virtual
January, 2014
-
22 January
Гэр хороололын харанхуй гудамжууд гэрэлтүүлэгтэй боллоо
Сар шинийг угтсан зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын А/09 дүгээр захирамжийн дагуу гэр хорооллын гэрэлтүүлэггүй гудамжуудад шинээр гэрэлтүүлэг тавьж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас гэр хорооллын гудамж, замуудын гэрэлтүүлгийг нэг бүрчлэн шалгаж, шинээр гэрэлтүүлэг тавих шаардлагатай газруудыг тогтоосон юм. Сар шинийн баяраас өмнө Баянзүрх дүүргийн Маахуур толгойн 1,2-р гудамж, Улиастайн хуучин эцэст, …
-
22 January
Уяачдад улсын цол олгуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо
Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, Улсын наадам болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдаанд оролцсон уяачдад үндэсний спортын төрлөөр улсын цол олгуулах асуудлыг хэлэлцлээ. Хурдан морины салбар хороо үндэсний спортын холбоодоос ирүүлсэн саналыг хянаж, нэгтгэн боловсруулсан төсөлд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол, шалгуурыг хангасан байх зарчим баримталжээ. Уяачдын амжилтыг тодорхойлохдоо морьд …
-
22 January
Н.Оргил: Ээж маань яг ийм бохир нөхцөл байдлаас болж улс төрөөс гарсан
ССАЖЯ-ны Соёл Урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргилтой ярилцлаа. Таныг ССАЖуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн тушаалаар ажлаасаа халагдсан гэсэн мэдээлэл тараад байна. Гэхдээ албан тасалгаандаа сууж байгааг тань харвал арай ч явчихаагүй бололтой? -ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Газрын дарга халагддаг. Яг одоогоор ажлаас халах тушаал гараагүй. Гарах ч үндэслэл байхгүй. Ажил явдгаараа явж байна. Гэхдээ би өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа. Яагаад гэвэл цаашид ажиллах боломж нөхцөл бүрдэхгүй байна. 2013 оны аравдугаар сарын 2-нд Төрийн албаны зөвлөлд шалгалт өгч тэнцсэн. Ингээд ажиллаад явж байтал Төрийн албаны зөвлөл, яамны …
-
22 January
“АПУ” компани архиныхаа үнийг 5-8 хувиар нэмжээ
Сар шинэ болохтой холбоотойгоор гадуур “АПУ” ХК-ийн архины үнэ нэмэгдэнэ, бэлтгэлээ базаах хэрэгтэй гэсэн шум тараад байсан. Тэгвэл АПУ компани 4-5 нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ үнийг 5-8 хувиар нэмжээ. Тодруубал Соёмбо, Болор, Экс, Алтантүрүү, Улаанбаатар архиныхаа үнийг 5-8 хувиар нэмжээ. Үйлдвэрээс гарах үнийг 5-8 хувиар нэмснийг худалдан борлуулагчид хэдээр зарж байгааг тодорхой хэлж, хянах боломжгүй гэж байна. Бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх болсон …
-
22 January
Монгол улс Ази Номхон далайн бүсийн покерын шинэ аваргатай боллоо
Монголын покерчин Болдын Буянжаргал улс улсын шилдэг 955 тоглогчидоос шигшээ 4-т үлдэж, ази номхон далайн аваргын төлөө Энэтхэгийн покерчин Akash Malik-ыг илт давуугаар хожиж дэлхийн аварга боллоо. Ийнхүү манай тамирчин 2,700,000 HKдоллар хожсон байна. Бид дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно. http://sensatsimedee.mn
-
22 January
24 хүн ам тутмын нэг нь эрүүлжүүлэгджээ
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байгаатай холбогдуулан уг хуулийн төсөлд олон нийт, холбогдох албаны хүмүүсийн саналыг тусгах, танилцуулах зорилгоор Хууль зүйн яам, Монгол Улсын Их хурал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүргүүдийн удирдлага, холбогдох хэлтсийн ажилтнууд, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, хороодын Засаг …
-
22 January
Ховд аймаг: Могой жилийн сайчууд шалгарлаа
Улирч буй могой жилдээ ажил амжилтаараа тэргүүлсэн аймгийн тэргүүний тариаланч, аймгийн сайн малчдын нэр тодорлоо. Өнгөрсөн онд ургац арвин хурааж, хүн ардаа эрүүл аюулгүй хүнсээр хангах зорилгоо биелүүлэн ажилласан 3 тариаланч аймгийн Тэргүүний тариаланч цол тэмдгээр шагнагдахаар боллоо. Тэргүүний тариаланчдын нэрс: Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Т.Шайхбаба Булган сумын Далт багийн тариаланч Б.Төмөрбаатар Ховд сумын Улаанбураа багийн тариаланч Ж.Жайнахан …
-
22 January
Дэлхийд үнэлүүлсэн жүдочид 10 мянган долларын шагналаа авчээ
ОУХМ Д.Төмөрхүлэг, Гавьяат тамирчин С.Ням-Очир нар тус бүр жингээ тэргүүлснээр Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-оос дэлхийн чансааг тэргүүлж буй тамирчдадолгодог 10 мянган долларын шагналыг авах эрхтэй болсон билээ. Тэгвэл эл мөнгөн шагналыг ОУЖБХ-оос Монголын Жүдо бөхийн холбоонд илгээсэнийг өчигдөр тус холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат тэргүүтэй албаны хүмүүс тамирчдад гардуулан өгсөн байна.
-
22 January
Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл
Монгол ньюсд: 11.00 цагт “Мерекс” ХК-иас хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргаж буйтай холбогдуулж мэдээлэл хийнэ. 11.30 цагаас УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын улс төрийн намын тухай хуулийн талаар хийсэн мэдэгдэл, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн Говь-Алтай аймгийн Засаг даргад явуулсан албан бичигтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлнэ. 12.00 цагт “Номтой нөхөрлөе” клубээс “Цагаан сарын ухаалаг бэлэг-Ном бэлэглэцгээе” хэмээн уриалж мэдээлэл …
-
22 January
Давосын чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ
Дэлхийн эдийн засгийн 44 дэх чуулга уулзалт Швейцарийн Давос хотноо өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн чуулга уулзалтын гол сэдэв нь “Дэлхий ертөнцийг шинэчлэн өөрчлөх нь, Нийгэм, улс төр, бизнест үзүүлэх үр дагавар” гэсэн утгатай бөгөөд 40 гаруй улсын Төрийн тэргүүнүүд, 100 орны засаг захиргаа, бизнес, нийгмийн байгууллагуудын 2500 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Мөн манай улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лихтенштейний Вант Улсад хийсэн …
-
22 January
ШӨХТГ-аас усны үнийг хоёр дахин нэмэхээр төлөвлөжээ
Ус сувгийн удирдах газраас өнгөрсөн онд аж ахуйн нэгж, үйлдвэр, иргэдийн ахуйн хэрэглээний усны үнийг шат дараатайгаар нэмэх саналыг ШӨХТГ-т хүргүүлээд нэмэх шаардлагагүй гэсэн хариуг аваад хэсэг чимээгүй болсон. Тэгвэл ШӨХТГ-аас усны үнэ тарифыг хоёр дахин, түүнээс илүү хувиар нэмэхээр төлөвлөсөн байна гэж Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос мэдэгдлээ. Тодруулбал дөрвөн ам бүлтэй, тоолууртай орон сууцны айл …
-
22 January
”Гайхамшигт дэлгэц” цуврал нэвтрүүлэг үндэсний кино урлагийн түүхийг өгүүлнэ
Монгол улсад үндэсний кино урлаг үүсч хөгжсний 80 жилийн ойд зориулан “Монгол кино” нэгтгэл “Монголжин” студийн санаачилгаар ”Absolute picture”, ”Bro’s records”-той хамтран ”Гайхамшигт дэлгэц” цуврал нэвтрүүлэг хийж байгаа билээ. Төслийн хүрээнд нэвтрүүлгийн анхны дугаар битүүний орой Монгол орон даяар гарах гэж байна. Ийнхүү нэгэн зууныг ардаа орхисон Монголын кино урлагийн түүх үзэгчдийн хүртээл болох аж. Энэхүү ”Гайхамшигт дэлгэц” төсөл үндэсний кино …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл