирлын томуугийн вакцин хийж эхэллээ. Тодруулбал, тус төвд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээтэй БНСУ-ын Грийн кросс үйлдвэрт үйлдвэрлэсэн вакциныг ажлын өдрүүдэд 9:00-15:00 цагийн хооронд хийж байна. Вакцины төлбөр бусад хувийн эмнэлгээс харьцангуй хямд буюу 15 мянган төгрөг аж. Харин томуугийн вакцинд эмч, эмнэлгийн ажилчид, нийслэл хотын 160 гаруй цэцэрлэгийн хүүхэд, …

  • 31 October

    Хатгалгаа өвчний шинж тэмдгийг гэрийн нөхцөлд хэрхэн таньж, эмчлэх арга

    Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох …

  • 31 October

    Б.Батзориг:Хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр сайдын ажлаа өгч байна

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргасантай холбогдуулан сайд Б.Батзориг Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр”Миний бие хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа мэдэгдэж байна” гэлээ.    

  • 31 October

    Хятадын иргэн их хэмжээний валют хилээр оруулж ирэх гэж байгаад баригджээ

    Их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийж хилээр нэвтрүүлэхийг завджээ. Тодруулбал, Буянт-Ухаа дахь “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд  Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын гар тээшийг гаалийн хяналтын бүсийн рентген аппаратаар шалгажээ. Энэ үеэр БНХАУ-ын нэг иргэний гар тээшийг гаалийн мэргэжилтнүүд эрсдэлтэй гэж үзсэн байна. Улмаар нягтлах зорилгоор гар тээш болох чемоданыг онгойлгон үзлэг хийхэд их хэмжээний валют болох 248.900 …

  • 31 October

    “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Саранжавыг томилжээ

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Саранжавыг томилжээ.“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар очсон Ч.Саранжав өмнө нь Түлш, эрчим хүчний яаманд Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хийж байсан. Улмаар 2012 онд “УБЦТС” төрийн өмчит хувцаат компанийн захирлаар ажиллаж байсан юм.