virtual
October, 2013
-
8 October
Нэгдүгээр эгнээг чөлөөлөөгүй тээврийн хэрэгслийг торгоно
НИТХ-аас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос “Таван шар” хүртэл авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, хүүхдийн болон ажилчдын автобус, стандартын шаардлага хангасан таксийг явуулахаар тогтоосон. Мөн хоёр эгнээтэй автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр дээрхи …
-
8 October
Хоббитой байх нь зөнөх явцыг удаашруулдаг
Ном унших, юм нэхэх гэх зэрэг хобби нь хvнийг зөнөхөөс урьдчилан сэргийлдэг болохыг АНУ-ын “Маёо” эмнэлгийн мэргэжилтнvvд тогтоожээ. Тодруулбал, судалгаанд 70-89 насны ой санамж муутай 200 хvнийг оролцуулсан бөгөөд тэднийг ой санамжийн хувьд асуудалгvй хэвийн хvмvvстэй харьцуулан vзжээ. Эрдэмтэд нэгдvгээр багийн гишvvдээс 50-55 насандаа юу хийдэг байсныг нь асуухад дундаж насандаа боловсрол эзэмшсэн, өдөр бvр юм нэхэж гар урлалаар хичээллэдэг байсан …
-
8 October
10 САРД ЗУРГААН УУЛЗВАР АШИГЛАЛТАД ОРНО
Нийслэлийн автозамын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд 33 уулзвар өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 12 уулзварыг ашиглалтад оруулаад байгаа билээ. Үүн дээр нэмээд дахин зургаан уулзварын ажил одоо дуусах шатандаа орж байна. Тодруулбал, ТЭЦ3 болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн урд уулзваруудын зам барилгын ажил дуусч, өнгө хучилт хийж, зорчих хэсгийг бүрэн нээсэн. …
-
8 October
“Miss and Model”-ын гуравдугаар шатны шалгаруулалт амжилттай боллоо
Мэргэжлийн моделиудын ширүүн өрсөлдөөн дунд зохион байгуулагдаж буй “Miss and Model” фестивалын гуравдугаар шатны шалгаруулалт “Бренд хувцас амилуулах” төрлөөр Маршал тоуны “М АРТ” галлерейд “Хайрын хурим” салоны дизайнеруудын бүтээлийг амилуулсанаар зохион байгуулагдлаа. Тэрээр шилдэг моделиор хувийн дугаар 11 Халиунаа тодорч “TV ZONE” сэтгүүлийг нүүр хуудсыг чимэх эрхийн эзэн боллоо. Ийнхүү мэргэжлийн өндөр түвшинд амжилттай зохион байгуулагдаж буй “Miss and Model”фестивалын ерөнхий зохион байгуулагчаар “Андра …
-
8 October
Д.Сугар: Би гэрээнд баталгаа гаргаж гарын үсэг зураагүй
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан үндэслэлээр шалгагдаж буй “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэгг зарим төрийн өндөр албан тушаалтнуудаас мэдүүлэг, тайлбар авч буй юм. Тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугараас Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс гэрчийн мэдүүлэг авсан байна. Түүнийг “Жаст” группийн захирал Ш.Батхүүд “Эрдэнэт”-ийг барьцаалан зээл авахад …
-
8 October
“Мобиком” С.Жавхлангийн дууг зөвшөөрөлгүй ашиглаж 300 сая төгрөг олсон нь тогтоогдсон
Томоохон компаниуд хуулийн цоорхойг ашиглаж иргэдийг хохироож байгаа тохиолдол гарах болсон. Тухайлбал, “Мобиком” корпораци гавьяатжүжигчин С.Жавхлангийн уранбүтээлийг өнгөрсөн онуудад зөвшөөрөлгүйгээр ашиглаж, орлого олсон гэх хэрэг шүүхийн шатанд гацжээ. Энэ тухай болон шүүхийн байгууллагын шинэчлэлийн талаар өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа. –Гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Мобиком” компанид гаргасан гомдол хэрхэн шийдэгдэж байна вэ. Өнгөрсөн жилээс эхэлсэн асуудал байх аа? -Зохиолч, дуучид, сэтгүүлчид зэрэг оюуны өмч бүтээдэг хүмүүс бүтээлийнхээ үр шимийг хүртэх ёстой. Гэтэл Монголын сэхээтнүүдийн оюуны өмч, бүтээлийг янз бүрийн хэлбэрээр хулгайлж, ашиглаж, нийтэд тарааж, өөрсдийн орлого болгодог тохиолдол түгээмэл байдаг. Үүний нэг тод жишээ “Мобиком” компани 2008, 2009, 2010 онд гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуунуудыг зөвшөөрөлгүйгээр гар …
-
8 October
Багшаасаа айсан хоёр хүү хичээлдээ явахгүй өдөржин гадаа зогсчээ
Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн 5а ангийн багш хүүхдүүдийг хураалгах ёстой мөнгийг нь цагт нь өгөөгүйн төлөө зодож, элдэв бусаар харааж дарамталжээ. Энэ тухай хүүхдүүдийн ээж нь хэвлэлд хандсан байна. Тодруулбал, 79-р сургуулийн 5а ангиин анги даасан багш Б.Бадамжүгдэр ангийнхаа хоёр ихэр хүүг саван угаалгын нунтаг, ариун цэврийн цаасны мөнгө, анги хуримтлалын 10 мянган төгрөг, сургууль хөгжүүлэх зургаан мянган төгрөг өгөөгүй …
-
8 October
МАХН-ын дарга Н.Энхбаяр он гартал эх орондоо ирэхгүй
МУ -ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр суллагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр өршөөгдсөн даруйдаа биеэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон. Түүнийг эсийн алдагдалд орсон хэмээн онош тавиад байсныг БНСУ-ын эмч нар баталсан юм. Одоо тэрбээр анх очсоноосоо биеийн байдал нь сайжирч бага зэрэг жин нэмсэн гэнэ. Мөн хоёр ч хагалгаанд орсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба эргээд ирсэн. Хэдийгээр биеийн …
-
8 October
Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг 20 жилийн хугацаанд юу хийж бүтээснээ удахгүй тайлагнах болно
Монголын рок попын түүхэнд бүтэн 20 жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. Энэ жил 20 жилийн ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж буй тус хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяртай цөөн хором ярилцсанаа хүргье. -Хурд хамтлагийн 20 жилийн ойн энэ онд тохиож байна. Энэ талаар? – Хурд хамтлаг …
-
8 October
Цалин тэтгэвэрийг нэмэхдээ өмнөх шигээ хавтгайруулж шоудахгүй
Улсын их хурлын намрын чуулганаар ирэх оны төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 200 гаруй тэрбум төгрөг тусгасан байна. Үүнийг өөрчлөхгүйгээр баталбал, ирэх онд иргэдийн цалин тэтгэврийг дээрх хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой юм байна. Гэхдээ цалин тэтгэврийг нэмэгдүүлэхдээ урьд өмнөх шиг нийтээр нь хавтгайруулж, шоудах байдлаар хийхгүй гэдгийг Сангийн сайд Ч.Улаан мэдэгдсэн юм. Тодруулбал, ирэх онд цалин тэтгэврийг нэмэгдүүлэхдээ …
-
8 October
Кардашианы шинэ галбир /фото/
Бяцхан Норт охиноо төрүүлсэнээс хойш нэлээд цаг хугацааг үдээд буй үзэсгэлэнт Ким Кардашиан шинэ стильтэй болж, галбир нь ч өөрчлөгдөөд байгаа билээ. Түүний хамгийн сүүлийн үед хэвлэлийнхэний дуранд өртсөн зургуудаас хүргэж байна.
-
8 October
Захуудыг нүүлгэх асуудлаар иргэдийн саналыг авна
Нийслэлийн захиргаанааас замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хот доторх зах худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх санал гаргасан. Харин өнөөдөр 14 цагаас нийслэлийн Иргэний танхимд “Захуудыг нүүлгэн шилжүүлэх асуудлаар иргэдийн санал авах нээлттэй хэлэлцүүлэг” болох гэж байна. Хэлэлцүүлэгт нийслэлийн ЗДТГ-ын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр оролцох юм байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл