Дуучин Г.Эрдэнэтунгалаг нийтийн дуучид дотроо хоолойн цараараа бусдаасаа ялгарч чаддаг чадалтай дуучин. Удмаараа урлагийн элит гэр бүл гэсэн тодотголтой дуучин Г.Эрдэнэтунгалагийн охин Э.Есүй охин нь том болжээ. Одоогоос гурван жилийн өмнө ээжийнхээ багийн төрхтэй ижилхэн уянгалаг яруухан хоолойгоор “Миний ээж тэмээчин” дууг уяртал дуулсан бичлэгийг цахим сүлжээнд олон хүн үзэж, түүний авьяастайг нь биширч, магтан бичиж байсан. Тэгвэл өдгөө 12 настай Э.Есүй охин “Авьяаслаг Монголчууд-3” шоуны гурав …
virtual
October, 2018
-
18 October
18-аас дээш насныхан урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдахаар боллоо
Эрүүл мэндийн яамнаас 18-с дээш насны даатгуулагч бүрийг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон. Даатгуулагч ЭМД-аа тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд өөрийн насны ангилалд багтах үзлэгийн багцын дагуу үзлэгт хамрагдах юм. Ингэхдээ харьяа эрүүл мэндийн төвд хандана гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
-
18 October
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал С.К.Шойгуг хүлээн авч уулзлаа. С.Шойгу 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан. Энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд дурдав. Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх …
-
18 October
Ажилчдынхаа цалингийн нэмэгдлийг хассан ХӨСҮТ-ийн захиралд Засгийн газар ямар хариуцлага тооцох вэ?
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн ажиллаж байна Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 264 дүгээр тогтоолоор багш эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлсэнд уг салбарын хамт олон талархан хүлээж авсан. Гэтэл Засгийн Газрын шийдвэрийг эсэргүүцэж энэ байгууллагыг 14 жил удирдсан ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү …
-
18 October
“Miss Universe Mongolia” тэмцээнд Б. Солонго ТОП-10-д шалгарчээ
Монголд анх удаа зохион байгуулсан “Miss Universe Mongolia” тэмцээний шалгаруулалт өчигдөр /2018.10.17/ Корпорейт Конвеншн Центрт болж үндэсний ялагчаа тодрууллаа. Тус тэмцээнд трансжендер мисс Б. Солонго амжилттай оролцож “Топ 10” оролцогчийн нэгээр шалгарчээ. Тэрбээр фото мисс, шилдэг ярилцлага зэрэг номинацийн шилдэг тавд шалгарсан юм.Б.Солонго өдгөө 25 настай МУИС-д Реклам, сурталчилгааны менежмент мэргэжлээр төгссөн төдийгүй англи хэлтэй аж. “Miss Universe” тэмцээнд эх …
-
18 October
У.Хүрэлсүх: Биеийн тамир, спортын арга хэмжээг өргөнөөр зохион байгуулж байхыг уриалж байна
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “СПОРТ БА ХӨГЖИЛ” Улсын зөвлөгөөнийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөнд оролцогч эрхэм төлөөлөгчидөө Эх орныхоо нэр алдрыг Дэлхийд дуурсгагч хүндэт Тамирчид, Дасгалжуулагчдаа Та бүгдийнхээ амар амгаланг эрж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр Нэгдсэн Үндэстэний байгууллага, түүний гишүүн орнуудын зүгээс биеийн тамир, спортыг хүний эрүүл мэнд, бие бялдар, улс …
-
18 October
АмЧам Монгол АНУ-ын бизнес эрхлэгчдийн Монголд хийсэн айлчлалыг амжилттай зохион байгууллаа
Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь 2018 оны 10-р сарын 15-17-ны өдрүүдэд анх удаа АНУ-ын Худалдааны Яамны итгэмжлэгдсэн бизнес айлчлалыг Монгол улсад зохион байгууллаа. Тус бизнес айлчлалын хүрээнд хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, харилцаа холбоо болон байгаль орчны техник технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Америкийн таван компани Монгол улсад зочилсон юм. Энэхүү бизнес айлчлал нь АмЧамын хувьд анх …
-
18 October
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжинэ
Засгийн газраас баталсан гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх шинэчилсэн журмын дагуу халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон. Энэхүү журам 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны …
-
18 October
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монголд айлчилж байна
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үед Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Батлан хамгаалах …
-
18 October
ШУТИС-ийн профессорууд “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв
Шинжлэх ухаан технологийн их сургууль /ШУТИС/-ийн эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаанаас ШУТИС-ийн Хүндэт профессор цолыг “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, профессор цолыг “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж. Баатархүү нарт олгохоор шийдвэр гаргасан байсныг өчигдөр /2018.10.17/ цолыг нь гардуулж өглөө. Сургуулийн эрдмийн …
-
18 October
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаагийн гэр бүлд нийслэлээс 10 сая төгрөгийн тусламж өгчээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь энэ сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Нийслэл хотынхоо иргэдийн аюулгүй байдлын төлөө гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоож, эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг илрүүлэхээр албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амь насаа алдсан Д.Батсайханы гэрт Нийслэлийн Засаг дарга …
-
18 October
АТГ-аас хурандаа Ч.Болдбаатарыг 1.3 сая ам.долларын хэрэгт холбоогүй гэв
АТГ-аас цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар 1.3 сая ам долларын хэрэгт холбогдолгүй болохыг албан ёсоор мэдэгдэв. Олон нийтийн сүлжээ, зарим мэдээллийн сайтаар “ЦЕГ-ын Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Болдбаатарын гэр, албан тасалгаанаас 1.3 сая ам.доллар хураагдсан” гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас АТГ-д хандсан бөгөөд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн албан бичигт “Мөрдөн шалгах ажиллагаа явуулж …
-
18 October
Д.Долгион “Miss Universe” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцоно
“Mongolian Beauty Association” “NTV” телевизийн хамтран зохион байгуулсан “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодруулах “Miss Universe-Mongolia” тэмцээний шалгаруулалт өчигдөр /2018.10.17/ Корпорейт Конвеншн Центрт болж үндэсний ялагчаа тодрууллаа. Монголд анх удаа зохион байгуулсан “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар Дэлгэржавын Долгион түрүүлж, тэргүүн шагналын титэм хүртэв. Дэлгэржавын Долгионы хувьд 2012 онд “Мисс Moнголиа” шалгаруулалтын …
-
18 October
Гурван хөх мэнгэтэй, харагчин хонь өдөр
Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 18. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 9. Бархасвадь гараг. Яруу эгшигт одтой, гурван хөх мэнгэтэй, харагчин хонь өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Огторгуй Өдрийн наран 7 цаг 16 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа …
-
18 October
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Аравдугаар сарын 19, 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна. 2018 оны 10 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл