Сар шинийн баяр болж буй эдгээр өдрүүдэд бидний ходоод үнэхээр ачааллаа дийлэхгүй байгаа. Бид та бүхэндээ хоолоо хэрхэн шингээх талаар үнэтэй зөвөлгөөг хүргэх гэж байна. Та хэрэгжүүлэхэд үзэхэд алзахгүй байх. 1. Чихэрлэг, тослог багатай тараг – Тарагны бүтэц нь исгэлэн байгалийн гаралтай байдаг тул хямарсан гэдсэнд сайн эмч болдог. Та аль болох чихэргүй, энгийн тарагнаас 1 аягыг уугаад хэсэг хугацааны …
virtual
February, 2015
-
19 February
МАН-ын дарга М.Энхболдын дэвшүүлсэн Сар шинийн мэндчилгээ
Үзэсгэлэн төгөлдөр, өргөн уудам эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа ахмад буурлууд, нийт ард иргэддээ болон хилийн чандад оршин сууж, сурч боловсорч буй элэг нэгт монгол ахан дүүсдээ билгийн тооллын XVII дугаар жарны модон хонин жилийн сар шинийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Улиран одож буй Ялгуусан хэмээгч модон морин жилд монголчууд бид өнө хойч үедээ өргөө цагаан гэртээ өнөр …
-
19 February
Н.Энхбаяр: Оюутолгой, Таван толгойн зөв шийдлийн талаар надад санал байгаа
Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр 15:50 цагт эх орондоо ирлээ. Тэрбээр аав ээжтэйгээ золгохын болон сэтгэлийн биеийн эмчилгээ эх орондоо хийлгэхээр ирсэн байна. Түүнийг эх орондоо ирээд байх үед цөөн зүйл тодруулснаа хүргэж байна. – Сайн явж ирэв үү? – Сайн явж ирлээ. – Эх орондоо ирлээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу? – Их сайхан байнаа. Та бүхэн анзаарсан …
-
19 February
УИХ-ын дарга З.Энхболд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга З.Энхболд Төрийн золголт өндөрлөсний дараа Монголчууддаа хандан сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн хамгийн олон мянган тонн буудай хурааж, хамгийн олон мал тоолуулж, олуулаа болж гурван сая дахь иргэнээ өлгийдөж авсан сайхан жил байлаа. Мөн Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ирж байгаа хонин жил монголчууд биднийг бүтээн байгуулалтын ажил хүлээж байна. УИХ эдийн …
-
19 February
Төрийн золголт боллоо
XYII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонин жилийн Шинийн нэгний өглөө наран ургахтай зэрэгцэн Төрийн гурван өндөрлөг Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл Есөн хөлт цагаан тугандаа мөргөж, Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд төрийн золголт хийлээ. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ахмад настны төлөөлөл 9 буурлыг хүндэтгэн золгосон юм. Төрийн …
-
19 February
Монгол улсын засгийн газраас Иргэдийнхээ буян заяаг даатган Mандал өргөлөө
Билгийн тооллын XYII жарны хөхөгчин модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар нар Гандантэгчинлэн хийдэд очлоо. Уламжлал ёсоор иргэдийнхээ буян заяаг даатган Мандал өргөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Ugluu.mn
-
18 February
Монгол улсын Ц.Элбэгдоржийн сар шинийн мэндчилгээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Билгийн тооллын XYII жарны хөхөгчин модон хонин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Та бүхнийхээ түмэн амгаланг айлтгая. Сар шинэдээ сайхан шинэлж байна уу. Энэ жил өнтэй сайхан гарч байна. Өвгөн жил улирч, өнтэй жил ирж байна. Энэ жилийн өвөл хаа сайгүй сайхан боллоо. Өнтэй жил гэдэг энэ байх …
-
18 February
Багахангай дүүргийнхэндээ сар шинийн мэнд хүргэе
Монгол түмний уламжлалт баяр – Сар шинийн мэндийг Багахангай дүүргийн нийт зон олондоо дэвшүүлж, XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Модон хонь жилдээ ургаараа элэг бүтэн, удмаараа хийморь төгс, мандан бадарч, дэвжин дээшлэхийн өлзийтэй сайхан ерөөлийг айлтган мэндчилж байна. Морилон ирж буй Модон хонь жилдээ хүн бүр өөрийн өмнө тодорхой зорилго тавьж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, санасан сайн үйлс бүхэн тань сэтгэлчлэн бүтэж, …
-
18 February
Монголд анх удаа цэнхэр хадагны ёслол боллоо /фото мэдээ/
Ахмад алдартанууд хурайлж байх мөч УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга М.Энхболд-Нийгэм, улс төрийн салбарын оны Онцлох алдартан Хүмүүнлэгийн салбарын Онцлох алдартан СТА Г.Ундармаа МУГЖ, “Х ТҮЦ”-ийн жүжигчин И.Одончимэг- Хүмүүнлэгийн салбарын Онцлох алдартан Зүүн гар талаас жүжигчин Р.Анхням-Соёл урлагийн салбарын Онцлох алдартан Баруун гар талаас “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг – Бизнесийн салбарын Онцлох алдартан Азийн модель” агентлагийн тэргүүн, мисс, …
-
17 February
Амтлаг салатны жоруудаас…
Бүсгүйчүүд, эзэгтэй нар маань сайхан бие галбираа хадгалахыг хүсэж явдаг нь нууц биш. Гэсэн ч заримдаа арааны шүлс асгарам амттан, амтлаг сайхан хоол хүнс нь биднийг энэ бодлоо умартахад хүргэдэг. Гэхдээ урин дулаан цаг ирсэн энэ үед бүсгүй та өөрийн гоо сайхан, бие галбиртаа санаа тавьж, амин дэмээр баялаг ногоо жимсний салатуудыг түлхүү хэрэглэж заншаарай. Ингээд танд дараах салатуудыг хэрхэн …
-
17 February
Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Сар шинийн баяртай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагаас 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цаг хүртэл Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна. Сар шинийн өдрүүдэд буюу 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдөр баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-ны өдөр баруун …
-
17 February
Цагаан сараар үнэтэй бэлэг өгөхийг хоригложээ
Хятадын Засгийн газар Цагаан сарын баярын үеэр олон нийтийн радио, телевизийн сувгуудаар брэндийн цаг, ховор марк, алтан зоос гэх мэт үнэтэй бэлэг, дурсгалын зүйлсийг сурталчлахыг хориглосон тухай Синьхуа агентлаг мэдээлж байна. Хэт үнэтэй бэлэг сурталчлах нь бэлэгний жинхэнэ үнэ цэнэ, утга учрыг дүгнэх хүний оюун санааны үнэлэмжийг алдагдуулах, ёс суртахуунд ч сөрөг үр дагавартай гэж үзжээ. Шинээр хэрэгжүүлэх уг хориг …
-
17 February
Архины хордлогын улмаас 557 хүн эмнэлэгт ханджээ
2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Томуу томуу төст өвчний 7 дах долоо хоногийн мэдээ: 2015 оны хоёрдугаар сарын 9- 15-ны өдрийг дуустал долоодугаар долоо хоногт улсын хэмжээнд 159,306 хүн амбулаториор үйлчлүүлсний 11,434 (7.2 хувь) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар бага, 10,000 хүн …
-
17 February
Ногоон цай компьютерийн хорноос хамгаалдаг
Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдаг болохыг олж тогтоосон байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй гэнэ. Үл исэлдүүлэгч чанар нь С амин дэмээс 100 дахин, Е амин …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл