Тэнгэр баганадсан барилгууд, хотын төв дэх фламинго, хоёр давхар трамвай, ногоон толгод, урлагийн хотхон гээд сонирхох зүйл ихтэй Хонконг Ази дахь дэлхийн санхүүгийн томоохон төв хот, БНХАУ-ын тусгай захиргааны хоёр бүсийн нэг. Нөгөө нь Макао. Долоон сая гаруй хүн амтай Хонконг нь Хятадын өмнөд хэсэгт орших бөгөөд хойд талаараа Гуандун мужтай хиллэдэг. Зүүн, баруун, өмнөд талд нь Өмнөд Хятадын тэнгис оршино. …
virtual
January, 2018
-
25 January
Татварын нэмэгдлийг эсэргүүцээд байгаа гол шалтгаан энэ
Татвар нэмэхгүй гэж амлалт өгч олонхийн саналыг авсан МАН амлалтаасаа буцаж, “Олон улсын валютын сангийн шаардлагаар” гэсэн халхавчтай хэд хэдэн татвар нэмчихлээ. Харин үүнийг иргэд аж ахуйн нэгжүүд эсэргүүцээд байсан учраас шатахуун импортлогчидтой нийлж байгаад хэд хоног хязгаарлалт хийж, үймсэн олныг дарж авлаа гэх мэдээлэл цахим хуудаснаа бичигдэж байна. Төр минь иргэдээ арай ч ингэж дамшиглаагүй байлгүй дээ гэж итгэл …
-
25 January
Бидний биед нуугддаг 6 гайхалтай чанар
Чиний бие одоо байгаагаасаа хамаагүй дээр болж чадна гэвэл итгэх үү? Хэдэн кг жинтэй ч байсан бие чинь ирээдүйд юу тохиолдохыг мэдэрч, үнэр үнэртэх төдийд л өнгөрснөө нэхэн санаж, амь өрссөн аюултай үед супер баатраас ч мундаг чадал гаргаж чадна. 1. Кинон дээрээс л хардаг супер чадлыг булчингаасаа. Бидний тархи аюул ирснийг танингуутаа бие даяар сэрүүлэг дуугаргадаг бөгөөд энэ нь мэдрэлийн …
-
25 January
Хонконгийн хос хуримын зургаа Альпийн нуруунд авахуулжээ
Өвөрмөц байдлаар гэр бүл болохыг хүссэн Хонконгийн залуу хос Швейцарийн хэд хэдэн хэсэгт бал сараа тэмдэглэх зууртаа хуримын зургаа цаст Альпийн нуруунд авахуулжээ. Тэд цасан дунд дурсамжтай зургууд авахуулснаа ихэд олзуурхсан байна. Сүйт бүсгүйн нэрийг орчуулбал Цасан цагаан гэсэн утгатай. Сүйт залуу ирээдүйн эхнэртэй романтик бөгөөд утга учир бүхий бэлэг барихыг хүссэн аж. Далайн төвшнөөс дээш 1920 метрийн өндөрт гарсан …
-
25 January
Бидний гар хүрдэг хамгийн бохир зүйлс
Бидний өдөр тутмын амьдралдаа гар хүрч байдаг зүйлс тоймгүй олон. Харин тэр олон эд зүйлс дотор их бохирдол, нян агуулж байдаг хэдэн зүйл байдаг. Санаанд ч оромгүй эдгээр зүйлсэд хүрсний дараа гараа тогтмол угааж, өөрийгөө хамгаалж байгаарай. 1. Хумсны дотор тал Тийм ээ, өдөр тутам хүрдэг бүх зүйлсийн хамгийн бохир нь бидний биед байдаг. Энэ бол хумсны дотор тал. …
-
25 January
Д.Бямбадорж: Миний хамгийн их сонсох дуртай дууны нэг бол “Монголын өглөө”
“Уяачид дуулж байна” улсын уралдаанд газар газрын олон уяач оролцож, сонсож, дуулах дуртай хамгийн сайхан дуугаараа өрсөлдөж байна. Иймд үзэгчидээс хамгийн олон санал авч буй оролцогчдын нэг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уяач Д.Бямбадоржоос цөөн асуултад тодруулга авсан юм. -Энэ уралдаанд та өөрийн хүсэлтээр орсон уу. Эсвэл хэн нэгний ятгалаг байв уу? -Өөрийн хүсэлтээр орсон. Ер нь би дуулах дуртай л …
-
25 January
Таны илтгэлийг гайхамшигтай болгох программууд
“Илтгэл тань хүртээмжтэй болж чадахгүй байна уу? Та улиг болсон хуучин загвартаа баригдсаар л байна уу?” Тийм бол та анхаарлаа түр нааш нь хандуулна нуу. Бидний олонх нь өдөр тутам ямар нэгэн байдлаар илтгэл бэлдэж, хэлэлцүүлж мөн сонсож байдаг. Тэрхүү илтгэл маань ажил хэргийн, сургалтын, уралдаан тэмцээний гэх мэтчилэн олон янз байдаг хэдий ч гол мөн чанар ямар нэгэн мэдээ …
-
25 January
Шерлок Холмсоос сурах 10 бизнес хичээл
Шотландын нэрт зохиолч Сир Артур Конан Дойлын “Шерлок Холмс” зохиолыг мэдэхгүй хүн байхгүй билээ. Энэхүү зохиолын гол дүр болох Шерлок Холмсын тагнан мөрдөх гайхалтай ур чадварыг харуулсан маш олон ном, кино, телевизийн цувралууд хийгдсэн байдаг бол энэ удаад та бүхэнд энэхүү зохиолоос гарааны бизнес эрхлэгчдийн сурах 10 бизнес хичээлийг хүргэж байна. 1. Өөрийн гэсэн мастер чадвартай бай Шерлок Холмс бол …
-
25 January
90 дэх удаагийн Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлалаа
Америкийн Кино Академиас тухайн жилийнхээ хамгийн шилдэг кино уран бүтээлчдэд олгодог Оскарын шагналыг гардуулах ёслолын ажиллагаа 90 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн ёслолын ажиллагаа АНУ-ын Лос Анжелес хотод 3-р сарын 5-нд /Монголын цагаар/ болох тов гарчээ. Мөн өнөөдөр Оскарын наадамд өрсөлдөх нэр дэвшигчдийг зарласан юм. “Dunkirk” кино 8 төрөлд, “Three Billboards outside Ebbing, Missouri” кино 6 төрөлд …
-
25 January
АТГ:УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг шалгаж байгаа
Авлигатай тэмцэх газраас сар тутмын ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү “АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн сарын хугацаанд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээлэл шалгасан. Эдгээрээс 32-т нь хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Шийдвэрлэлт нь 83.7 хувтай байна. Харин албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 51 өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэсэн. Хянан …
-
25 January
Хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Засгийн газарт зөвлөмж өгчээ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж хүргүүлжээ. Зөвлөмжид: “МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА Комисс жил бүр хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт удаа …
-
25 January
“Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөн маргааш эхэлнэ
“Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөн Улаанбаатар хотноо энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болох талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Зөвлөгөөн нь дээд боловсролын шинэчлэлийн эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд хүргэж сургалтын чанарыг дээшлүүлэх, багшийн хөгжлийг эрчимжүүлж олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц …
-
25 January
“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг ирэх долоодугаар сард зохион байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирардег өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Энхбаяр, Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, …
-
25 January
Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.8 хувийг эзэлж байна
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-ны байдлаар, амбулаторийн 67.823 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3223 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.9 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 38.0 хувийг 0-1 нас, 26.6 хувийг 2-4 нас, 14.0 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 905 дуудлага ирснээс 35.9 хувь …
-
25 January
УИХ-ын эмэгтэй гишүүд багш нарын зөвлөгөөнд оролцов
Төрийн ордонд “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн үргэлжилж байна. Зөвлөгөөний арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд амжилт хүсч, мэндчилгээ илгээснээс гадна УИХ-ын эмэгтэй гишүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Н.Амарзаяа, Н.Оюундарь, М.Оюунчимэг нар багш, боловсролын салбарын албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг сонсохоор хүрэлцэн ирсэн байв. БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа илтгэлийнхээ үеэр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл