virtual

December, 2014

  • 30 December

    Нийслэлээс хувийн хэвшлийнхэнд 10 цэцэрлэг шинээр байгуулах эрх олголоо

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/1067 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2014 оны A/608 дугаар захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн Ажлын хэсгийн  дүгнэлтийг үндэслэн иргэн Д.Батсуурийн  “Шинэ зууны багачууд”, М.Алимаагийн “Мөнхжин”,  Ж.Эрдэнэжаргалын “Хан Билгүүдэй”, Д.Цэрэндашийн “Мөнхийн алаг үрс”,  Л.Доржпүрэвийн “Нарны багачууд”, …

  • 30 December

    “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн 21 цагт эхэлнэ

    Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан 12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш”  шинэ жилийн цэнгүүн 21 цагт эхэлнэ. Цэнгүүний ерөнхий найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч  Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд цэнгүүнд  “Шар айраг”, “Sweetymotion”, “Ньюанс”, 3 охин, “Улаан сарнай”, Чинбат, Наран, Болд  зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Цэнгүүний үеэр талбайн өмнө хэсэгт …

  • 30 December

    Засгийн газрын хуралдааны тойм

    Засгийн газрын 2014 оны “отгон” хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлыг авч хэлэлцсэн байна. Үүнд: Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа Боомтын захиргаадыг татан буулгалаа Төсвийн хуулиудад өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлнэ Шилэн дансны цахим хуудас ашиглалтад бэлэн болжээ Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог олон улсын жишигт хүргэх эрх зүйн зохицуулалт хийнэ Эдгээрээс гадна: – Монгол, Австрийн Засгийн газар …

  • 30 December

    Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог олон улсын жишигт хүргэх эрх зүйн зохицуулалт хийнэ

    Аудитын тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа. Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоонд Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт нэвтрүүлэхэд шинэчлэлийн гол зорилго чиглэсэн байна. Тухайлбал,  аж ахуйн нэгж, байгууллагын ангиллыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, санхүүгийн тайланг нь жилд 1-2 удаа цахим …

  • 30 December

    Шилэн дансны цахим хуудас ашиглалтад бэлэн болжээ

    Шилэн дансны тухай хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ. Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг ашиглалтад оруулахад бэлэн болгоод байна. Нэгдсэн цахим хуудас нь www.shilendans.gov.mn хаягтайгаар Үндэсний дата төвд байршина. Нэгдсэн цахим хуудсанд дараах боломжуудыг бүрдүүлсэн байна. • – Ерөнхийлөгчийн Тамгын …

  • 30 December

    Төсвийн хуулиудад өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлнэ

    Дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлтийн улмаас манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурч байгаагийн зэрэгцээ Оюутолгой ордын үйлдвэрлэл багассан тул энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй байна. Энэ өөрчлөлт ирэх онд ч үргэлжилнэ. Учир нь Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах үед тооцсон эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээ, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурахаар …

  • 30 December

    Боомтын захиргаадыг татан буулгалаа

    Чиг үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах зарчим баримтлан төрийн байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох, зарим агентлаг, ажлын алба, нэгж, улсын үйлдвэрийн газар, төвийг татан буулгах, нэгтгэх санал боловсруулж, төсвийн тодотголын хамт 2015 оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхийг УИХ-ын энэ оны 70 дугаар тогтоолоор Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу хилийн хяналтын байгууллагуудын үндсэн болон туслах чиг үүрэгтэй …

  • 30 December

    Яамдын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа

    Засгийн газрын 2014 оны отгон хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан яам бүрийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа. 14 яам тус бүрийн тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги, гол зорилтыг тодорхойлж, дотоод нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүрэг, эрхлэх ажил, үйл ажиллагаа, яам хоорондын болон нутгийн захиргааны байгууллагуудтай харилцах уялдааг хөтөлбөрт …

  • 30 December

    Нийслэлээс бичил бизнесийн 219 төсөлд 939 сая төгрөгийн санхүүжилт олголоо

    Нийслэлийн Засаг даргын санаачилсан “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг Нийслэлийн ИТХ-ын 16/17 тоот тогтоолоор баталсан. Энэ хүрээнд нийслэлийн 152 хороонд Хадгаламж зээлийн хоршоод байгуулагдан барьцаа хөрөнгийн дутагдалтай бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээ авах боломж нээгдэх, ажлын байр бий болох, иргэд хоршиж бизнесээ хөгжүүлэх, хамтарч нийгмийн асуудлаа шийдэх боломжтой болсон төдийгүй Хадгаламж зээлийн хоршоод бий болсон. Харин 12 дугаар …

  • 30 December

    Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Халх голын сав нутгаар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын  нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэн  Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар22-27 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 15-20 градус,  Алтайн уулархаг …

  • 30 December

    Улаан хулгана өдөр

    Аргын тооллын 12 сарын 31-ний лхагва гараг буюу 2014 оны сүүлчийн өдөр, Билгийн тооллын өвлийн дунд сарын шинийн  10-ны буд гараг,  4 ногоон мэнгэтэй, үхэх барилдлагатай, гал суудалтай, гоё хүүхэн одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 8:44 цагт  мандан, 17:07 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул …

  • 30 December

    ШУУРХАЙ МЭДЭЭ: Малайзын онгоцны үлдэгдэл сэг болон дөчин хүний цогцос олдоод байна

    Өнөөдөр Индонезийн баруун Калимантан мужийн ойролцоох тэнгист Малайзын агаарын тээврийн сураггүй болсон нисэх онгоцны хэлтэрхийнүүд олдсоныг Индонезийн үндэсний яаралтай тусламжийн төвөөс мэдэгдсэн. Улмаар хэвлэлийн бага хурал хийх үеэр тус төвийн хариуцлагатай ажилтан Сулистяо “Аврах баг нисэх онгоцны хаалга болон хүмүүсийн цогцсыг олсон. Эрлийн ажиллагааг 25-30 метр гүнд үргэлжлүүлэн явуулна хэмээн мэдэгдсэн билээ. ВВС агентлаг “АйрАзи”-ийн QZ8501 нислэгийн алга болсон онгоцыг …

  • 30 December

    МУГЖ, дуучин С.Жавхлан хогийн цэгт амьдардаг хүүхдүүдэд туслажээ

    МУГЖ дуучин Самандын Жавхлан 12 сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд хийсэн “Монгол өлсөх учиргүй” хувьсгалт тэмцлийн тоглолтынхоо орлогоос 12 сарын 29-ний өдөр буюу Монголчууд Үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсаны 103 жилийн тэмдэглэлт өдрөөр Цагаан давааны хогын цэг дээр ажиллаж байгаа 200-300 иргэд хүүхдүүдэд Монгол үхрийн сүү бэлэглэжээ. С.Жавхлан хэлэхдээ: Би “Монгол  өлсөх учиргүй” хувьсгалт тэмцлийн тоглолтын орлогоосоо та нартаа …

  • 30 December

    Алдарт зөнч Ванга 2015 оныг юу гэж зөгнөсөн бэ?

    Алдарт зөнч Ванга 5079 он хүртэл зөгнөсөн байдаг. Тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайн эхлэх, Сталины үхэл, Чернобылийн АТС-ын сүйрэл, оросын “Курск” усан доогуур шумбагийн осол зэргийг урьдчилан хэлж чадсан бөгөөд улиран одож буй 2014 оныг ингэж таамаглажээ. “Ихэнх хүмүүс арьсны хорт хавдар тусна. Түүнчлэн элдэв төрлийн арьсны өвчин тархана” гэсэн нь биелэлээ олж эбола хэмээх аймшигт өвчин дэлхийд нүүрлээд байгааг судлаачид …

  • 30 December

    Украины армид дайралт хийх хүч алга гэж Порошенко хүлээн зөвшөөрлөө

    Украины Ерөнхийлөгч Петр Порошенко сэтгүүлчидтэй уулзан, Донбасс дахь нөхцөл байдал, төсвийн тухай болон украины албан хаагчдын ажлын талаар ярилцжээ. Тэрээр НАТО гэх мэт хүчний эвслүүдэд элсэхийг хориглосон байсан хуулийг хүчингүй болгосон талаар мэдэгдсэн байна. Петр Порошенкогийн хэвлэлийн бага хурал дээр тавигдсан асуултуудын ихэнх нь Украины зүүн өмнө зүг дэх зөрчил мөргөлдөөний талаар байсан нь ойлгомжтой юм. Сэтгүүлчид энэ удаагийн хэвлэлийн …