нийслэл

April, 2020

  • 6 April

    Нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламж 6 хувиас давах боломжтойг мэргэжилтнүүд онцолж байна

    Өнгөрөгч онд Улаанбаатар хотын нийт 12 байршлыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн болгон, нийслэлчүүдийн мэдэлд буцаасан байна. Улаанбаатар хотын 470,444 га газрын 570 гаруй га талбай нийтийн эзэмшлийнх байдаг. Харин энэ үзүүлэлт нэг жилийн дотор 10 га-гаар нэмэгджээ. Тухайлбал, Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайгаас эхлээд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн,Тагнуулын ерөнхий газрын байрны …

  • 2 April

    Барилгын компаниудад хугацаатай албан мэдэгдэл хүргүүлжээ

    Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, зохицуулалтын газрын орлогч дарга О.Оджаргал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсийн дарга И.Баттөгс нар орчны аюулгүй байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа газрыг илрүүлэн судлах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, …

  • 2 April

    Баянзүрх дүүрэгт давтан ариутгал хийж байна

     Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шинэ коронавирус буюу /COVID-19/ өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс ариутгал, халдваргүйжүүлэлтийг эхлүүлсэн билээ. Эхний ээлжийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг Баяндэмбэрэл ХХК-иас ариутгалын хоёр баг гарган 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр дүүргийн 28 хорооны байр болон төр захиргааны байгууллагуудад хийж гүйцэтгэсэн. Тэгвэл тус байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд  2 дахь удаагийн …

March, 2020

  • 22 March

    65 мянган угаарын хий мэдрэгчийг айл өрхөд хүргэхэд бэлэн болжээ

    Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж эхний ээлжинд ирсэн 70 мянган өрхөд суурилуулж заавар зөвөлгөөг нь хүргэсэн. Гэвч үлдсэн угаарын хийн мэдрэгчийг үйлдэрлэгч БНХАУ-д шинэ төрлийн короновирусын халдвар тархаж, үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаанд зогссонтой холбоотойгоор угаар мэдрэгчийг үйлдвэрлэх, тээвэрлэн ирэх, айл өрхүүдэд тараах асуудал хойшилсон байсан. Хэд хоногийн өмнөөс эхлэн угаар …

  • 11 March

    Нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлуудын нэг нь “Тэнгэрийн тойрог” төсөл байлаа. “Тэнгэрийн тойрог” төслийг Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх “Алсын хараа-2050”, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрт тусгасан, хотын захиргаа ч үүнийг дэмжин “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд оруулахаа илэрхийлсэн байна.   Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох …

November, 2019

  • 26 November

    “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж ажлаа дүгнэлээ

    Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан оюутан залуусын дунд зохион байгуулах “Хотын соёлд манлайлцгаая” хөгжлийн хөтөлбөрийг “Залуусын өөрчлөлтийн үндэсний хөдөлгөөн” ТББ аравдугаар сарын 20-иос арваннэгдүгээр сарын 26-ны хооронд амжилттай хэрэгжүүлэн өнөөдөр Хүүхдийн ордонд хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд хөтөлбөрт хамрагдсан 300 гаруй оюутан залуус оролцлоо. Хөтөлбөрийн хүрээнд МУИУС, МУБИС, АШУҮИС, СУИС, “Отгонтэнгэр”, “Этүгэн”, “Дотоод …

  • 25 November

    С.Амарсайхан: Ажил хариуцсан албан тушаалтнууд эрхэлсэн ажилдаа эзэн болж хариуцлагатай ажилла

    Нийслэлийн онцгой комиссын 12 дугаар хурал боллоо. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1016 дугаар захирамжийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, борлуулалт, түгээлтийн байдал, түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд авч хэрэгжүүлж байгаа ажлын тайланг төвийн зургаан дүүргийн онцгой комиссын гишүүд хүргэлээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах “Баянзүрх дүүргийн …

  • 22 November

    Сайжруулсан түлш савлах ажлыг 1.2 сая төгрөгөөр цалинжуулна

    Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар,  “Тавантолгой түлш” компанитай хамтран 500 ажлын байр зарласан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг, Хөдөлмөр эрхлэлтийн  газрын Сургалт судалгааны хэлтсийн дарга С.Нямдорж нар өгөв. Сайжруулсан түлш савлах ажил хийх сонирхолтой иргэдийг  нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын “Цагийн ажлын бирж”-д бүртгэж, Тавантолгой түлш ХХК-тай гэрээ байгуулах аж. “Гэрээ байгуулсан иргэд нийгмийн даатгал …

  • 20 November

    Төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарын гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг танилцуулж байна

    Нийслэлийн онцгой комиссын есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-н хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх …

  • 19 November

    “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг дахин зарлалаа

    Улаанбаатар хотыг хөгжүүлэх Хүн төвтэй бодлого, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжил /Х.О.Т/ бодлогын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу Иргэдийн ая тухтай, замын хөдөлгөөнд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, авто машины хөдөлгөөнд саад учруулахгүй байх явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төслийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор загвар зураг төсөл боловсруулах уралдааныг …

  • 18 November

    Албаны машиныг хувьдаа ашиглавал ажлаас нь чөлөөлнө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид “Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж төрийн байгууллагын эд хөрөнгө, техник, албан мэдээллийг хувийн зорилгоор ашиглан завшихгүй байх, ажил үүргээ цаг тухайд нь биелүүлж ажиллахыг төрийн байгууллагын удирдлага, төрийн албан …

  • 15 November

    Хотын Захирагчийн санаачилгаар сургуулийн автобус 33 чиглэлд үйлчилж эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, сурагчдыг эрүүл аюулгүй орчинд зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сургуулийн автобус”-ыг өнөөдрөөс эхлэн туршилтаар явуулж эхэллээ. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын авто баазаас Ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 гаруй сурагчийг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгааг үндэслэн 33 чиглэлд 40 автобусаар үйлчлэхээр хөдөлгөөнд гаргаж байна. Нийслэлийн Засаг …

August, 2019

  • 27 August

    “Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн гишүүд хуралдлаа

    2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 270 дугаар тогтоолын дагуу  “Тавантолгой түлш” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр хуралдаж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, үйл ажиллагааны бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлуудын  талаарх танилцуулга мэдээллийг сонслоо.  “400 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож нийт 504 жижиглэн цэг байгуулсан. 42 дундын бөөний төвөөс жижиглэнгийн цэгийг хангана. Батлагдсан орц, жорын дагуу …

August, 2014