Төвийн аймаг

February, 2016

  • 2 February

    Дархан-Уул аймагт Удирдах ажилтны зөвлөгөөнийг сар бүрийн 29-нд хийхээр тогтжээ

    Дархан Уул аймгийн  Удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 29-ний өдөр боллоо. Уг зөвлөгөөнөөр Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”, “Хүүхэд харах үйлчилгээг зохицуулах журам”-ын талаар, Хариуцлагатай жижүүрийн хуваарь танилцуулах, СӨХ-ны төлбөр, инженерийн шугам сүлжээний ашиглалтын талаар, МУЗГ-ын 2015 оны 467 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулагдах Монголын бүх ард түмний 14 дүгээр их наадмыг зохион байгуулах хороог …

January, 2016

  • 28 January

    Д.Баасанжав: Дархан-Уул аймгийн хүн ам их төвлөрч байгаа газруудад дугуйн зогсоол, гэрэлтүүлэг, камер суурилуулна

    Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Баасанжавтай ярилцлаа -Хөгжлийн бодлогын хэлтэс энэ онд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ? -Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс нь Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Ус, цаг уур орчны шинжилгээний алба, Хүнс, хөдөө аж ахуйн газар гэсэн агентлагтай хамтарч ажилладаг. Дархан-Уул аймгийн ИТХ-аар 2016 оны төсөвт олон ажил хийхээр төсөвлөсөн ч харамсалтай нь эдийн засгийн хямралтай холбоотойгоор өнгөрсөн жилүүдийнхээс гуравны нэгээр танагдсан гэж …

  • 25 January

    Дархан: Өсвөр үеийн цаначдын “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн” анх удаа Дархан-Уул аймагт боллоо

    Өсвөр үеийн  цаначдын “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг  уржигдар  /2016.01.23/ Монгол улсын спортын мастер Б.Даваажавын нэрэмжит болгон Дархан-Уул аймагт анх удаа зохион байгуулжээ.  Тэмцээний нээлтэнд аймгийн НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир, Монгол улсын спортын мастер Б.Даваажав болон ахмад дасгалжуулагч  Х.Ичинхорлоо, н.Хүрлээ нарын хүндэт төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр Монгол улсын спортын мастер Б.Даваажавыг ЗАМХХолбооноос Монгол улсын цанын спортод гаргасан амжилт, идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг үнэлж “Биеийн тамирын тэргүүн медаль”-иар шагналаа.  “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-д Архангай, …

  • 22 January

    Дархан-Уул: Хөгжлийн банкны бондоос 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авчээ

    Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нар Дархан-Уул аймагт ажиллалаа.Тэд Хөгжлийн банкны бондоос нэг тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт авсан үйлдвэрүүд болох  “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Дархан минж”, “Дархан нэхий”, “Дархан гурил”,  “Монгол лааз үйлдвэр” “Эко Ноос” зэрэг үйлдвэрүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, удирдлагууд, ажиллагсадтай санал бодлоо солилцсон юм. Хөгжлийн банкны бондын хөрөнгөөр 2012 оноос эхлэн манай аймагт чиглэл бүрээр …

  • 22 January

    Дархан-Уул: Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журмаа шинэчилжээ

    2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр баталсан Эрүүл мэнд, Спортын сайдын тушаалаар Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын журмыг шинэчлэн баталсан байдаг. Тус журмын дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэд байгуулагдсан комисс энэ сарын 20-ны өдөр хуралдсан байна. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй иргэд өмнө нь Эрүүл мэндийн газраас зөвшөөрөл …

  • 21 January

    Дархан-Уул: “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлэе” аянг зохион байгууллаа

    ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлэе” уриан дор  хоёр сарын аяныг эхлүүлээд байна. Уг аянд  Ардчилсан залуучуудын холбооноос санаачилсан бөгөөд Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн ажиллаж байна. Эдгээр байгууллагууд аяны хүрээнд ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад мансууруулах бодис, архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай сургалтыг явуулж эхэллээ.Өнөөдөр /2016.01.20/ Дархан сумын …

  • 19 January

    П.Эрдэнэбат: Санаачилгатай, сэтгэлтэй ажиллавал болохгүй бүтэхгүй ажил гэж байхгүй

    Ярилцлагын хойморт Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатыг урьлаа. – Сайхан өвөлжиж байна уу. Дархан-Уул аймгийн нутгаар өвөлжилт ямар байна? Сайхан. Та бүхэн сайхан өвөлжиж байна уу. Энэ жилзундаа гантай байснаас аймгийн ихэнхи газар нутгаар цас ахиу орох, эрс хүйтрэх төлөвтөй байгаа. Аймгийн онцгой комиссоос энэ өвлийг өнтэй давах бэлтгэл ажлыг зохион байгуулж, тодорхой хэмжээнд хангасан гэж үзэж байгаа. – Танай …

  • 16 January

    Дархан-Уул аймаг: ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлнэ

      Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. ISO 9001 стандарт гэдэг нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт. Тус стандартад үйлчилгээ үзүүлэх, ажлын чанарыг удирдах болон хянах тогтолцооны шаардлага үзүүлэлтийг заасан бөгөөд бүхэлдээ хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээг зөв зохистой хангахуулахад чиглэдэг. Ер нь энэ стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, …

  • 14 January

    Дархан-Уул аймаг: Ардчилсан Үндсэн хууль батлалцсан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

    Өнөөдөр шинэ Үндсэн хуулиа баталсны 24 жилийн ойн өдөр өчигдөр тохиоллоо.  1992 оноос хойш жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдрийг манай улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт баярын өдөр хэмээн тэмдэглэж ирсэн. Жил бүрийн энэ өдрөөр Дархан-Уул аймгийн удирдлагууд  шинэ …

  • 14 January

    Дархан-Уул аймаг: Ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

    Дархан-Уул аймгийн  ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас санаачлан өчигдөр “Арилжааны банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ ба хэрэглэгчдийн үнэлэмж” нээлттэй хэлэлцүүлгийг  зохион байгууллаа.  Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дарга нээж, арилжааны банкуудаас гаргадаг  цалин, тэтгэвэр, төсөл, орон сууц зэрэг үндсэн зээлүүдийн одоогийн нөхцөл байдлын ялгааг харьцуулсан судалгааг танилцуулсан юм. Мөн “Дархан-Уул аймгийн банкны салбарын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр Монгол банкны хэлстийн захирал Д.Дарханбаяр мэдээлэл хийлээ. Хэлэлцүүлэгт Хаан банк, …

November, 2015

  • 24 November

    Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээг дүгнэв

    “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймагтай хамтран 2013-2015 онд байгаль орчин-экологи, үйлдвэрлэл-технологи, зам, тээвэр-харилцаа холбооны чиглэлээр 58.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 2013-2015 онд хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын нээлттэй тайлангийн хурал өнөөдөр “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Тайлангийн хуралд төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 80 гаруй төлөөлөл, Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд оролцов. Үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймгийн …

October, 2015

  • 26 October

    Эрлийн ажиллагааг түр зогсоожээ

    Сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Эмтийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15км-т/ айлын хуриманд очсон нутгийн иргэн Б /21 настай, эрэгтэй/ 2015.10.17-ны өдрийн 01:00 цагийн орчим согтуу гарч яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 2015.10.21-ний өдрийн 10:56 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан …

  • 24 October

    Сураггүй алга болсон иргэнийг хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

    Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Эмтийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15км-т/ айлын хуриманд очсон нутгийн иргэн Б /21 настай, эрэгтэй/ 2015.10.17-ны өдрийн 01:00 цагийн орчим согтуу гарч яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 2015.10.21-ний өдрийн 10:56 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тусаймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 …

  • 23 October

    Хөвсгөл аймагт сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

    Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Эмтийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15км-т/ айлын хуриманд очсон нутгийн иргэн Б /21 настай, эрэгтэй/ 2015.10.17-ны өдрийн 01:00 цагийн орчим согтуу гарч яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 2015.10.21-ний өдрийн 10:56 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус сумын Цагдаагийн хэсгийн 2 албан хаагч, 1 автомашин, …

  • 19 October

    Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймгууд онлайн хурал хийлээ

    Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д  өнөөдөр /2015.10.19/ Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймгууд онлайнаар холбогдон дүрст хурлыг зохион байгууллаа. Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дунд хугацааны үнэлгээ хийхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Пол Ван Хүүф Монгол Улсад ажиллаж байгаа билээ. Төслийн хүрээнд төлөөлөгчдийн, …