virtual

April, 2016

  • 22 April

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Баян-Өлгий аймгийн төвийн ард иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр иргэдэд Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, 2012-2016 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн тавьсан асуултуудад хариулт өглөө. Мөн аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардагдах 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээ амлаж, Өлгий-Усьткаменогорск чиглэлийн онгоцны нислэгийг орон нутгийн нислэгүүдтэй уялдуулан ойрын …

  • 22 April

    Принс үхлээ зөгнөдөг байжээ

    Домогт дуучин өчигдөр Миннеаполис хотын Пэйсли Парк дахь гэрийнхээ цахилгаан шатанд нас барсан байдалтай олдсон нь мянга мянган шүтэн бишрэгчдийг нь уй гашууд автуулаад байна. Хэвлэлүүдийн дамжуулж буйгаар Принс нас барахаасаа зургаан хоногийн өмнө мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн гэж зарим хэвлэл дамжуулав. Гэхдээ үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа тул албаныхан үргэлжлүүлэн шалгалт хийж буй. Зарим хэвлэлээр түүнийг өөрийнхөө …

  • 22 April

    МУГЖ Н.Чулуунхүү: Хаана ч явсан үзэгчдийн хүндлэл, сайхан дуу сонсох гэсэн хүлээлтийг мэдэрч явдаг

    Монголын нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө аялгуугаар тодорч, өөрсдийн дуулсан болон аялгууг нь зохиосон олон сайхан дуугаараа сонсогчдынхоо сонорыг мялааж яваа МУГЖ, дуучин Н. Чулуунхүү, түүний охин, хөгжмийн зохиолч Б. Мөнхжаргал нарыг уншигчид андахгүй мэднэ. Тэгвэл тэд “Уйдаагүй, холдоогүй, урам хайрладаг түмэнтэйгээ дуулна даа, баярлана даа” нэртэй уран бүтээлийн анхны хамтарсан тоглолтоо энэ сарын 28,29-нд Монгол бөхийн өргөөнөө толилуулах …

  • 22 April

    Эмнэлгийн захирал хэмнэсэн төсвөө зарцуулах эрхтэй болов

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг батлав. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулахдаа төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй нэг саналыг гүйцээн боловсруулсан болохыг хэллээ. Хуулийн төсөлд эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрлийг дэлгэрэнгүй заан, төрийн болон орон нутгийн …

  • 22 April

    11.9 сая төл хүлээн аваад байна

    ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал мал төллөлт, хаваржилтын байдлаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар мал төллөлт ид явагдаж, нийт эх малын 50.3 хувь буюу 12.1 сая эх мал төллөж, 11.9 сая төл хүлээн аваад байна. Төлийн тоо өмнөх 7 хоногоос 1.9 саяар нэмэгдсэн байна.  Үүнээс 34.2 мянган ботго, 103.2 мянган унага, 309.9 мянган тугал, 6.2 …

  • 22 April

    Тариаланчдын зээлийг “Монгол тариалан” корпорациар дамжуулан олгоно

    Хаврын  тариалалтыг дэмжих зорилго бүхий “Монгол тариалан” дэд хөтөлбөр батлагдсантай холбогдуулан ХХАА-н сайд Р.Бурмаа мэдээлэл хийлээ.  04 дүгээр сарын 21-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаан ХХАА-н сайд Р.Бурмаагийн саналын дагуу хуралдаж,  тариаланчдын тулгамдсан асуудал болсон санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх, хаврын тариалалтыг дэмжих зорилготой “Монгол тариалан” дэд хөтөлбөрийг баталлаа. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхтэй, уринш боловсруулж бэлтгэсэн, үр …

  • 22 April

    Жагсаалтаар сонгогдох нь хууль бус гэж үзлээ, одоо яах уу?

    Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаа хийлээ. Хуралдаан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын байр суурийг хамгаалахаар орсон юм. Цэц маргаантай мэтгэлцээнтэй хуралдсаны эцэст жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчсөн гээд үзчихлээ. Тэгэхээр одоо яах вэ. УИХ Цэцийн уг шийдвэрийг хүлээж авах уу. Хэрэв Цэц хүлээж авахгүйгээр шийдвэл Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаа хийж, эцэслэн шийдвэрлэнэ. УИХ өөрөө Сонгуулийн тухай хуульд …

  • 22 April

    Хятадад 30 хүртлээ нөхөрт гараагүй бол ганцаараа насыг барна

    Хонгконгийн шуугиант сэтгүүлч Алан Ли өнөөгийн хятад хүүхнүүдийн байдлын тухай нийтлэл бичээд эцэст нь олон нийтийн шахалтаар мэдээгээ устгажээ. Тэрээр EJ Insight гэдэг сайтад “Хүүхнүүдээ бодит амьдралтай эвлэр эсвэл ганцаараа хорвоог туул” гэсэн нийтлэл бичиж 30 наснаасаа өмнө амжиж нөхөрт гараагүй хүүхнүүдийг ямар аймшигт хувь тавилан хүлээж байгааг илэн далангүй бичжээ. Хүйсийн зохистой харьцаа алдагдаж хэдийгээр эрчүүд нь олонхи болсон …

  • 22 April

    Ухаалаг утас удаан хугацаагаар ашиглах нь хүүхдийн нүдийг хялар болгодог

    Өсвөр насны хүүхдүүд ухаалаг гар утсыг удаан хугацаагаар ашиглах нь нүдний гажиг үүсгэдэг байж болзошгүй байна. Энэ тухай өчигдөр Солонгосын Чоннам Их Сургуулийн эмнэлгийн эмч, эрдэмтэд анхаарууллаа. Өмнөд Солонгосын Чоннам Их Сургуулийн эмч нар өсвөр насны хүүхдүүдийг 30 минутаас илүү хугацаагаар ухаалаг гар утас ширтэхээс зайлсхийхийг анхааруулсан байна. Ойрын хялар өвчний оноштой өсвөр насны хүүхэд олон болсныг ухаалаг гар утас …

  • 22 April

    Бид нэгдвэл аймшигт өвчнөөс хүүхдүүддээ аварч чадна

    “Залуу манлайлагч эмэгтэйчүүдийн” клуб,” “Залуу захирлуудын холбоо” хамтран зохион байгуулж буй “Бяцхан зүрхнүүдээ аюулт өвчнөөс аврая” аянг өрнүүлж байгаа билээ. Аянд хандив өргөж байгаа хүн, албан байгууллага нараа алдаршуулах цаашид сайн үйлсийн аян идэвхитэй нэгдэх залуусаа уриалах ажлыг идэвхитэй хийж байна. Эдгээр ажлууд ар араасаа хийгдэж байгаа бөгөөд заримаас нь цухас дурьдвал 4-р сарын 28ны 18цагт Ramada busines centeriin 4 …

  • 22 April

    Анар жимс залуу насыг хадгалж, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг

    Анар жимс нь залуу насыг хадгалж, хямралыг багасган, зүрх судасны өвчнөөс хамгаалдаг. Испаний эрдэмтэд бүтэн нэг сарын турш сайн дурын 60 бүлэг хүмүүст анар жимсний ханд агуулсан бэлдмэлийг уулгаж туршжээ. Үүний үр дүнд зөвхөн уг жимсний ашиг тусыг мэдээд барахгүй, түүний үр, хальс нь амин дэмтэй болохыг мэдсэн байна. Эрдэмтэд судалгаанд оролцогчдод өдөр бүр тодорхой хэмжээний капсултай анар жимсний хандыг …

  • 22 April

    Жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзлээ

    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар оны өмнөхөн батлагдсан Сонгуулийн тухай хуулийн томоохон заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Тус хуралдаан багагүй хугацаанд, талуудын маргаан дунд үргэлжилж жагсаалтаар сонгогдож УИХ-ын гишүүн болох нь Үндсэн Хуулийг зөрчсөн байна гэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд намын жагсаалт гэсэн хэсгийг хасч гишүүд жагсаалтаар сонгогдох боломжгүй болж байна. Өөрөөр …

  • 22 April

    Дэлхийд алдартай С.Дали ба П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэн Улаанбаатарт болно

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болж, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “С.Дали ба П.Пикассо Улаанбаатарт анх удаа” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ. ОХУ-ын цуглуулагч Екатеринбург хотноо оршин суугч Я.Шадрин нь Г.Занабазарын нэмэржит Дүрслэх урлагийн музейд хувийн цуглуулгаас дэлхийн алдартай уран зураачид болох С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлээр үзэсгэлэн гаргах хүсэлт гаргасны дагуу түүний цуглуулгаар Монголд үзэсгэлэн …

  • 22 April

    Нийслэлийн дансны мэдээлэл иргэдэд ойлгомжтой болно

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж,  “Нийслэлийн шилэн дансны мэдээллийн цахим хуудас” ажиллуулах талаар хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Төрийн захиргааны төв болон орон нутгийн төр захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, худалдан авах ажиллагаа болон уул уурхайн олборлох салбарын ил тод, нээлттэй байдлын судалгаа, үнэлгээг хараат бус зармын хүрээнд хийж гүйцэтгэдэг “Ил тод …

  • 22 April

    Д.Цэвээнравдан: Найз минь намайг “Чиний залуугийн хоолой шиг дуучин одоо ч алга” гэж онгироодог

    “Зүрхний цэцэгхэн чамдаа”, “Мартагдашгүй хайр”, “Зүрхний лимбэчин бүсгүй” зэрэг дуугаараа сонсогчдын танил болсон Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдангийн “Дорнын цэнхэр аялгуу” уран бүтээлийн тоглолт өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Завхан нутгаас төрсөн авьяаслаг уран бүтээлчийн 19 дэх тоглолтыг СГЗ, хөтлөгч Д.Цоодол хөтлөсөн юм.  19.00 цаг гэхэд Бөхийн өргөөний бүх суудал дүүрч үзэгчид алга ташилтаар тоглолтыг эхлүүлэв. Тоглолтын салхийг хагалж дуучин Б.Батболд …