virtual

April, 2014

  • 10 April

    Алс холын “Тэргэл саран” хамтлаг өсвөр насныханд зориулан жүжиг үзүүлнэ

    Соёл, Спорт Аялал жуулчлалын яамны  дэмжлэгтэйгээр  алс хол Ховд аймгаас   Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, өсвөр насны хүүхдүүддээ зориулан “Ээжийн үнэртэй  хорвоо” жүжгийг Ховд аймгийн Бэсрэг жүжгийн “Тэргэл саран ” хамтлагын жүжигчид  энэ сарын 16-ны өдөр хороололын “Од”  кино театрт 19:00 цагаас ганцхан удаа тоглохоор болжээ. Тус жүжгийн гол агуулга нь өсвөр , ахлах насны охид хөвгүүдэд нийтлэг тулгардаг  асуудлууд …

  • 10 April

    Төв аймгийн Сэргэлэн суманд төллөх бог мал хээл хайх болжээ

    Асар хурдацтай өсөн нэмэгдэж байгаа  орон сууц, барилгын материалын гол  түүхий эдийн нэг болох цементийн үйлдвэрийг эх орондоо хямд төсөр үйлдвэрлүүлэхээр засаг төрөөс шийдсэн нь сайшаалтай. Харамсалтай   манай улсын төр засгийн зүгээс үндэснийхээ  цементийн үйлдвэрийг дэмжихийн оронд  100 хувийн хятадын хөрөнгө оруулалттай цементийн  үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн суманд барьж  эхлэсэн. Монгол улсын салхины эрчим хүч хамгийн их төвлөрдөг  Салхитын …

  • 10 April

    Ким Чен Ун сонгуульд ганцаараа өрсөлдөж ялалт байгуулсаныг сүр дуулиантай зарлжээ

    Хойд Солонгосын сонгуульд ялалт байгуулж, улсынхаа цэрэг армийг удирдах болсон Ким Чен Уны ялалтыг хэвлэлээр албан ёсоор зарлажээ. Ганцаараа өрсөлдөж ялалт байгуулсан түүнд ард түмэн нь халуун дотно алга ташилтаар баяр хүргэлээ. Хойд Солонгосын парламент буюу Ардын дээд зөвлөлийн гишүүдийг мөн эсэргүүцэл үзүүлэхгүйгээр шууд сонгодог байна. Хойд Солонгост таван жил тутамд нэг удаа болдог парламентын гишүүдийг батлах сонгууль өмнөх сард …

  • 10 April

    Ам.долларын ханш 42 мөнгөөр чангарав

    2014.04.09-ний орой Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1782 төгрөг 4 мөнгөнөөс 1782 төгрөг 46 мөнгө хүрч 00 төгрөг 42 мөнгөөр чангарчээ. Мөн евро  2453 төгрөг 25 мөнгөнөөс 2460 төгрөг 51 мөнгө хүрч 7 төгрөг 26 мөнгөөр,  юань 287 төгрөг 36 мөнгөнөөс 287 төгрөг 53 мөнгө хүрч 00 төгрөг 17 мөнгөөр, иень 17 төгрөг 34 мөнгөнөөс 17 төгрөг 48 мөнгө …

  • 10 April

    Модерн номадс ресторанаар үйлчлүүлэхдээ тооцоогоо сайн шалгаараа, Танаас илүү мөнгө авч байна!!

    Enerel Ganbat 16 hrs · Edited Nomads barr,restoran ni tootsoogoo nemj gargadag ni unen ym bn +15000 3 people like this. 2 shares View 1 more comment Ээгий Эрдэнэчимэг ochnoon idvvlsen bhdaa nowshiin yumbee aimar anhaarhaar yum bn.thanks 15 hours ago · Like Munkhtsetseg Togootulga Deer bas heden cola nemsen bsan sain shalgsj bhar yum bnalee 13 hours ago · …

  • 10 April

    Уламжлалт анагаах ухааны чиглэлээр туршлага солилцох санал дэвшүүлжээ

    Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Удвал БНХАУ-ын Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн улсын хорооны дарга Ли Биний урилгаар энэ сарын 2-4-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Эрүүл мэндийн сайд Н.Удвал, БНХАУ-ын Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн хорооны дарга Ли Бинь нар хэлэлцээ хийж, хоёр талын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Хэлэлцээний үеэр сайд Н.Удвал Монгол Улсын Засгийн газраас эрүүл …

  • 10 April

    Монгол, Оросын ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт эхэллээ

    Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг энэ сарын 10-11-нд Москва хотноо болох Монгол, Оросын Гадаад харилцааны яам хоорондын дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалтад оролцож байна. Зөвлөлдөх уулзалтаар Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтой уулзаж, хоёр орны улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцаа болон бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцож, …

  • 10 April

    “Цусны донор болж амьдрал бэлэглэе” 3 сарын аяныг зохион байгуулж байна

    ЭМЯ-наас 2014 оныг эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэх Дэлхийн цусны донорын өдрийг угтан “Цусны донор болж амьдрал бэлэглэе” гурван сарын аяныг ЦССҮТ-өөс зохион байгуулж байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон ЭМЯ-ны хамт олон төрийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж донорын эгнээг өргөжүүлэх зорилго бүхий тус аянд нэгдэж, 2014 оны 04 дүгээр сарын …

  • 10 April

    Токиод 3000 хүн Шинзо Абэгийн Засгийн газарт эсэргүүцэл илэрхийллээ

    Японы нийслэл Токио хотноо 3000 хүнийг хамарсан томоохон цар хүрээтэй жагсаал өнгөрсөн мягмар гаригт болжээ. Жагсагчид Үндсэн хуульд засвар оруулан, нийтийн өөрийгөө хамгаалах эрхийг хүчинтэй болгох гэсэн Абэгийн Засгийн газрын оролдлогыг эсэргүүцсэн байна. Албан бус мэдээгээр Токио орчмын хот суурины 3000 орчим иргэн, 100 гаруй иргэний байгууллага болон сөрөг хүчний парламентын гишүүд жагсаалд оролцсон гэж байгаа бол зарим эх сурвалж …

  • 10 April

    Монгол, Солонгосын эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийнэ

    Энэ сарын 12- нд 13:00 минутаас  МҮЭСТО-д Монгол, Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэ өдөрлөгийг Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулагуудын нэгдсэн холбоо, Эрүүл мэндийн аялал жуулчлалын “Юнайтэд Экспресс” ХХК, БНСУын Эрүүл мэндийн глобаль холбооноос хамтран зохион байгуулж байгаас юм байна. Уг арга хэмжээ нь эрүүл мэндийн салбарын олон талт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн анагаах …

  • 10 April

    “ЭРҮҮЛ ГУДАМЖ-МИНИЙ ХАШААНААС…” 3 сарын аян зохион байгуулагдана

    Аяны уриа “Эрүүл гудамж-Миний хашаанаас…” Аян зохион байгуулагчид Аймгийн болон Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар Хамтрагч байгууллага Төрийн болон төрийн бус, төсөл, хөтөлбөрийн байгууллага, аж ахуйн нэгж Аяны зорилго Жаргалант сумын Буянт, Бичигт, Цамбагарав багийн өнгө үзэмжийг сайжруулж, ая тухтай сайхан амьдрах орчныг бүрдүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, улмаар бүлэг болж санаа нэгдэн хамтран ажиллах арга ухаанд сургах Аяныг хэрэгжүүлэх …

  • 10 April

    Оросын компаниуд эрчим хүчний тоног төхөөрөмжийг нийлүүлэн ажиллахад бэлэн байгаа гэв

    ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Эрчим хүчний сайд М.Сономпил ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович болон зөвлөх Дагбаин Балта Балданович нарыг 2014 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа.  Элчин сайд Азизов Искандер Кубарович эрчим хүчний салбарт нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд тус улсын томоохон компаниуд эрчим хүчний тоног …