virtual

January, 2018

  • 26 January

     Нумын орд:Ажлаа хичээнгүйлэн хийж чадвал ямар үр дүн гарахыг мэдээд та гайхширна

    ХОНЬ (3/21-4/19) Харилцааны хувьд нээлттэй байна. Зарим нэг зүйлээсээ татгалзах шаардлага гарвал хойшлуулах хэрэггүй. Одоо л цаг нь мөн. Өөртөө ивээл, ээлтэй гэсэн бүхнээ өөрийн болго. Чухал эрсдэлтэй шийдвэр гаргахаас бүү ай. Гэхдээ хангалттай их мөнгөгүй тул болгоомжтой байх хэрэгтэй. Энэ нь та хүсэж байгаа зүйлээ харах хэрэггүй гэсэн үг биш. Харин харахаас илүү авах гэсэн хүсэл тань илүү гай …

  • 26 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй…

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 9. Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, долоон улаан мэнгэтэй шар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 26 January

    Улаанбаатарт ялимгүй цас орж, явган шуурга шуурна

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь тал хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшиж, нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын …

  • 25 January

    Маяон галт уулын идэвхжилт улам ширүүссээр

    Филиппин улсын Лузон арлын 2,468 метр өндөр Маяон галт уул энэ сарын 13-ны өдрөөс хойш идэвхэжсэн ба онцгой байдал зарлаад байгаа. Одоогийн байдлаар 40 мянган иргэн орон гэрээсээ дайжаад байна. Тэгвэл өчигдрийн байдлаар галт уулын идэвхжил улам ширүүсч, хэзээ мөдгүй дэлбэрэх нь гэмээр болжээ.      

  • 25 January

    Хятадын хамгийн хүйтэн тосгонд бэлэн гоймон, өндөг хөлдөж байна

    Хятадын хамгийн хүйтэн тосгонд бэлэн гоймон, түүхий өндөг хөлдөж байгаа бичлэг өчигдөр youtube-т оржээ.    

  • 25 January

    Хойд Солонгосын хоккейн тамирчид Өмнөд Солонгост ирлээ

    Дараа сарын 9-25-ны өдрийн хооронд Өмнөд Солонгосын Пёончан хотноо “Пёончан 2018” Өвлийн Олимп болох билээ. Өмнөд, Хойд хоёр Солонгосын олимпын талаар хийсэн хэлэлцээрийн үеэр хоккейн эмэгтэйчүүдийн хамтарсан баг байгуулах, цаначид олимпын өмнө хамтарсан бэлтгэл хийх, соёл урлагийнхан хамтарсан тоглолт тавих, урлаг спортын төв байгууллагууд харилцан айлчлал хийх зэрэг чухал ажлуудыг ярилцсан юм. Тэгвэл өнөөдөр Хойд Солонгосын хоккейн 12 эмэгтэй тамирчин Өмнөд …

  • 25 January

    Transformers 2017оны хамгийн муу киногоор тодорч магадгүй

    Transformers цувралын сүүлийн анги 2017 оны зун нээлтээ хийсэн. Гэвч кино бүтээгчид өмнөх ангиудад олсон шигээ орлого олж чадаагүй. Үзэгчид ч тус киноноос залхсан болов уу гэсэн дүгнэлтийг хийгээд байгаа. Тэгвэл кино урлагийн салбарт тухайн жилдээ нээлтээ хийсэн хамгийн муу уран бүтээлүүдийг шалгаруулдаг “Golden Raspberry Awards” буюу “Алтан Бөөрөлзгөнө” наадмын энэ жилийн арга хэмжээнд “Transformers: The Last Knight” кино хамгийн …

  • 25 January

    2018 онд хамгийн их аз жаргалтай байх дөрвөн орд

    Өсөж төрсөн орчин, хүмүүжил тухайн хүний хувь тавиланд нөлөөлөх ч гэлээ төрсөн сар зан чанар болон ирээдүйн амьдралд их нөлөөлдөг байна. Зурхайчид оддод итгэх нь хамгийн итгэл үнэмшилтэй болоод найдлагатай зам гэдэг. Хятадын хуанлигаар шар нохой жил гарч байна. 2016, 2017 онтой харьцуулахад 2018 он бүх 12 ордныхонд шинэ боломж, амжилт бүтээлийг авчирна гэж зурхайчид хэлсэн. Ялангуяа доорх дөрвөн ордыг …

  • 25 January

    Иргэний холбогдолтой 16 мэдээллийг ТҮЦ машинд шилжүүлсэн

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм. Засгийн газрын 2016-2020 оны …

  • 25 January

    Өвлийн улиралд арьсаа эрүүлжүүлэх 8 арга

    Хэт хүйтэн өвлийн улиралд бидний арьс гэмтдэг учир арьс арчилгаа шаардлагатай болдог. Арьс гэмтсэнээр үрчлээ суух, элдэв нөсөө толбо илрэх, хуурайших, батгаших зэрэг үзэгдэл гардаг байна. Ингээд арьсаа эрүүлжүүлж, хөгшрөлт, үрчлээнээс зайлсхийх найман энгийн алхмын талаар танилцуулъя.   1. Ар нуруугаараа унтах-Эргэж хөрвөөн олон янзын байрлалаар унтахад нүүрний болон хүзүү, цээжний арьсанд үрчлээ үүсгэдэг байна. Өөрөөр хэлбэл та ямар байрлалаар …

  • 25 January

    Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо

    Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас хориглолоо. Мөн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон байна. Цаашид хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, гарч болох эрсдэлээс сэргийлэхийг холбогдох Засаг дарга, Хурдан морины …

  • 25 January

    У.Хүрэлсүх: Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг нэн тэргүүнд дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Өглөөний цай” бизнес уулзалтад оролцлоо. Уулзалтад бизнес эрхлэгчдийн төлөөлөл 400 гаруй хүн цугласан байв. Өглөө 07:30 цагт эхэлж 10:30 цагт дууссан уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар байлцаж бизнес эрхлэгчдийн саналыг нь сонсож, тэдний  асуултад хариуллаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд эдийн засгийн нөхцөл байдлыг товч танилцуулав. Монгол Улсын эдийн засаг …

  • 25 January

    Монголын ураг удам уламжлалын холбоо ээлжит хурлаа зарлалаа

    “Монголын ураг удам уламжлалын холбоо”-оос үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ээлжит хурлаа хийгээд товлосон байна. Энэ хүрээд аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Уран удамын холбооны салбарын тэргүүн нарт хүсэлт хүргүүлсэн байна. Уг хүсэлтэд “Нүүдэлчний өв соёл, түүхтэй Монгол түмний өнөөдрийн нийгмийн тогтолцоо, Монголын ураг удам уламжлал, Монгол түмний үндэсний аюулгүй байдалд нөлөөлж, …

  • 25 January

    Хоорондоо “дайтдаг” хоол хүнс

    Ходоодондоо “дайн” үүсгэхгүйн тулд нэг дор хамтад нь хэрэглэж болохгүй хоол хүнснүүд юу юу байдаг болохыг хүргэе.   – Сүүг хүнсний ногоотой хольж хэрэглэж болохгүй. Энэ нь гэдэсний хямрал үүсгэдэг. Ер нь ямар нэг хоолны дараа сүү уух хэрэггүй. Сүүг зөвхөн унтахын өмнө хоолноос 2-3 цагийн дараа ууж байгаарай. – Зөгийн балтай ус уусны дараа ургамлын тос орсон хоол хэрэглэж …

  • 25 January

    НИТХ-ын Тэргүүлэгч Б. Батнасан тайлбар хийлээ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  төлөөлөгчдөд 48 сая төгрөг олгох асуудал хэлэлцсэн гэх  ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан нь  огт үндэслэлгүй мэдээлэл  юм гэж  НИТХ-ын Тэргүүлэгч Б. Батнасан няцаалт тайлбар өглөө.