virtual

February, 2014

  • 12 February

    Монгол-Шинэ Зеландын зөвлөлдөх уулзалт боллоо

    Монгол Улс, Шинэ Зеланд Улсын ГХЯ хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 10-нд Улаанбаатар хотноо болж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон талт харилцаа, бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцов.Хөдөө аж ахуйн салбарт суурилсан эдийн засагтай, хүн ам цөөн, харьцангуй жижиг улсуудын хувьд энэхүү зөвлөлдөх уулзалт нь ач холбогдолтой болов. Шинэ Зеланд Улс 2013 онд хөдөө аж ахуйн гаралтай 10 …

  • 12 February

    “Шинэ төмөр зам” төсөл судалгааны ажлын гүйцэтгэл 80 хувьтай хийгдэж байна

    2014 онд Монгол Улсын тээврийн салбарт хийгдэх  нэгэн томоохон ажил байгаа нь “Шинэ төмөр зам” төсөл юм. Одоогийн байдлаар “Шинэ төмөр зам” төслийн Тавантолгой-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт чиглэлд барьж байгуулах төмөр замынтехникийн зураг төсөл боловсруулалт, судалгааны ажлын гүйцэтгэл 80 хувьтай хийгдээд байгаа юм. Төслийн хоёрдугаар үе шатад багтах энэхүү хэсгийн зураг төслийн ажлыг Техникийн зөвлөх “Nippon Koei” компани гүйцэтгэж байгаа юм. Тус …

  • 12 February

    Баян Базараа хадмууддаа хаялагатай нэгэн

    Дуучин Болдын “Захиа” дууны клипээр анх олонд танигдсан Оюу “Баян” Базараагийн гэргий болоод нэлээдгүй хугацааг ардаа орхижээ. Баян Базараа гэгч бизнесийн хүрээнийхэн дундаа дээгүүрт тооцогддог бэлтэй эр.Тэрээр анхны амьдралаа дуучин Оюунтүлхүүртэй эхлүүлж байсан бөгөөд хосууд 8 жил ханилсны эцэст 2 тийш болсон. Өөрөөсөө 10 гаран насаар дүү бүсгүйтэй 2 дахь амьдарлаа зохиосон Базараа хадмууддаа нэлээдгүй хаялага хаяж байгаа гэнэ. Базараа …

  • 12 February

    Зар: Ховд аймгийн Дарви сумын иргэдийн анхааралд

    Баруун бүсийн шилдэг загвар сум Ховд аймгийн Дарви сумын нутгийн  Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа  иргэдийн Сар шинийн золголтын арга хэмжээ   2 сарын 15-ны бямба гарагийн 12:00 цагаас  СТӨ-ний Хүүхдийн номын санд болох тул нутгийн иргэд хөдөлмөрчид та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсье. Нутгийн зөвлөл , утас: 93120849

  • 12 February

    2 сарын 14, 15 нд Салхи асар хүчтэй салхилна

    Гэгээн хайрын баярын өдөрт зориулан “Салхи” хамтлагийн залуус өөрсдийн хит болсон хайрын 20 гаран дуунаас бүтсэн амьд тоглолтыг хийх гэж байгаа билээ. Энэхүү тоглолт нь “Strings Live Music Club”-д 2 сарын 14, 15 нд 19:00 цагаас болох юм.    Олон жил фенүүдээ хүлээлгэсэний эцэст цөөн хүнд зориулан тоглож байгаа нь фенүүдийнх нь дунд тоглолтын тасалбарын эрэлт үүсгээд байгаа гэнэ. Ингээд хайртай …

  • 12 February

    Хойд Солонгос, Өмнөдөд хандан удахгүй болох АНУ-тай хамтарсан цэргийн хээрийн сургуулилтаа зогсоохыг хүслээ

    Өмнөд болон Хойд Солонгосын албаны төлөөлөгчид хэдэн жилийн өмнөөс өндөр төвшний яриа хэлэлцээрийг тодорхой хуваарийн дагуу хийх болсон. Энэ удаагийн яриа, хэлэлцээг хийх тухай ямар нэгэн хөтөлбөр, төлөвлөгөө байгаагүй ч Хойд Солонгосын хүсэлтийн дагуу хэлэлцээг эхлүүлсэн талаар Сөүл мэдээллээ. Улмаар хоёр талын уулзалт Солонгосын хойгийн цэрэггүй бүс болох Панмунжом тосгонд эхэлж байгаа юм. Пхеняны зүгээс Өмнөдөд хандан удахгүй болох АНУ-тай …

  • 12 February

    Тайлангийн хугацааг сунгасан байна

    Татварын албанд “Цахим татварын шинэ систем” хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2013 оны жилийн эцсийн тайлан, суутган, 2014 оны нэгдүгээр сарын НӨАТ-ын тайлан хүлээн  авах хугацааг  энэ сарын 15-ны өдрийг дуустал сунгасан байна. Сар бүрийн 10-ны өдрөөр тасалбар болгодог байсан тайлангийн хугацааг тав хоногоор сунгасан бөгөөд энэ хугацаанд амжиж тайлангаа өгөхийг аж ахуйн нэгжийн нягтлангуудад сануулав. …

  • 12 February

    Г.Баярсайхан: Шинэчлэлийн засгийн газарт эхлүүлсэн мега төсөл алга

    УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханыг “Ярилцах танхим”-даа урилаа. -Хамтын тэтгэвэрийн тухай хуулийн төслийг та болон УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарын гишүүд санаачлан өргөн барьсан. Хамтын тэтгэвэрийн тухай хууль гэхээр анхаарал татаж байна л даа. -Хамгийн гол нь нийгэм эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөтэй хууль. Гэр бүлийн үнэ цэн …

  • 12 February

    Өмнөд Солонгосын пастор хаягдсан хүүхдүүдийн амийг аварчээ

    Өмнөд Солонгосын пастор И Жун Нак өөрийн ажилладаг сүмийнхээ гадна “Бэйби Бокс нээсэн байна. Энэ хайрцагт хүүхдээ үнэхээр асран халамжлах боломжгүй эцэг эхчүүд хүүхдээ орхидог гэнэ. Өнгөрсөн амралтын өдөр л гэхэд тус хайрцагт төрөөд удаагүй хоёр ихэр хүүхэд үлдээсэн байжээ. Пастор И Жун Нак хэлэхдээ “Манай хүүхдүүдийн нэгнийх нь ээж маш хүнд байдалд орсон байсан. Тэр өөрөө болон хүүхэддээ хор …

  • 12 February

    Хуульчид 11:40 цагт улс даяар нэгэн зэрэг тангараг өргөнө

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Хуульчийн тангараг өргөх ёслолыг өнөөдөр буюу Монгол Улсын Үндсэн хуулийг улс даяар дагаж мөрдсөн өдрөөр зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулах газар, хугацааг дараах байдлаар товлосон байна. Тодруулбал, Улаанбаатар хот, аймаг орон нутгуудад нэгэн зэрэг тангараг өргөх ёслол болох бөгөөд нийслэлийнх нь Төрийн ордны Их танхимд, тангараг өргөх бол …

  • 12 February

    Байрны үнэ 1.7 хувиар өссөн

    Орон сууцны үнэ удахгүй тогтворжино гэж салбарын сайд нь өчигдөрхөн мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар орон сууцны метр квадратын дундаж үнэ Улаанбаатар хотод 2.28 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 19.1 хувиар харин сарын өмнөхөөс 1.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Орон сууцны ам метрийн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт 2.63 сая төгрөг байгаа нь хамгийн үнэтэйд харин Налайхад 1.14 сая …

  • 12 February

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Ш.Солонгыг ажилд нь эргүүлэн авахыг Ерөнхий сайдад даалгасан байна

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хурлаар Ш.Солонгын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцлээ. Засгийн газрын 2013 оны тавдугаар сарын 18-ны 187 дугаар тогтоолоор Ш.Солонгыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Түүнийг Ш.Солонго эсэргүүцэж, дээрх тогтоол хууль зөрчсөн болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгож, эрхэлж …

  • 12 February

    “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы нээлт болно

    Хавдрын судлалын үндэсний төвөөс анх 2011 онд “Хавдрын эсрэг үндэсний аян”-г орон даяар зохион байгуулах болсон юм. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Хавдрын эсрэг аян-2014”-ийн нээлт өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд болох юм байна.  Энэхүү нээлтэд Эрүүл мэндийн яамны удирдлагууд болон Хавдар судлалын үндэсний төвийнхөн , бусад албаны хүмүүс оролцох ажээ. 2011-2013 онд “Хавдрын эсрэг үндэсний аян” хавдар өвчинд …

  • 12 February

    Нийслэлийн худалдаа, үйлчилгээний газрууд хаягаа монголоор бичих үүрэг хүлээв

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолоор Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн  баталсан. Энэхүү журам  энэ сараас эхлэн мөрдөгдөж байгаа юм.Журамд худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага аж ахуйн нэгж нь өөрсдийн бие засах газраар үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэх үүрэгтэй гэж заасан байна. Мөн худалдаа, үйлчилгээний гадна хаяг нь хотын өнгө төрх, дизайны шийдэлд нийцсэн гэрэлтүүлэг, …