virtual

December, 2014

  • 26 December

    Анхын ерөнхий сайдын үзэсгэлэн гарч байна

    1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд хаант Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болгосноос хойш жил бүр эх түүхээ эргэн санах, түүхэн хүмүүсээ алдаршуулах ажлууд зохион байгуулж байгаа юм. Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой, Монголын төр засгийн анхны гадаад айлчлалын 100 жилийн ойд зориулан “Монгол Улсын анхны Ерөнхий …

  • 26 December

    Т.Батцэцэг “Эв нэгдлийн мөнгөн одон”-гоор шагнууллаа

    Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн мисс Т.Батцэцэгт Залуучуудын холбооны нэрэмжит “Эв нэгдлийн мөнгөн одон”-гоор шагнажээ. Тэрбээр Азийн топ модель, “Манжуурын мисс”, “Мисс Монголиа 2010” тэмцээний дэд байрын шагналтай бөгөөд “Шилмэл загвар” агентлагийн багш юм. Энэ талаараа Т.Батцэцэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан дэмжиж байсан бүх монголчууддаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн юм.

  • 26 December

    Гантогоо олон улсын топ моделийн тэмцээнд хүндэт шүүгчээр ажиллаа

    БНХАУ-ын Шензень хотод зохион байгуулагдсан “Miss Model of the World-2014” тэмцээнд  манай орны мисс Ариунзул тун амжилттай оролцлоо. Тэрээр “Мисс Монгол аялал жуучлалын холбоо”-ны тэргүүн мисс Гантогоогийн хамтаар тус тэмцээнийг зорьсон юм. Энэхүү тэмцээний хүндтэй шүүгчээр мисс Гантогоо ажилласан таатай мэдээллийг уншигчиддаа хүргэж байна. “Miss Model of the World-2014” тэмцээний  шүүгчээр БНХАУ-ын урлагын нэрт зүтгэлтнүүд болон, “CCTV” телевизийн ерөнхий захирал, …

  • 26 December

    Дугаарын хязгаарлалт 29 болон ирэх сарын 1,2-нд үйлчлэхгүй

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна. Үүнд “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр”-ын өдөр  буюу энэ сарын 29-нд болон ирэх сарын 1, 2-нд машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, бүх авто машин замын хөдөлгөөнд оролцоно.

  • 26 December

    “Хурд” хамтлагийн ээлжит шинэ уран бүтээл “Хатан эрдэнэ”

    Монгол туургатан даяар хит болон эгшиглэсээр байгаа олон гайхалтай бүтээлүүдийг амилуулсаар яваа “Хурд” хамтлаг сонсогч фенүүддээ зориулан шинэ уран бүтээлүүдээ цувралаар танилцуулсаар байгаа билээ. Сүүлийн жилүүдэд “Хурд” хамтлагийн урын санд 20 орчим шинэ дуу мэндэлсэнээс эхний ээлжинд 8-н дууг сонгон авч “ETV” телевизийн хамт олонтой хамтран “Нарлаг диваажин” хэмээх шинэ уран бүтээлүүдээ танилцуулах төслийг сар гаруй хугацаанд хэрэгжүүлэхээр болоод 7 …

  • 26 December

    Путин шинэ жилийн амралтыг богиносгожээ

    Оросын ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын өндөр дээд албан тушаалтнууд, сайд нарыг шинэ жилийн уламжлалт амралтаа авахгүй байхыг хүссэн байна. Уламжлал ёсоор ОХУ шинэ жилийн баярыг тохиолдуулан 1 дүгээр сарын 1-нээс 12-ныг хүртэл амардаг гэнэ.Эдийн засгийн хямралын улмаас энэ жил энэхүү амралтыг богиносгох шийдвэр гарчээ. Уламжлалт амралтын хугацаанд сайд нар амрах боломжгүйг Владимир Путин өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн …

  • 26 December

    Ким Кардашьян үргүйдэлд орсон уу?

    Холливудад саяхнаас цуутай хүүхэн Ким Кардашьян үргүйдлээс ангижруулах эмчилгээ хийлгэж байгаа гэх яриа гарчээ. Охинтой болсноосоо хойш Канье Уэст тэр хоёр дахин хүүхэдтэй болохыг мөрөөдөж байгаа ч бүтэлгүйтсэн бололтой. Саяхны нэг өдөр папарацци нар Лос-Анжелес хотын чамгүй туршлагатай эмч нартай анагаах ухааны төв рүү зорьж явсан од хоёрыг буулган авчээ. Хосууд эрүүл мэндийн төвөөс гарч явахдаа ярвагар царайтай байсан гэнэ. …

  • 26 December

    Жүжигчин А.Ганчимэгийн бүрэн тайчсан зургууд ил гарлаа

    1965 оны 10-р сарын 2-нд Төв аймгийн Угтаалын САА-д гарсан түймрийн улмаас 13 оюутан нас барсан харамсалтай хэрэг гарч байсан юм. Уг хэргийн улмаас нас барсан оюутнуудын  дурсгалд зориулан  “Халуун сэтгэл” хэмээх УСК хийгдэж байсан бөгөөд уг кинонд жүжигчин А.Ганчимэг  бүрэн тайчсан байдаг.  Энэ нь жүжигчин бүсгүйн хувьд анхны тайчсан эротик дүр гэдгийг хэлэх хүн байна.  Ингээд жүжигчин  А.Ганчимэгийн  бүрэн …

  • 26 December

    Хоолны хордлогын талаарх сэрэмжлүүлэг

    Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан хоолны хордлогот халдвараас сэргийлэх талаар иргэд, албан байгууллага, хоол үйлдвэрлэгч нарт зориулан дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. 1. Мах, салат зэрэг хөргөгчинд хадгалдаг хүнсний бүтээгдэхүүн болон хагас боловсруулсан бэлэн хоолыг тасалгааны хэмд 2-оос дээш цаг хадгалахгүй байх, 2. Түргэн гэмтэж, муудах бялуу, өндөг, хиам, салат, гэрийн нөхцөлд нөөшилсөн ногоо, жимс зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг зохих температурт …

  • 26 December

    Алдарт дуучин Элтон Жонн-ны хуримын ховор зургаас…

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд алдарт дуучин Элтон Жонн болон түүний хамтрагч Дэвид Фурниш нар хуримаа хийсэн. Хуриманд уригдсан зочдын дунд Дэвид болон Викториа Бекхэм нар хүүхдүүдийн хамт, Лиа Харлей өөрийн хүүгийн хамт мөн Хью Грант болон бусад гэр бүлийн найз нөхөд нь иржээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү. 

  • 26 December

    Шувууны гаралтай бүтээгдэхүүн импортлохгүй байхыг анхааруулав

    БНХАУ-д энэ сарын 16-ны өдөр шувууны томуугийн А(H7N9) вируст халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барсан байна. Өвчлөгсдийн дундаж нас 52.3 бөгөөд өвчлөл Шанхай, Жинхуа, Өрөмч, Донгуан, Янчинг зэрэг хотод бүртгэгджээ. Иймд иргэд  БНХАУ-ын дээрх хотуудад зорчихоор бол шувууны аж ахуйд очихгүй байх, шувууны мах, өндөр зэрэг бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байх, импортлохгүй байхыг Эрүүл мэнд, спортын яамнаас …

  • 26 December

    Кейт Уинслет “Титаник”-ийнхаа дүрд өнөө хүртэл дургүй

    Холливудын жүжигчин Кейт Уинслет 22-хон насандаа “Титаник” кинонд тоглож алдрын өнөдөрлөгт гарсан. Гэхдээ тэрээр Жекээр зуруулж байгаа нүцгэн Роузынхаа дүрд өнөө болтол дургүй гэнэ. Хэдийгээр энэ алдарт кино дэлгэцэнд гараад 17 жил өнгөрсөн  ч шүтэн бишрэгчид нь түүний зургаа зуруулж байгаа нүцгэн зургийг нь барин гарын үсэг авъя хэмээн сандаргадаг гэнэ. Уинслет өөрөө энэ тухайд “Би энэ зургийг насан туршдаа …

  • 26 December

    31-ний орой гурван зогсоолоос автобус үйлчилнэ

    Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг  12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг. Цэнгүүний дараа нийслэлийн Нийтийн тээврийн газраас шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд 28 автобус иргэдэд үйлчилнэ. А зогсоол буюу Ленин клубын түр зогсоолд тав,  Хэлмэгсдийн хөшөө буюу B зогсоолд 12, Хас банкны С зогсоолоос зургаан автобус үйлчилгээнд …

  • 26 December

    Хүүхдүүдээ шатаасан этгээдийн ялыг хэвээр үлдээлээ

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр төрсөн хоёр хүүхдээ машинд түгжин шатааж, амь насыг нь хохироосон З.Ёндонд холбогдох хэргийг хянан хэлэлцжээ. Шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв. Хэргийг сануулахад, З.Ёндон нь 2014 оны 5 дугаар сарын 15-ны өглөө 7 цаг 30 минутын үед “10-08” ОРА улсын дугаартай …

  • 26 December

    Ерөнхийлөгч мэдээлэл хийжээ

    Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан хаалттай горимоор болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар гишүүдэд мэдээлэл өгчээ. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн …