virtual

December, 2017

  • 27 December

    Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 9. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй, шар хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, …

  • 27 December

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст ахиухан цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад …

  • 26 December

    “Харшийн сүлд модны наадам” 59 дэх жилдээ боллоо

    Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1,000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” Монголын хүүхдийн ордонд өнөөдөр боллоо. Уг наадмыг 1958 онд анх санаачлан зохион байгуулсаар өдгөө 59 дэх жилтэйгээ золгож байна. “Харшийн сүлд модны наадам”-д Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр болон …

  • 26 December

    Нарантуул захад гарсан гал түймрийг унтраажээ

    Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул захын хашаан дотор Баялаг ундраа төвийн хойно цахилгаан барааны павьлион шатсан дуудлага 12:53 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 14:44 цагт гал түймрийг бүрэн унтраалаа. Гал гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас …

  • 26 December

    Реппер GEE ТҮК-ийн ажилчдад маск бэлэглэнэ

    Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэнтэй олны танил эрхмүүд эвлэрч суух аргагүй болж, эхнээсээ санаачилга гаргаад байна. Залуусын дунд реппер GEE нэрээр алдаршсан дуучин Т.Мөнх-эрдэнэ дээрх асуудлаар цахим хуудсандаа үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр “Манай гэр бүл болон хамт олны зүгээс 100 ширхэг утааны маск авлаа. Өнөөдөр орой түгжрэлд ажиллаж буй замын цагдаа нарт, маргааш үүрээр босож ТҮК-ийн ажилчдад өгөх …

  • 26 December

    Налайхын уурхайчид баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

    Цэл залуу насандаа эх газрын хөрсөндөө илч гэрэл олборлож явсан уурхайчдын баяраа Налайхчууд 12 сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Эх орныхоо нэрийн хуудас болж, ажил хөдөлмөр, амжилт бүтээл ундарсан арвин баялаг түүх, алдар гавьяа, аж үйлдвэржилтийн хөгжил Налайх дүүргээс эхлэлтэй. Улсынхаа нийслэлийг илч гэрэл, халуун дулаанаар хангаж ирсэн Налайхын уурхайн түүх 1915 оноос эхлэлтэй юм. Орос, хятад хүмүүс голлон …

  • 26 December

    Ганцмодны боомтоор өдөрт 700 машин гардаг боллоо

    Урд хилийн асуудал нааштайгаар шийдэгдэж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ян Циндун манай ГХЯ-ны албаны хүмүүстэй уулзаж, Ганцмод-Гашуунсухайтын боомтод үүсээд байгаа нүүрсний ачаа тээврийн автомашины асуудлыг нааштай шийдвэрлэж байгаа талаар ярилцсан тухай эх сурвалжууд мэдээлэв. Үүний үр дүнд манайхаас гаргаж буй нүүрсний хэмжээнд ахиц гарч хоногт 500 орчим ачааны машин хилээр гарч байсан бол …

  • 26 December

    Жорж Майкл таалал төгсөөд нэг жил өнгөрчээ

    1980-аад онд “Wham” хамтлагаас гараагаа эхэлсэн Английн нэрт дуучин Жорж Майкл өнгөрсөн жилийн зул сарын баярын өдөр 53 насандаа таалал төгссөн. “Wham” хамтлагаас гарсныхаа дараа соло уран бүтээл хийж дэлхий дахины тод од болсон Жорж Майклыг дэлхий нийт Зул сарын баяр бүрээр хит болдог “Last Christmas” болон “Careless Whisper” дуугаар нь түлхүү мэддэг. Дэлхий даяар 100 сая гаруй хувь цомог …

  • 26 December

    “Big Bang” хамтлагийн дуучин Тэян жүжигчин бүсгүйтэй хуримлана

    Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлагийн дуучин Тэян  ирэх оны хоёрдугаар жүжигчин бүсгүй Мин Хё Ринтэй хуримлахаар болжээ.  Энэ талаар дуучин Тэянийн харьяалагддаг “Вай-Жи Интертэйнмент” агентлаг  “Ёнхап” агентлагт мэдэгдэхдээ “Тэян ирэх оны хоёрдугаар сард гэрлэнэ. Хуримын тов удахгүй гарна” гэжээ. Тэян, Мин Хё Рин нар нь 2014 оноос үерхэж эхэлсэн гэнэ. 31 настай жүжигчин Мин нь 2016 оноос сурталчилгааны моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 онд тоглосон …

  • 26 December

    Манжуурын үзэсгэлэнт мөсөн хотхон

    БНХАУ-ын Манжуур хотод  мөсөөр бүтээсэн үзэсгэлэнт хотхон энэ сарын 23-нд нээлтээ хийжээ. Манжуур нь ОХУ, Монгол Улстай хил залгаа хот юм. Манжуур хотын Намуг цэцэрлэгт 19 дэх жилдээ нээгдэж байгаа энэхүү мөсөн хот нийтдээ 1 км квадрат талбайг хамарсан байна. Мөсөөр Европын барилга бүтээн байгуулалтын хэв маягаар урлаж бүтээжээ.        

  • 26 December

    Нийслэлийн бүх дүүрэгт уушигны хатгаа өвчний эсрэг вакциныг нэвтрүүлнэ

    Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр (2016-2020)-т уушгины хатгалгааны эсрэг вакцин (пневмококк)-ыг дархлаажуулалтад үе шаттайгаар нэвтрүүлэхээр тусгасан. Дээрх зорилтын хүрээнд 2016 онд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт, 2017 онд нийслэлийн Баянзүрх дүүрэгт уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 2 хүртэлх насны 87.900 хүүхдийг дархлаажуулсан. Мөн 2018 онд ХУД, БГД, ЧД, НД, БНД, БХД-ийн 36.000 хүүхдийг 3 тунгаар дархлаажуулах 110.000 хүн/тун вакцин, дагалдах хэрэгсэлд …

  • 26 December

    Ирэх онд нийслэлд баригдахаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн барилгын ажлуудыг эрт эхлүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд БСШУ-ны сайд Ц.Цогзолмааг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд БСШУ-ны газрын дарга, удирдлагууд, Нийслэлийн удирдлагууд болон харьяа агентлагийн газрын дарга нар оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт боллоо. Нийслэл болон яамны удирдлагын түвшинд хийгдсэн уулзалтаар ирэх 2018 онд боловсрол, соёл, спортын салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг эрт эхлүүлэх, газар чөлөөлөлт болон зураг төсвийн асуудал дээр байр сууриа нэгтгэх талаар харилцан …

  • 26 December

    “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ий дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ

    Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг нийслэлийн Тээврийн газраас хийгээд байна. Үүнд: “Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус …

  • 26 December

    Солонгосын кино найруулагч дайны үеийн аллагын үнэнийг олно

    2013 онд Өмнөд Солонгосын кино найруулагч Гу Жа-Хван Солонгосын дайны үеэр 1950-1953 онд болсон аллагын тухай “Улаан булш ” нэртэй баримтат кино хийсэн билээ. Тус кинонд Өмнөд Жеолла аймгийн 1,000 орчим уурхайн ажилчинг Америкийн цэргийн хүчнийхэн буудан хороосон талаар өгүүлдэг. Аллага алслагдсан газарт болсон учир гэрч байхгүй гэж үздэг. Үүнээс дөрвөн жилийн дараа уг баримтат киноны үргэлжлэл болгож “Хаевон” киног …

  • 26 December

    Өмнөд Солонгосын Кёнги аймагт гал түймэр гарчээ

    Өчигдөр Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Сувон дүүргийн барилгад гал гарч нэг хүн амь эрстэн 13 хүн шархадсан байна. Уг газарт 100 гаруй гал сөнөөгч 40 гал унтраах хэрэгсэлтэй ажиллажээ. Гал сөнөөгчдийн нэг нь ажлаа хийж байхдаа түлэгдэлт авсан. Аврах багийнхан галд өртсөн өөр хүн байгааг эсэхийг илрүүлэхээр барилгад нэгжлэг хийж байгаа. Одоогоор галын улмаас ямар хэмжээний гарз хохирол учирсныг тогтоогоогүй …