virtual

March, 2014

  • 28 March

    Орон сууцны зээлийн үлдэгдэл өссөн байна

    Монгол Улсын хэмжээнд олгосон орон сууцны зээлийн үлдэгдэл 2.1 их наяд төгрөг давж, өнгөрсөн сарын мөн үеэс 4.9 хувиар, жилийн өмнөхтэй харьцуулахад 2.4 дахин өсчээ. Эндээс харахад Монгол Улсын 53 мянга 611 иргэн сар бүр өөрийн орлогоосоо орон сууцны зээл төлж байна гэсэн үг юм. Хоёрдугаар сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 6.9 нэгж …

  • 28 March

    Секс ба эрүүл мэнд

    -Үтрээний загатнаа болон хуурайшилт нь сексийн харьцааны үед бага зэргийн тавгүй мэдрэмжийг төрүүлдэг. -Сексийн үед шээс хүрэх нь эмэгтэй хүний өндгөвчин дэхь эстроген хэмээх дааврын боловсруулалт багассантай холбоотой. -Ийм зуршилтай эмэгтэйчүүд эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй. Эмч танд шаардлагатай эм болон эмчилгээг зааж өгснөөр урт удаан жилийн турш залуу сайхан байдлаа төдийгүй сексийн идэвхитэй байдлаа хадгалахад тусална. -Юуны өмнө цусан дахь …

  • 28 March

    Г.Баярсайхан: Модны хулгайтай тэмцэхийн тулд Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл авч, цаашид бодлогын төвшинд ямар арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар болон хууль эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. …

  • 28 March

    Хогны уут тараах эсэх асуудлаар иргэдээс санал авахаар боллоо

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаан 2014 оны 3 дугаар сарын 27-нд болж хуралдаанаар Хог хаягдлын шинэ менежментийн дагуу айл өрхүүдэд тарааж байгаа хогны уутны талаар мэдээллийг сонслоо.  Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хог хаягдлын менежментийн тогтолцоог бий болгох зорилгоор “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-2016 хөтөлбөр”-ийг НИТХ-ын 2012 оны хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд  2013 оноос …

  • 28 March

    НҮБ Крымын бүх нийтийн санал хураалтыг хууль бус гэжээ

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зүгээс Крымыг ОХУ-д нэгтгэх асуудлаар явагдсан бүх нийтийн санал хураалтыг хууль бусад тооцох албан ёсны шийдвар гаргасан байна. Бүх нийтийн санал хураалтыг хууль бус гэж үзэн, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бататгах ёстой гэсэн уг шийдвэрийг НҮБ-ын гишүүн орнуудын олонхи нь буюу 100 нь дэмжиж, 11 нь эсэргүүцэж, 58 нь санал өгөхөөс түдгэлзжээ. Энэ мэдээлэл олон …

  • 28 March

    Тамхи татах нь бэлгийн сулралд хүргэдэг

    Урт хугацааны туршид архи тамхи хэрэглэх нь эр хүний загас наадуулах чадварыг үгүй хийх аюултай. Тамхинаас болж цусны хангамж багассантай холбогдон тамхичин эрэгтэйчүүд бэлгийн сулралтай болсон байдаг. Мөн судлаачдын үзүүлэлтээр тамхичин эрийн үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо багасдаг байна. Хөвчрөл дутагдал үүсч улмаар бэлгийн сулралд хүргэдэг үндсэн шалтгаанууд нь дараах зүйлсд байдаг гэж vзжээ. Үүнд: Сэтгэцийн: Сэтгэл гутрал, …

  • 28 March

    Атилла хааны бунханыг олжээ

    Унгарын нийслэл Будапешт хотоор урсах Дунай мөрөн дээгүүр гүүр тавих барилгын суурийн ажлыг гүйцэтгэж байсан ажилчид тавдугаар зууны үеийн “Хүн” гүрний язгууртны бололтой бунхан олсон байна. Их сургуулийн түүхийн судалгааны багийхны үзэж буйгаар бунхан доторх булшны хөшөө, байр байдлыг харвал “Хүн” гүрний их хаан Атиллагийн бунхан байж магадгүй гэнэ. Будапешт хотын “Lorand Eцtvцs” их сургуулийн түүхч “Энэ бол үнэхээр итгэхийн …

  • 28 March

    Харвингаа ингэж хайлуулаарай

    Амьдралын явцад эмэгтэй хүний бие галбир таргалах шинжтэй болж өөхөн давхарга суух нь бий. Хоолны дэглэм барьж турсан байлаа ч энд тэнд /ялангуяа гуя, ташаа, өгзөг/ овойж товойсон өөхөн давхарга үлдэх нь байдаг. Энэ нь тийм ч амархан арилдаггүй тул үүнтэй тэмцэхэд ганц бус сар шаардагдана. Гоолиг эмэгтэй болохын тулд гэрийн нөхцөлд ч өөхөн давхаргатай тэмцэж болно. Үүнд: 1. Шүршүүрт …

  • 28 March

    Иргэдийн оролцоог хангасан, шуурхай үйлчилгээтэй ухаалаг хотыг бүтээх хөтөлбөрийг баталлаа

    НИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаан 2014 оны 3 дугаар сарын 27-нд болж хуралдаанаар “Ухаалаг Улаанбаатар”  хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хөтөлбөрийг танилцуулах үеэрээ “Нийслэлийн нэн тэргүүнд баримталж байгаа зарчим бол авлигагүй, хүнд сурталгүй,  иргэний оролцоог хангасан төрийн үйлчилгээг бий болгох юм. Монгол Улсын  Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилга болон Үндэсний Аюулгүй Байдлын …

  • 28 March

    Авлига авдаг байгууллагуудын жагсаалтыг ИНЕГ тэргүүлэв

    Авлигатай тэмцэх газар, “MDS” хууль зүйн ком­­па­­нийн хамтарсан судал­гаагаар төрийн 200 алба хаагч тут­мын нэг нь ав­лигын хэрэгт холбогдсон гэсэн тоо гарчээ. Мөн авлигатай тэмцэхэд байгууллагууд төсөв мөнгө зарцуулахгүй байгаа нь авлигын хэрэг буурахгүй байх шалтгаан болж байгаа аж. Тус судалгаанд төрийн 50 байгууллага хамрагдсан бөгөөд эдгээр байгууллагад ажиллаж байгаа төрийн алба хаагчдын авлигын хэ­рэгт холбогдсон байдлыг суд­лахад 16 хэрэгт …

  • 28 March

    Урлагт 22 жил зүтгэсэн тайлангаа тавьж байна

    МУГЖ, дуучин Усны-Эхийн Далантай “Дуусашгүй дуу минь” нэртэй тайлан тоглолтоо тавих гэж байна. Сонгодог урлагт Монгол улсын нүүрийг тахалдаг цөөхөн дуучдын нэг нь МУГЖ У.Далантайтай манай сэтгүүлч уулзаж, уран бүтээлийн тухай халуун яриа өрнүүлсэн юм.  Олон улсын дуурийн дуу дуулаачдын гран при шагналт, Монголын дуурийн цөөхөн мэргэжлийн дуучдын нэг У.Далантайн яриа эрхэм таныг уйдаахгүй гэдэгт эргэлзэхгүй байна. -Бүхэл бүтэн 11 …

  • 28 March

    Төрөөс үзүүлэх 450 үйлчилгээг ажил, гэрээсээ авахаар боллоо

    НИТХ-ын өчигдрийн хуралдаанаар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүл хөтөлбөрийг НИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулах үеэрээ “Нэн тэргүүнд баримталж байгаа зарчим бол авлигагүй, хүнд сурталгүй, иргэний оролцоог хангасан төрийн үйлчилгээг бий болгох юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилга болон ҮАБЗ- ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлээс 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч энэхүү хөтөлбөрийг боловсруулсан. …

  • 28 March

    Эрх зүйн салбарын 11 хууль хэлэлцэнэ

    Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн өргөн мэдүүлснээр хууль, эрхзүйн салбарын 11 хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанар хэлэлцэхээр болсон байна. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд олон хуулийн төсөл шинээр боловсруулах, шинэчлэх шаардлага байгааг Хууль зүйн сайд онцолж байсан билээ. Тэгвэл энэ удаад 11 хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх аж. Тухалбал, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Гэмт хэргийн тухай гэх …

  • 28 March

    888 төслийн талаар мэдээлэл хийнэ

    Засгийн газраас өнөөдөр үйлдвэржилтийг дэмжих 888 төслийн шалгаруулалтын талаар 11.00 цагт Төрийн ордны Г Танхимд хийнэ. Тодруулбал, Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэржилтийн төслүүдийг шалгаруулах ажлын хэсэг шалгарсан төслүүдэд зээл олгох талаархи мэдээллийг олон нийтэд өгөх юм. Засгийн газраас экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэржилтийг дэмжих 1151 төсөл хүлээн авснаас 888 төслийг эхний ээлжинд шалгаруулаад байгаа билээ. …

  • 28 March

    “Гэр бүл-Улс” зөвлөгөөн өнөөдөр болно

    Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд санаачилан Засаг даргын Тамгын газар болон Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, ХАХНХЯ, НХГБХГ, “Хүүхдийн төлөө үндэсний газар”-тай хамтран “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд “Гэр бүл-Улс” зөвлөгөөнийг 3 дугаар сарын 28-ны 15:00 цагаас МҮЭСТО-нд зохион байгуулахаар болжээ. Эцэг, эх, насанд хүрэгчдэд гэр бүлийн боловсролыг гишүүн бүрийн хэрэгцээнд үндэслэн эзэмшүүлэх замаар гэр бүлүүдэд бодит …