Ашигт малтмалын газраас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудыг энэ он он дуусахаас өмнө төлбөрөө яаралтай төлөхийг анхааруулж байна. Учир нь хуучин олгосон байсан зөвшөөрлүүдийн ихэнхийнх нь хугацаа дууссан тул цаашдаа сунгах эсэх тал дээр албаныхан нарийн шалгалт хийж байгаатай холбоотой аж. Хэрэв заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, тухайн талбайд сонгон шалгаруулалтыг дахин хийдэг юм …
virtual
December, 2013
-
2 December
Ж.Батсуурь: Өрх, хүн бүрийн хичээл зүтгэл, өөртөө хийсэн өөрчлөлт нь шинэчлэлийн илэрхийлэл юм
Цаг хугацаатай уралдаж, цаг хугацаанаас өрсөж амьдрах болсон өнөөгийн нийгэмд тэр өрсөлдөөнд ялж чадсан хүн л хожно. Хожил руу бусдыг хөтөлнө. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь энэ өрсөлдөөний их далайд “Сүхбаатар” хэмээх хөлгийг ахалж, Сүхбаатарчуудыг хөгжлийн зүг залж явна. Засаг даргын хоёр дахь бүрэн эрхийн хугацааны эхний жил шувтарч байгаа энэ үед түүнтэй уулзаж, хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалт, цаашдын …
-
2 December
Гэр хорооллын 186 мянган өрх дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ
УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөж, хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил эхэлсэн билээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхний 12 байршлыг НИТХ-ын 2012 оны 2 дугаар сарын 28-ны хуралдаанаас тогтоосон бол НИТХ-ын Тэргүүлэгчид 2013 оны 8 сард гэр хорооллын дахин төлөвлөлт хийх дараагийн 8 байршлыг тогтоосон …
-
2 December
Ховд аймаг: Ирэх оны бодлого тодорхойлох ажил хэргийн уулзалт боллоо
Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан өнөөдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2012 оны 11 сарын 29-нд болсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаас Засаг даргаар сонгогдож, 11 сарын 30-нд Ерөнхий сайд баталгаажуулж байсан. Энэ цагаас хойшхи нэг жилийн хугацаанд баг хамт олноороо төлөвлөсөн ажлуудаасаа нэлээдгүйг амжуулжээ. Энэ хугацаанд хийгдсэн гол ажлуудаа тайлагнах, ирэх жилийн хамтын ажиллагаагаа эртнээс төлөвлөх үүднээс банк санхүү, хэвлэл мэдээлэл, …
-
2 December
Улаанбаатарын утаанаас болж өдөрт 4-5 хүн нас барж байна
Монгол үндэстэн мөхлийн ирмэгт иржээ. Бусдад эзлэгдэж биш, хорлогдож биш, ердөө л хар утаанаас болоод тэр. Нэг ёсондоо өөрсдөө л өөрсдийгөө устгах аюул тарьж байна гэсэн үг. Нийт хүн амынх нь талаас илүү хувь нийслэлд шавчихсан гэдэг утгаар нь ингэж хэлэхэд үнэхээр хатуудсан болохгүй. Үүнд төр засаг, ард иргэд хоёулаа буруутай. Гэхдээ 2 сая 700 гаруйхан иргэнийхээ аж амьдралыг …
-
2 December
Банкууд “Төлбөр тооцоо”-г гадаад валютаар хийхэд нөлөөлж байна
Санхүүгийн Зохицуулах Хорооноос Аж ахуйн нэгж, төрийн зарим байгууллагад Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлж буй байдалд шалгалт хийж холбогдох арга хэмжээг авчээ. Шалгалтаар нийт 14 байгууллагад зөрчил илэрсэн бөгөөд эдгээр байгууллагад хуулийн дагуу 134 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. СЗХ-ны зүгээс дээрх хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг сайжруулах ажлын хүрээнд Ашигт малтмалын тухай, Гаалийн онцгой албан …
-
2 December
Гэрийн нөхцөлд арьсны нүхжилт багасгах аргууд
Таны нүүрний арьсанд нүхжилт эрчимтэй явагдаад байна уу? Тэгвэл доорхи зөвлөгөөнд анхаарлаа хандуулайрай! Арьсны тосны булчирхайн үйл ажиллагаа ихсэж, хэт их тос ялгаруулалт явагдсанаас болж арьсанд нүхжилт үүсдэг. Нүхжилт үүссэнээр арьс суларч, арьс хөгширсөн мэт харагддаг. Тиймээс гэрийн нөхцөлд нүхжилтийг багасгах, нэгэнт үүссэн нөхцөлд нэмэгдүүлэхгүй байх аргуудыг хүргэж байна. – 50 гр өргөст хэмхийг нухан дээрээс нь 1-2 дусал нимбэгний …
-
2 December
Ж.Батзандан: ТЕГ-ын автомашинтай хэдэн залуу намайг өдөржингөө дагалаа
УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Тагнуулын ерөнхий газрынхан тагнан, мөрдөх болсон бололтой. Учир юу гэвэл Ж.Батзандан гишүүн өөрийн твиттер хуудаснаа “Тагнуулын Ерөнхий Газрын УБЦ08-26 дугаартай автомашинтай хэдэн залуу намайг өдөржингөө дагав. Юу хүссэн юм бол. ТЕГ-ын автомашин болох нь тогтоогдсон. Дагаж тагнах болсон шалтгаанаа тайлбарлах биз. Нэг дэх өдөр Тагнуулын ерөнхий газрын даргаас албан ёсоор тайлбар авна” хэмээжээ. Тэгэхээр эрхэм гишүүнийг яагаад …
-
2 December
Ш.Отгонбилэгийн агсаны нэрэмжит “Олимпийн одод” тэмцээн 10 дахь жилдээ
Олимпийн одод уламжлалт тэмцээн болно /Тэмцээний зааварыг хөлтөрбөртэй нь хамт хавсаргав/ МУ-ын хөдөлмөрийн баатар, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, МҮОХ-ны ерөнхийлөгч, Улсын их хурлын гишүүн агсан Ш.Отгонбилэгийн нэрэмжит Олимпийн одод тэмцээний 10 жил “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 35 жил, Спорт цогцолборын 30-н жилийн ойн нэрэмжит өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээний заавар Тэмцээний зорилго Монголын улсын хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэгийн нэрэмжит чөлөөтб өхийн өсвөр, залуучуудын Олимпийн …
-
2 December
Ч.Даваабаяр: МҮОНТ-ийн уран бүтээлчид өөрсдөө шинэчлэлийг хүсэж байна
МҮОНТ-ийн захирлын албан тушаалаас хэдхэн хоногийн өмнө чөлөөлөгдсөн Ч.Даваабаяртай ярилцлаа. -Та залуу хүний хувьд МҮОНТ-ийн захирлаар томилогдоод хэр тулгамдаж байсан бэ, анх? Би хэвлэл мэдээллийн салбарт ажиллаад 16 жил болж байна. Миний хувьд энэ нь шинэ салбар биш. Ялгаа нь, өмнө нь би хувийн хэвшлийн салбарт ажилладаг байсан. Эхлүүлсэн, эрхэлсэн радио, сонин, сэтгүүлээ аль алиныг нь амжилтад хүргэсэн. ETV-ийн захирал …
-
2 December
Хятадууд өнөөдөр анх удаа сар руу пуужин хөөргөнө
Өнөөдөр БНХАУ-ын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал тохиох гэж байна. Тодруулбал, тус улсын сансар судлалын агентлаг өнөөдөр сар руу анх удаагаа өөрийн “Чанъэ-3” хэмээх пуужинг хөөргөх гэж байгаа юм. Тус пуужин зөөвөрлөгчийн тусламжтайгаар “Юйту” хиймэл дагуулаа орон нутгийн цагаар 13:10 цагт Сычуань мужийн Сычань сансрын хөлөг хөөргөх талбайгаас хөөргөх аж. Уг аппарат нь зургаан дугуйнаас бүрдэх бөгөөд төхөөрөмж нь 30 …
-
2 December
“Галзуу хурд”-ын од Пол Волкер нас баржээ
“Галзуу хурд” киноны гол дүрийн жүжигчин, од Пол Волкер өнгөрсөн 11-р сарын 30-ны өдөр автын осолд орж амиа алджээ. Дэлхий дахинаа олон мянган шүтэн бишрэгчтэй болсон, чадварлаг жүжигчин эр маань 40 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд тэрээр нас барах үедээ Лос-Анжилес хотноо найзтайгаа хамт машинаар зугаалж явсан байна. Гэвч Пол Волкер тухайн үед жолооны ард сууж яваагүй бөгөөд түүний …
-
2 December
Жулиа Робертс гэр бүлийнхэнтэйгээ энэ зун Монголд амарна
“Хөөрхөн хүүхэн”-ээс хойш 20 гаруй жил өнгөрсөн ч Жулиа Робертс дэлхийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчин болсон гэдгийг кино сонирхогчид андахгүй мэддэг. Оксарын шагналт жүжигчин Жулиа Робертс 1999 онд Монголд ирж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт малчин айлын гэрт хэд хоног амьдарч байсан. Алдарт жүжигчин бүсгүй: “Star Magazine”-д ярилцлага өгөхдөө миний сэтгэлд үлдсэн хоёр орон байдаг. Нэг нь Исланд. Нөгөө нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл