Хөнгөн атлетикийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсын Малагахотод 2018 оны есдүгээр сарын 4-16 ны өдрүүдэд зохиогдож байна. Энэхүү тэмцээнд дэлхийн 101 орноос 8187 тамирчид оролцож, хурд хүчээ сорьж байгаа бөгөөд манай улсаас ОУХМ Т.Цэрэндолгор, ОУXМ А.Алтанцэцэг нар оролцож байгаа юм. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа ОУXМ Т.Цэрэндолгор гуай 80 настнуудын ангилалд хөнгөн атлетикийн шидэлтийн таван төрөлт болон шидэлтийн пендатлон зэрэг зургаан төрөлд өрсөлдөж, …
virtual
September, 2018
-
14 September
Мишель Обамагийн “Becoming” номын танилцуулга болно
АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама өөрийн намтар түүхийн талаар бичсэн “Becoming” номоо сурталчилж, арваннэгдүгээр сард 10 хотоор аялахаар болсон байна. Тэргүүн хатагтай асан энэ оны хоёрдугаар сард албан ёсоор мэдэгдэл гаргаж, арваннэгдүгээр сард уншигчдын хүртээл болгоно хэмээн зарласан юм. Мишель Обама арваннэгдүгээр сарын 13-нд төрсөн Чикаго хотын “United Center” төвд номын танилцуулгаа хийх ажээ. Номоо сурталчлах түүний аялал …
-
14 September
“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино “Оскар”-т өрсөлдөнө
Кино найруулагч Б.Мартын бүтээл болох “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино 49 дахь жилдээ зохиогдож буй Оюутны олон улсын кино наадамд “Шилдэг баримтат кино”-гоор шалгарч 91 дахь удаагийн Академийн дээд шагнал болох Оскарт өрсөлдөх эрх авсан тухай баярт мэдээг өчигдөр /2018.09.13/ киноны уран бүтээлчид нь дуулгалаа. Энэ жилийн “Student Academy Awards” уралдаанд олон улсын 122 коллеж, их сургуулиас 1582 оюутан бүтээлээ ирүүлсэн аж. “Student Academy Award” …
-
14 September
Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 14-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай …
-
14 September
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, сэрүүсэхийн анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун …
-
14 September
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 14. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 5. Сугар гараг. Хонгорцог одтой, , нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Шороо Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа …
-
13 September
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Балигийн чуулга уулзалтын Гүйцэтгэх хорооны хуралд оролцож байна
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотноо зохиогдож буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх парламентын дэлхийн 2 дугаар чуулга уулзалтын үеэр болсон Гүйцэтгэх хорооны хуралд оролцов. Улс орноо төлөөлөн ирсэн парламентын 4 дарга, 10 дэд дарга цуглан, энэ удаагийн чуулганаар батлах “Бүх Нийтийг Тогтвортой Эрчим Хүчээр Хангахын Төлөөх Түншлэл” сэдэвт төгсгөлийн баримт бичгийн төслийг хэлэлцэж, ирэх онд болох ээлжит чуулганы сэдэв, агуулгыг ярилцлаа. …
-
13 September
Прокурор Х.Тамирт таван жилийн ял оноожээ
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гарагт Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, ТЕГ-т ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын дөрвөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэжээ. Нийслэлийн прокурорын газраас Б.Сүхбаатар, Н.Мөнхбат, Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг хилээр хар тамхи хууль бусаар их хэмжээгээр оруулж ирсэн, мөн уг хэргээс гадна Х.Тамирыг мансууруулах бодис хэрэглэсэн, хахууль авсан хэмээн буруутган шалгасан юм. Тэгвэл …
-
13 September
Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгууль хойшилж магадгүй
Баянзүрх дүүрэгт ирэх сарын 27-нд санал авахаар товлогдоод байсан ИТХ-ын дахин сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн намын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд 2016 оны орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн 10, 19-р хороонд Ардчилсан намаас нэр дэвшсэн А.Эрдэнэсайхан, Х.Өлзийхорол нар нь сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.1.1, 70.5.10, 70.5.16-р заалтуудыг зөрчсөн болохыг Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх болон Нийслэлийн эрүүгийн давж …
-
13 September
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүйн байнгын хорооны дарга Ш. Раднаасэдэд шаардлага хүргүүлжээ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбумын бичлэг”-тэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх болон ээлжит бус чуулган зарлахыг УИХ-ын даргаас хүссэн. Түүний байр суурийг УИХ-ын 25 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан юм. Гишүүдийн шаардлагын дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хоёр ч удаа хуралдаж, Хууль зүйн байнгын хороог хуралдаж ээлжит бус чуулган зарлах товыг тодорхой болгох чиглэл өгсөн.Харин Хууль зүйн байнгын хорооны хурал …
-
13 September
Таван настай хүү цонхоороо унах гэж байсныг аварчээ
Таван настай хүүгээ гэртээ ганцааранг нь цоожилж явснаас болоод хүү цонхоороо унах гэж байсныг нь онцгой байдлын ажилтнууд аварчээ. Энэ хэрэг Сүхбаатар аймгийн Баруун-Уртад гарсан байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нийтийн орон сууцанд таван давхар барилгын дөрөвдүгээр давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэх дуудлага өчигдөр/2018.09.12/ тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус …
-
13 September
Загвар өмсөгч Ю.Балжидмаа кинонд дүр бүтээжээ
“Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийн шилдэг гурван оролцогчийн нэг Ю.Балжидмаа мэргэжлээ сольж жүжигчний карьераа эхлүүлжээ. Тэрбээр тун удахгүй нээлтээ хийх “Томоож” уран сайхны кинонд дүр бүтээжээ. Мөн кинонд тоглохоос гадна дууг хүртэл дуучин Цэцэ буюу Н.Цэцэнбилэгтэй хамтран дуулсан байна. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард “Asia’s next Top model” загварын шоуны зочин, гэрэл зурагчин Шавонь Вонг тэргүүтэй Сингапурын алдартай гэрэл …
-
13 September
Хөгжмийн зохиолч Г.Энхбаярын “Хоовон” тоглолт маргааш болно
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Г.Энхбаярын “ХООВОН” Anniversary 60th хүндэтгэлийн тоглолт болно. “ХООВОН” тоглолт энэ сарын 14-нд буюу маргааш 19.00 цагт Улаанбаатар паласын концертын их танхимд болох юм. Тоглолтонд хөгжмийн зохиолч Г.Энхбаярын зохиосон хөгжмийн бүтээлүүдээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан олон дуунууд тоглогдох нь ээ. Мөн Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга,Хөх тэнгэр хамтлаг, Ахмадын золбоо хамтлаг, Монголын рок попын бүх уран бүтээлчид оролцоно. …
-
13 September
Э.Содномпилжээ Азийн аварга боллоо
Япон улсын Китакюүшюү хотноо зохион байгуулж буй пара пауэрлифтингийн Ази тивийн АШТ-д манай баг тамирчид амжилттай өрсөлдөж байна. Уг тэмцээнээс гавьяат тамирчин, “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээ 107 кг-д хүчээ сорин өрсөлдөж Ази тивийн аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн эзэн болохдоо Ази тивийн дээд амжилт тогтоон 239 кг-ыг өргөжээ. Э.Содномпилжээ өмнөх амжилтыг 4 кг-аар ахиуллаа.
-
13 September
Цалингаа нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглөө
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар өчигдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж, цалин нэмүүлэх асуудлаар тавьсан шаардлагынх нь хариуг өгчээ. Засгийн газраас багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл