virtual

December, 2017

  • 29 December

    Санта Клаусын хувцсаар гоёсон заан хүүхдүүдэд бэлэг тараажээ

    Тайландын төв хэсэгт орших “Аютхая” мужид Санта Клаусын хувцсаар гоёсон 4 заан сургуулийн сурагчдад бэлэг гардуулан өгсөн байна. Тайланд улсад жил бүр бэлэг тараах үйл ажиллагааг зохион байгуулдаг онцлогтой. Бэлэг гардуулах үйл ажиллагаанд оролцсон улаан өнгийн хувцсаар гангарсан заанууд бяцхан хүүхдүүдэд төрөл бүрийн тоглоом, үлээдэг бөмбөлөг болон бусад төрлийн тоглоом, амттан бүхий бэлгүүдийг өөрийн урт хошуугаараа гардуулж өгсөн юм байна. …

  • 29 December

    Баярын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

    Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой, шинэ жилийн баяр амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийг аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлыг нэгдүгээр зэрэглэлд шилжүүлж, үүрэг чиглэл өгөх цахим хурал өнөөдөр боллоо. Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн …

  • 29 December

    Солонгосын хамгийн өндөр барилгаас 555 секундын турш сальют буудуулна

    Шинэ он гарах торгон агшинд дэлхийн том хотууд хамгийн өндөр барилгаасаа сальют буудуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хувьд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын хамгийн өндөр барилга болох 123 давхар “Lotte” цамхагаас он гарах мөчид 555 секундын турш сальют буудуулах аж. Уг ёслолыг дэлхий нийттэй хуваалцах үүднээс “YouTube”-ээр шууд дамжуулах болохыг барилгын эзэн өчигдөр мэдээлсэн. Уг барилга 555 метр өндөр болохыг бэлгэдэж …

  • 29 December

    “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүн болно

    Шинэ жилийн баярын өдөр зохион байгуулах “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүний зохион байгуулалт болон эдгээр амралтын өдрүүдэд холбогдох албаныхан хэрхэн ажиллах талаар нийслэлийн Соёл, урлаг, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Тээврийн газар, Нийслэлийн Цагдаагийн газраас  хамтарсан хурал хийлээ. “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүн болно  Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас …

  • 29 December

    Анна Дамдинова Цендина “2017 оны шилдэг Монгол судлаач” шагнал хүртжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Олон улсын Монгол судлалын Холбооны дэд Ерөнхийлөгч Х.Баттулга монгол судлаач Анна Дамдинова Цендинаг хүлээн авч баяр хүргэв. Монгол судлаач Анна Дамдинова Цендина Олон Улсын Монгол судлалын холбооны “2017 оны шилдэг Монгол судлаач” шагналыг хүртсэн юм. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон Улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга, доктор С.Чулуун уулзалтын үеэр хэлэхдээ “Өнөөдөр Олон улсын …

  • 29 December

    Солонгост автобусан дээр кран унаж нэг хүн амь эрстжээ

    Өчигдөр Сөүл хотын баруун хэсгийн Кансео дүүрэгт автобусан дээр төмөр шон унаж нэг хүн амиа алдан, 15 хүн шархтжээ. Цагдаа нар шон өглөөний 09:40 минутад гэрлэн дохио хүлээж байсан No. 650-ын автобусан дээр унасан агаад 53 настай Ким овогтой эмэгтэй амиа алдсан болохыг мэдээлжээ. Гал сөнөөгчид бэртсэн хүмүүсийн нэг нь хүнд шархтаж эрчимт эмчилгээнд орсон гэлээ. Таван давхар барилга дээр …

  • 29 December

    Зайлшгүй, шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутгийг зорихгүй байхыг анхааруулж байна

     Завхан аймгийн хэмжээнд цас ихээр орж үзэгдэх орчин хязгаарлагдаж замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүссэн байгаа тул иргэд, жолооч нар зайлшгүй шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх, хэрэв зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн байдлыг хангаж замын нөхцөлд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр баярын өдрүүдэд ихэнх нутгаар …

  • 29 December

    Элэгний С вирүсийн эсрэг Ледвир эмийг үнэгүй авах боломж бүрдлээ

    ЭМЯ, Монгол Эм Импэкс Концерн, хамтран элэгний С вирүсийн эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг тэглэх чиглэлээр өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг бүрэн хөнгөлөн, Ледвир эмийг өвчтөн үнэ төлбөргүй авах боломж бүрдэж байгаа юм байна. Монгол Улсын засгийн газар, төр хувийн хэвшлийн байгууллагууд хамтран 2020 онд элэгний …

  • 29 December

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр

    1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн …

  • 29 December

    Ханиад, томууны үед хүүхдээ асарсан эх, эцэгт  цалинтай чөлөө олгоно 

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Томуу, томуу төст өвчин нэмэгдэж, эмнэлгийн орны хэрэгцээ ихсэх хандлагатай байгаа тул Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт 30 ортой тасаг нээн ажиллуулж, хүүхдүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийг сайд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид өнөөдрийн ээлжит бус Засгийн газрын хуралдаанаас даалгав. Томуу, томуу төст өвчин дэгдэх магадлалтай /01-03 дугаар сард/ …

  • 29 December

    Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм дулаан байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон Завхан голын …

  • 29 December

    Арслангийн орд:Таны өмнө бүх зүйл нээлттэй байна

    ХОНЬ (3/21-4/19) Хувийн харилцаанд хүнд өдөр. Материаллаг байдалтай холбоотой таагүй явдлууд учрах магадлалтай. Үүнээс гадна харьцааны соёл муутай хүмүүс тантай дотносохыг оролдоно. Хувийн амьдралдаа уян хатан байж буулт хийж сур. Тэгвэл харьцаа тань илүү нийтэч болно. ҮХЭР (4/20-5/20) Энэ жилийн ажлын долоо хоног дуусч таныг сайхан хүсэл зоригжуулж өгнө. Өөртөө итгэлтэй байдлаа харуулж нөхөрсөг зангаа үзүүл. Өөртөө итгэх хүчээ ашиглан …

  • 29 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 11. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, найман цагаан мэнгэтэй, цагаан бар өдөр. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 28 December

    Хунтайж Харри Барак Обамагаас ярилцлага авчээ

      Хоёр долоо хоногийн өмнө Ханхүү Харри “BBC”-гийн Today нэвтрүүлгийн зочин хөтлөгч болж АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обаматай ярилцсан билээ. Тэд цэрэг арми, сэтгэцийн эмгэг болон өсвөр үеийнхэн гэмт хэрэгт хэрхэн холбогдохгүй байх талаар ярилцсан. Цаашлаад Ханхүү Харри сүүлийн жилүүдэд Африкийн соёл уламжлал, байгалийг хамгаалахад хийсэн хүмүүнлэгийн үйлсийнхээ талаар сонирхуулсан. Тэрээр шархтсан заан, хирс зэрэг амьтдад түргэн тусламж үзүүлсэн байна. Энэ …

  • 28 December

    Цахим салбарын шилдгийг тодруулах “Веб авардс 2017” өнөөдөр болно

    Мэдээллийг цаг, минут, секунд алдахгүй шуурхай, хил хязгааргүй хүргэдэг Монголын сайтууд өнөөдөр шилдгээ шалгаруулна. Монголын сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын Сайтын холбоо”, “Тэргүүлэгч сайтуудын холбоо”, “Мэдээллийн сайтуудын ассоциаци” зэрэг төрийн бус байгууллагууд нэгдэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Веб авардс 2017” цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгуулах гэж байна. Шилдэг сайтууд, нийгмийн хөгжлийг …