virtual

March, 2016

  • 30 March

    Цөмийн хог хаягдлыг булшлахгүй байх асуудлыг хэлэлцэж амжих нь уу

    Өнөөдөр хуваарь ёсоор УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж, хуралдах учиртай. Ээлжит бус чуулганы зарласны учир нь Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэнд оршиж байгаа юм. Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын …

  • 30 March

    Хуульчаас зөвлөгөө авах нь иргэн таньд ямар ашиг тустай вэ?

    Зах зээлийн нийгэмд аливаа хүн нийгмийн маш олон харилцаанд бие даан, тодорхой эрх, үүрэг, хариуцлагатайгаар оролцдог. Тухайлбал мөнгө зээлэх, мөнгө зээлүүлэх, орон сууц худалдах, худалдан авах, бусадтай ашиг хуваах байдлаар хамтран ажиллах, орон сууц түрээслүүлэх, түрээслэх гэх мэт асуудалд бол энгийн үзэгдэл болсон зүйл юм. Дээрх харилцаанд орохдоо иргэн хүн өөрөө мэдлэг, мэдээлэлтэй байж гэмээнэ эрх ашгаа хамгаална. Мэдлэггүйгээсээ өөртөө …

  • 30 March

    Халимагийн мисс Г.Сарантуяа: Намайг хараад уулга алдсан

    Сүүлийн зургаан жилийн хугацаанд завсарлаад байсан “Монгол туургатны мисс” тэмцээн саяхан болж өндөрлөсөн юм.   “Дэлхийн монголчууд глобал сан”-гаас зохион байгуулсан энэхүү тэмцээнд Буриад, Тува, Халимаг, Өвөр монгол зэрэг орны 15 гоо бүсгүй оролцсон билээ. Харин Монголоос Ю.Балжидмаа, Д.Ану, Э.Байгал, Г.Ундармаа, Н.Мишээлт гэсэн таван гоо бүсгүй эх орноо төлөөлөн  өрсөлдөв. Гэвч тэргүүн байрын титмийг Буриадын гоо бүсгүй  хүртсэн юм. Энэ …

  • 30 March

    Цөмийн хаягдал хилээр оруулахыг бүрмөсөн хориглох хуулийн төсөл өргөн барилаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн нэгдүгээр зүйлд Ашигласан түлш, цөмийн болон цацраг …

  • 30 March

    БНТУ-ын иргэн Мустафа Фахрид хандан мэдэгдэл гаргаж байна

    Мэдээллийн хөтөч www.Dorgio.mn сайтад 2016 оны 03 сарын 22-ны өдөр “Туркийн ЭСЯ-ны ажилчин Монгол бүсгүйчүүдээ тоглож байна”, 2016 оны 03 сарын 24-ны өдөр “Монгол охидоор тоглож байж болзошгүй Мустафа Фахри тайлбар өглөө” мэдээллүүд тус тус орсон. Уг мэдээлэлд Исламын шашинд нэг хүн дөрвөн эхнэртэй байхыг зөвшөөрдөг. Тиймээс Туркийн элчин сайдын яамны ажилтан Мустафа Фахри Монголд нэг биш эхнэр авч, хамтран …

  • 30 March

    УИХ дарга З.Энхболд Дэлхийн эмч нарын өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлэв

    Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлэгийн ажилтнуудад баярын мэнд хүргэж, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэ түүхэн өдөр Япон Улсын буцалтгүй тусламжаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Нэгдсэн эмнэлэгийн шав тавигдаж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Австрийн 7 сая еврогийн зээлийн хөрөнгөөр суурилагдсан тоног төхөөрөмжийг эрүүл мэндийн …

  • 30 March

    Мэндчилгээ

    Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд  мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа болон эрүүл мэндийн салбарын алтан түүчээ болсон ахмад буурал эрдэмтэн багш, эмч сувилагч  нартаа “Олон улсын эмч нарын өдөр”-ийн чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.  Монгол улсын хүн ам 3 сая болж, иргэдийн дундаж …

  • 30 March

    Цахилгааны тарифт тоолуур зуны цагийн хувиарт шилжинэ

    Өнгөрсөн жилээс эхлэн улс даяар цагийнтооллыг тодорхой хугацааны давтамжтай нэг цагаар урагшлуулж, хойшлуулдаг болсонтой холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг тооцох тарифын цагийг мөн адил өөрчилж байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс айл өрхийн өдөр шөнө, үйлдвэр, аж ахуйн нэгжийн өдөр, орой, шөнийн хэрэглээний тариф мөрдөх хугацаа нэг цагаар урагшилна. Тодруулбал …

  • 30 March

    Хятадууд дэлхийд хамгийн том кино дэлгэц бүтээлээ

    Хятадын Star Screen Co. компани дэлхийд хамгийн том, 100 метр урт, 25 метр өргөнтэй, 1,6 тонн жинтэй аварга  кино дэлгэц бүтээснээ зарлалаа гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Аньхой мужид байдаг тус компани кино театрт зориулсан энэ аварга дэлгэцийг бүтээх гэж хоёр жил ажиллажээ. Одоо энэ компани ийм том дэлгэц хийх найман ч захиалга аваад байгаа гэнэ. China Film Equipment Company …

  • 30 March

    Г.Түвшинжаргалыг батлан даалтанд гаргахаар боллоо

    УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг энэ сарын 16-ны өдөр саатуулж, улмаар шүүхээс 14 хоног цагдан хорихоор шийдвэрлээд байсан. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ажлаас их хэмжээний мөнгө завшсан гэх хэргээр саатуулагдаад буй Г.Түвшинжаргалыг батлан даалтад гаргах саналыг ЦЕГ-аас прокуророор дамжуулан,шүүхэд гаргасан байна. Шүүх хүсэлтийг нь хүлээн авч, батлан даалтад гаргахаар болжээ.Г.Түвшинжаргалын хувийн байдлыг харгалзан цаашид цагдан хорих таслан сэргийлэх …

  • 30 March

    БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа иргэдийг нутаг буцахыг хүслээ

     БНСУ-ын Хууль зүйн яамнаас, тус улсад хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг өршөөлд хамруулах болсон талаар Өмнөд Солонгост ажиллаж амьдарч буй монголчуудад зориулан мэдээлэл түгээдэг mglradio.com сайтад мэдээллэжээ. Тодруулбал, хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдийг ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс есдүгээр сарын нэгэн хүртэлх хугацаанд тус улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд Солонгос улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн …

  • 30 March

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг “өр”-өө тайлагнахыг шаардав

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт өр, зээлийн асуудлаа УИХ-д танилцуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс шаарджээ. Тус асуулгад “Монгол Улсын өрийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлтэй байдалд хүрээд байна. Монгол Улсын нийт гадаад өр 2015 оны жилийн эцсийн байдлаар 21,6 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээгээр дэлхийд хоёрт жагсах боллоо. Засгийн газрын гадаад, дотоод өрийн …

  • 30 March

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газрыг эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулна

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт  зохион байгуулах тухай” А/200 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн   2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газарт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити орон сууцны хорооллын баруун талд 8 га газарт …

  • 30 March

    Давсны хэрэглэгээг бууруулахыг зөвлөв

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ онд дотоодын үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн болон импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгонд, хоолны цэсэнд давс, сахар, илчлэг, хүнсний нэмэлтийн агууламжийг тусгасан байдалд лабораторийн шинжилгээтэй тандалт судалгааг хийж байна. “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратеги, “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд хийгдэж буй тандалт судалгаа нь дотоодын үйлдвэрлэлийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон нийтийн …

  • 30 March

    Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм дулаан

    Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Завхан голын эх, …