Токиод 3000 хүн Шинзо Абэгийн Засгийн газарт эсэргүүцэл илэрхийллээ

50daa4b069aeb324250643_600_400Японы нийслэл Токио хотноо 3000 хүнийг хамарсан томоохон цар хүрээтэй жагсаал өнгөрсөн мягмар гаригт болжээ. Жагсагчид Үндсэн хуульд засвар оруулан, нийтийн өөрийгөө хамгаалах эрхийг хүчинтэй болгох гэсэн Абэгийн Засгийн газрын оролдлогыг эсэргүүцсэн байна.

Албан бус мэдээгээр Токио орчмын хот суурины 3000 орчим иргэн, 100 гаруй иргэний байгууллага болон сөрөг хүчний парламентын гишүүд жагсаалд оролцсон гэж байгаа бол зарим эх сурвалж 5000 орчим иргэн жагсаалд оролцсон хэмээн бичжээ. Цуглааныг зохион байгуулагч уриалгын бичигтээ “Абэгийн Засгийн газар Үндсэн хуулийг өөрчлөх замаар нийтээр өөрийгөө хамгаалах эрхийн хоригийг цуцлахаар оролдож байна.

Энэ нь Үндсэн хуулийн есдүгээр зүйл дэх дайныг эсэргүүцэх энхийн байдлыг бүрэн үгүйсгэж байгаа юм” гэжээ. Түүнчлэн “Засгийн газар Өмнөд Солонгос , Хятад улстай зөрчилтэй байгаа гэх шалтгаар цэргийн бэлтгэл болон Япон, Америкийн цэргийн холбоог чангатгаж байна. Нийтийн өөрийгөө хамгаалах эрхийн хоригийг цуцлах нь Япон гадаадад дайнд оролцох юм уу дайн үүсгэх боломжтойг харуулж байна” гэжээ. Жагсаалын үеэр, Нобелийн уран зохиолын шагналт зохиолч Оэ Кензабүро үг хэлж, Абэгийн засаглалын эрхэнд байгаа Японд сэрэмжийн дохио өгсөн байна. Тэрээр, Абэгийн Засгийн газрын үйлдэл нь энх тайвныг үгүйсгэж байна гээд үйл ажиллагаагаараа түүнийг эсэргүүцэхийг иргэдэд уриалсан байна.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …