virtual

December, 2014

  • 26 December

    Оны сүүлийн хуралдаан мягмар гаригт болно

    Монгол Улсын Засгийн газрын 66 дахь ээлжит хуралдаан 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны  мягмар гарагт 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна. Э.Гэрэл

  • 26 December

    Бөгж зүүхэд учир бий

    Аль хуруундаа бөгж зүүх ёстойг мэдэх үү. Зүүсэн бөгж тань, танд юу тохиосон мөн юу тохиолдож болохыг өгүүлдэг байна. Бөгжөө аль хуруундаа зүүснээс шалтгаалж энэ нь таны амьдрал ахуйд нөлөөлдөг. Өнөө үед та бид гоёл чимэглэлийн зүйлсийг ямар нэг дүрэм журамд захирагдалгүй өөрийнхөөрөө зүүж хэрэглэх нь элбэг болжээ. Гэхдээ энэ сонирхол нь нэг талаараа тийм ч таатай зүйл биш юм. …

  • 26 December

    “Ярилцлага” кино АНУ-ын 3000 гаруй кино театрын дэлгэцнээ гарч эхэллээ

    Шуугиан дагуулсан “Сони пикчерс” кино компаний “Ярилцлага” кино АНУ-ын 3000 гаруй кино театрын дэлгэцнээ гарч эхэллээ. Ихэнхи кино театрууд Хойд Солонгосын удирдагчийн тухай уг киног шөнийн үзвэрийн хуваарьтаа оруулжээ. Хэрвээ “Ярилцлага” киног олон нийтэд үзүүлбэл “Есдүгээр сарын 11-ий үйл явдлыг давтах болно” гэж сүрдүүлсэн ч кино компанийн удирдлагууд шинэ бүтээлээ үзэгчдийн хүртээл болголоо. Энэхүү үйл явдлыг АНУ- ын олон иргэн …

  • 26 December

    Бибер нисэх онгоц бэлгэнд авчээ

    Ийм бэлгийг гацуур модны дор тавихгүй, бэлэгний оймсон дотор ч хийх боломжгүй юм. Жастин Бибер аливаа хөвгүүний зөвхөн мөрөөдөлд байж болох тийм тансаг бэлэг авчээ. Мань хүн өөрийн гэсэн нисэх онгоцтой болов. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудсанд гайхуулсан байна. Гайхуулаад зогсохгүй онгоцны бүхээг дотор хэд хэдэн сэлфи зураг авахуулжээ. “Зул сарын мэнд хүргэе! Онгоц маань сайхан амьтан байна даа” …

  • 26 December

    Төв талбайн 2 дахь мөсөн гулгуурын талбай энэ сарын 28-нд ашиглалтад орно

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүүхэд багачуудад зориулан энэ сарын 18-нд төв талбайд мөсөн гулгуурын талбайг ашиглалтад оруулсан. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мобиком корпараци болон Соунд оф Монголиатай хамтран стандартын шаардлагад нийцсэн, биеийн спортоор хичээллэх, уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайн баруун урд хэсэгт засч эхэллээ. Энэхүү мөсөн гулгуурын талбай нь 30х60 …

  • 26 December

    “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно

    Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан  “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг  12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг. Энэ жилийн цэнгүүний найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч E.Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд шинэ оны үдшийн цэнгүүнд  “Шар айраг”, “Ньюанс”, 3 охин, Чинбат, Наран, Болд  зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Мөн он солигдох мөчид нийслэлийн 4 цэгт …

  • 26 December

    Монгол улс төрийн албан хаагчид Хятадын “төр барих ухаан”-ыг заалгадаг уу

    Монгол төрийн захиргааны буюу удирдах  албан хаагчид  ажлынхаа  гүнзгийрүүлсэн мэдлэг мэдээллээ Хятад улсад очиж заалгаж авдаг бололтой гэмээр мэдээлэл фэйсвүүкээр харагдах боллоо. Уг нь аль нэг улсад очиж мэдлэг мэдээлэл авах, сургалтанд хамрагдах нь тэдний  хувьд   нь байж болох хэвийн зүйл боловч төр барих  гүнгийрүүлсэн  арга ухаанаа Хятадуудаар  заалгах дээрээ бид арай л тулаагүй л байлтай.  Энэ төр засаг  …

  • 26 December

    Төрийн шагналын “үнэгүйдэл”

    Социалист нийгмээс улбаатай  ч өнөөг хүртэл “амь бөхтэй” нийгэмд оршсоор ирсэн, олон нийт хүлээн зөвшөөрсөн уламжлалт гэмээр зүйл бол Төрийн шагнал, одон тэмдэг юм. Монгол хүн хийж  бүтээснээ төр засгаараа үнэлүүлэн төрийн шагнал хүртлээ гэж итгэж, ийм шагналд бахархал хүндэтгэлтэй хандаж ирсэн түүхтэй. Харамсалтай нь хэдхэн хоногийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч төрийн одон медалиар олон арва хүмүүсийг хавтгайруулан …

  • 26 December

    П.Баяр: Ерөнхий сайдын шинжлэх ухааны талаарх ойлголт, мэдлэг нимгэн байгаад харамсаж байна

    Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулган дээр МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн талаар хэлсэн үгийг эсэргүүцэж ШУ-ны академийн үйлдвэрчний эвлэлийн хорооныхон өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Энэ үеэр тус хорооны  дарга П.Баяраас зарим зүйлийг тодрууллаа. -Хэвлэлийн хурал хийх болсон шалтгаанаа тодруулж өгнө үү? – Бидний хэвлэлийн хурал зарлах болсон шалтгаан бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын нэгдсэн чуулган дээр …

  • 26 December

    Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм хүйтэн

    Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон Хангайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 11-16 градус, говийн бүс нутгийн …

  • 26 December

    Хар бич өдөр

    Аргын тооллын 12 сарын 27-ны бямба гараг, билгийн тооллын  өвлийн  дунд сарын шинийн 6-ны санчир гараг, 8 цагаан мэнгэтэй, түлэх барилдлагатай, ус суудалтай, шувуун хушуут одтой, хар бич өдөр. Өдрийн наран 08:45 цагт мандан, 17:06 цагт  жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. …

  • 26 December

    Ховд нутгийн “Алтан арслан”-гийн эзэд тодорлоо

    Ховд нутгийн оны шилдгийг тодруулах “Алтан арслан” наадам 2007 онд анх зохиогдож эхэлсэн юм. Тус наадмыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт Нутгийн зөвлөлийн даргаар сонгогдсоныхоо дараа санаачлан зохион байгуулж эхэлснээс хойш дөрөв дэх жилдээ тэмдэглэж байгаа аж.  Энэ жил тус арга хэмжээнд сум сумдын шилдгүүд болох 300 орчим зочин оролцсон байна “Алтан арслан” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр алт, мөнгө, хүрэл арслангуудаа тодрууллаа. …

  • 26 December

    Төрийн ордны интернэт сүлжээг хаажээ

    Төрийн ордонд интернэт сүлжээ ажиллахгүй байна. Үүнийг УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан хаалттай явагдаж байгаатай холбоотой гэж үзэж байгаа олон хүн байна. Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, мэдээлэл хийж буй бөгөөд нууцын зэрэглэлд хамаарах асуудлын тухай ярьж байгаа гэнэ. Үдээс өмнөх хуралдаан завсарлах үед УИХ-ын дарга гишүүдийг утас болон электрон төхөөрөмжөө орхиж ирэхийг анхааруулсан. Тэрбайтугай өөрсдийнхөө тэмдэглэлийн дэвтрийг …