Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр Парисын дэвжээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд ийнхүү Лас Вегас 2015, Парис 2017 дэлхийн аваргын хошой хүрэл медалийн эзэн болж байна. Э.Бэхбаяр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 16 дахь, эрэгтэйчүүдээс 10 дахь тамирчин боллоо. Түүний хувьд анхны багш, МонголУлсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ багшийнхаа амжилтыг …
virtual
August, 2017
-
26 August
Өнөөдөр тэгш дугаартай машин хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөнийг дараахь байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-р төгссөн автомашин өнөөдөр хөдөлгөөнд оролцоно, харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-р төгссөн автомашин маргааш 08.00-20.00 цагийн хооронд зуны …
-
26 August
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Аргын тооллын 8 сарын 26, Санчир гараг. Билгийн тооллын 5, Тэргүүн дагуул одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 06 минутад мандан, 19 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай …
-
25 August
А. Үйлстөгөлдөр: АТГ хэт нэг талыг барьсан мэдээлэл хийлээ
АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цагдаагийн байгууллагад ажилладаг өөрийн төрсөн дүү н.Отгонбаяр, хамаатны дүү н.Амарсанаа нартай хамтарч зохион байгуулалттайгаар өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Тиймээс түүнийг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн. Мөн энэ хэрэгт холбогдуулан нийт есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаагаа дуулгалаа. Түүнчлэн энэ асуудалд …
-
25 August
Дамжин өнгөрч буй нислэгийн тоо өсчээ
Монгол Улсын агаарын замаар дамжин өнгөрч буй нислэгийн тоо 11 хувиар нэмэгдэж, эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Агаарын тээвэр эрчимжиж, нислэг хөдөлгөөний урсгал, ачаалал нэмэгдэхийн хэрээр агаарын зайн багтаамж болон нислэгийн аюулгүй байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашигтай ажиллах зорилт амжилттай хэрэгжиж байгаа талаар албаныхан мэдээлж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ оны …
-
25 August
“Хурд” хамтлаг Эх орныхоо төлөө дуулна
“Хурд” хамтлагийн гишүүд мэдээлэл хийж, өөрсдийн санаачлагчаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, попынхон нэгдэж, “Бид эх орондоо хайртай” оддын хамтарсан тоглолтыг ирэх есдүгээр сарын 02-ны 18:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах талаараа ярилаа. Энэ үеэр “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Онцгой байдлынхандаа туслах, эх орныхоо төлөө хувь нэмэр оруулах зорилготой энэхүү тоглолтыг хийхийн тулд нэлээд цаг хугацаа зарцууллаа. Энэ …
-
25 August
“Оффшор”-ын хэргийн явцыг ерөнхийлөгчид хүргүүлжээ
Оффшортой холбоотой асуудалд олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагын мэдээллээр 130 мянга орчим этгээдийн 2.5 сая мэдээлэл ил болсон байдаг. Эдгээрээс Монгол Улсаас оффшорт 29 иргэн 35 аж ахуйн нэгж холбогдсон юм. АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг уг асуудлыг шалгаж дуусаагүй гэв. Нэр дурдагдсан бүх иргэдийг дуудаж, тайлбар байцаалт авчээ. Нэр холбогдсон 29 иргэнээс 23 иргэн төрийн албанд ажиллаж …
-
25 August
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын анхны эхнэр Ивана Трамп
Фото мэдээ булангаараа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын анхны эхнэр Ивана Трампыг гэрэл зургуудыг толилуулж байна. Ивана Трамп нь 1949 оны 12 сарын 20нд Чехийн нийслэл Прага хотноо мэндэлжээ. Түүний бага нас, өсвөр үе нь ядуусын хороолол дунд бусдаас ялгарах юмгүй өнгөрчээ. Тэр багаасаа цанын спортоор уйгагүй хичээллэж улмаар үндэсний шигшээ багийн тамирчин болж чадсан юм. Гэхдээ түүнийг авьяас чадвараараа …
-
25 August
Допингийн шинжилгээний хариу гарчээ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шөвгийн 16 бөх болон харваачдаас Монгол Улсын Баяр наадмын тухай хуулийн дагуу тэмцээний үеийн допингийн шинжилгээ авч, БНСУ-д шинжлүүлсэн хариу гарчээ. БНСУ-ын Шинжлэх ухаан, техникийн институтын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээгээр энэ жилийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдаас допингийн төрлийн хориотой бодис илрээгүй болохыг мэдэгдсэн байна. Энэ тухай албан бичгийг …
-
25 August
Зорилтот бүлгийн 1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардууллаа
Амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, зорилтот бүлгийн 1000 хүүхдэд нэг жилийн хичээлийн хэрэгсэл бүхий цүнх гардууллаа. Энэхүү аяныг Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо “Мянга мянган мөрөөдөл жигүүрээ дэлгэнэ” уриатайгаар 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардуулах үеэрээ хичээлийн шинэ жилийн мэндийг хүргээд “Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед 1000 …
-
25 August
Газар өмчлүүлэх аянд зургаан дүүргийн 43 хороо хамрагдана
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг зохион байгуулах гэж байна. Ирэх сарын 4-нөөс гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор …
-
25 August
Өвдөгний үений өвчинг гэрийн нөхцөлд эмчлэх арга
Нас ахих тусам өвдөгөөр хатгуулах ихэсдэг шүү дээ. Хүн нас ахих тусам ясны зөөлөн эд буюу үе мөчний шингэн багасч өвдөгөөр хатгуулах, цаашлаад яс хэврэг болох зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг. Өвдөг бол биеийг тэнцвэртэй байлгаж хөдөлгөөнд чухал үүрэгтэй. Тиймээс та гэрийн нөхцөлд дараах гурван орцтой байгалийн аргыг хэрэгжүүлэн өвдөгөөр хатгах өвчнөөс салаарай. Бэлтгэх арга: Хатаасан улаан чинжүү нэг ширхэг, Нэг халбага алимны …
-
25 August
Нойр булчирхайн өвчин анагаагч хүнсний бүтээгдэхүүнүүд
Нойр булчирхай бол хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна олон үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Нойр булчирхайн ялгаруулдаг шүүрлүүд нь ходоод цөсний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах, шүүрлүүдийг ялгаруулдаг эрхтэн юм. Нойр булчирхай хүндэрсэн тохиолдолд хүн ердөө 5-6 сарын насладаг байна. Тиймээс та үүнээс сэргийлж муу зуршлуудаа багасгаж, биедээ хэрэгтэй хоол хүнсийг сонгож хэрэглэх …
-
25 August
Дорноговь аймгийн 7.6 км автозамыг асфальтаар хучих ажил эхэлжээ
Дорноговь аймгийн Сайншанд хотын төвийн засмал замыг шинэчилж шинэ зам барих ажил энэ сарын 10-наас эхэлжээ. Уг замын ажил нь нийт 7.6 км авто замыг асфальтаар хучих тендерт шалгарсан “NHDK” ХХК гүйцэтгэж байна. Харин туслан гүйцэтгэгчээр орон нутгийн өмчит зам засварын “АЗЗА” компани ажиллаж байгаа аж. Замын ажилд зориулж орон нутгийн төсвөөс 2.5 тэрбум төгрөгийг хуваарилсан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг …
-
25 August
Цэцэрлэгийн цахим элсэлт нийслэл даяар нэгэн зэрэг явагдлаа
2017-2018 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн 7 дугаар сарын 25-наас өчигдөр буюу 8 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг хүртэл явагдаж дууссан. Өнөөдөр өглөө 10 цагт цахим элсэлтийн ажиллагаа нийслэл даяар нэгэн зэрэг явагдлаа. Нийслэлийн хэмжээнд 39 мянга 400 орчим 2 настай хүүхэд байгаагаас 22 мянга 600 орчим хүүхэд цахимаар бүртгүүлсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 11 мянга 700 орчим …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл