Төвийн аймаг

October, 2015

  • 14 October

    Архангай аймгийн удирдах албан тушаалтнууд ажилтнаа зодож гэмтээжээ

    Сүүлийн үед төрийн албаны танхайрал нийгэмд нэлээдгүй шүүмжлэлийг дагуулаад байна. Хамгийн саяхны жишээ гэхэд Төв аймгийн Баянчандмань сумын удирдлагуудад зодуулсан гэх бүсгүй ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж буй. Мөн цагдаагийн албан хаагч нар архины халуунд нэгнийхээ алтан аминд хүрсэн гэх харуусам мэдээ нийгмийг цочруулсан. Тэгвэл Архангай аймгийн ЗДТГ-ын холбогдох удирдах албан тушаалтнууд ажилтнаа зодож гэмтээсэн талаар “Архангайн мэдээ” фэйсбүүк хуудсанд тавигдсан байна. Тус …

  • 13 October

    Орхон аймагт сэтгэцийн эмгэгтэй 1350 орчим иргэн байна

    “Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих дэлхийн өдөр”-ийг Орхон аймаг “Сэтгэцийн өвчтэй иргэний нэр төрийг хамгаалах” сэдвийн хүрээнд тэмдэглэлээ. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв жил бүрийн аравдугаар сарын арванд уг өдрийг тэмдэглэж сэтгэцийн эрүүл мэндийн талаар сургалт, сурталчилгаа явуулдаг юм. Үүний хүрээнд сэтгэцийн эмгэгтэй өвчтөний ар гэрийхнийг зөвлөгөө, мэдээллээр хангаж харин эмч нарт ийм төрлийн өвчтөнийг ялгаварлахгүй байхад анхаарах сургалт хийлээ. Мөн Өрхийн …

  • 6 October

    Баянтээгт нарны цахилгаан станц баригдана

    Өвөрхангай аймгийн Нарийн тээл суман дахь Баянтээгийн нүүрсний уурхайн орчимд 8 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын суурь тавих ёслол өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 25 сая.ам.долларын өртөгөөр босох энэ нарны цахилгаан станц ашиглалтад орсноор Өвөрхангай, Баянхонгор аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах бас нэг эх үүсвэр бүрдэх юм. Шавь тавих ёслолд УИХ-ын гишүүн А.Тлейхан, Өвөрхангай аймгийн ИТХ-ын …

September, 2015

  • 28 September

    С.Бямбацогт гишүүн Хэнтий аймагт ажиллалаа

    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын ахалсан баг “Бид хамтдаа” аяны хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров сум, Бэрх тосгонд ажиллаж ард иргэдтэй уулзлаа. Тэрээр өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийг танилцуулж, иргэдийн асуултад хариулан, санал хүсэлтийг нь сонссон юм.                Бэрх тосгон нь Батноров сумын VII багт харьяалагддаг аж. Тиймээс төрийн …

  • 28 September

    Төвийн бүсийн АН-ын гишүүд чууллаа

    Монгол хүн эрх чөлөөтэй болж, аюулгүй орчинд ажил орлоготой, эрүүл саруул, ирээдүй хойч нь эрдэм боловсролтой байх алсын харааг зорилгоо болгон Ардчилсан нам 2012 оны сонгуульд “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн билээ. Энэ хүрээнд “Монгол хүн 2020-Өнөөдөр, маргаааш…” бүсийн чуулганыг баруун, зүүн, хангайн бүсэд зохион байгуулсан бөгөөд өнөөдөр төвийн бүсийн аймгууд Дархан-Уул аймагт чуулж байна. Энэхүү чуулганд Өмнөговь, Орхон, …

  • 26 September

    Хөвсгөл аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 126 дугаар зарлигаар Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадам, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний төлөөх үйлсэд түүчээлэн оролцож, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд …

  • 23 September

    Эрдэнэт –2040 он хүртэлх сорилт боломжууд

    “Эрдэнэт – 2040” хөгжлийн форумд зориулав 40 хүрэхгүй жилийн түүхтэй, Эрдэнэт хотоор овоглож энэ газар шороонд төрсөн унаган хүүхдүүд нь дөнгөж дөчин насыг шүргэж байгаа залуухан хотод бид амьдардаг. Гэхдээ Монголчууд бидний ярьдгаар түрүүлж гарсан чихнээс сүүлд ургасан эвэр илүү хэмээн хэлдэгчлэн Эрдэнэт хот маань өдгөө Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувийг үйлдвэрлэж, улсын төсвийн хамгийн гол бүрдүүлэгч болж байна. …

  • 21 September

    Цагаан зээрт дохиололтой хүзүүвч зүүжээ

    Дорнодын талд бэлчээрлэх цагаан зээрийг хамгаалах зорилгоор дохиолол суулгаж эхэлжээ. Судалгааны багийнхан энэ сарын 1-нээс эхлэн Тосон хулстайн байгалийн нөөц газарт арав гаруй цагаан зээрт дохиолол тавьжээ. Цагаан зээрт дохиолол суулгаснаар нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь илрүүлэн тогтоох судалгаа шинжилгээний чухал ач холбогдолтой аж. Энэхүү ажлыг ШУА, Байгаль хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллага хамтран хийж байна. Ангийн улирал эхэлснээр цагаан зээрийг сүргээр …

  • 17 September

    Дорнод аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

    Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2015 оны 09 дүгээр сарын 15-18–ны өдрүүдэд бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна. Сургуулийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. ОБЕГ-ын штабын дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар  нээлтийн ажиллагаанд оролцож сургуулийн явцтай …

  • 17 September

    Ургац хураалт 1,4 хувьтай байна

    Дорнод аймгийн хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар улаан буудай 800 га, тосны ургамал 740 га, гурвалжин будаа 800 га, эмийн ургамал 800 га-д тус тус ангилан хадалт хийж ургац хураалт 1,4 хувьтай байна. Халхгол сумын “Үйзэн тал” ХХК улаан буудайн анхны хураалтыг хийж 180 га шуудаар хурааж 310 тн ургац хураан авч  41,9 тн улаан буудайг Дорнод гурилын үйлдвэрт  тушаав. …

  • 7 September

    Ерөнхий сайд Булган аймагт ажиллалаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Булган аймгийн Хангал, Сэлэнгэ сумын нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа “Сүмийн нуга” хоршоо, “Молор эрдэнийн түрүү” ХХК, “ИНТОСЭ” ХХК-ийн тариалангийн талбайд очиж, тариаланчидтай уулзлаа. Булган аймгийн хэмжээнд  энэ онд 35408 га талбайд улаан буудай, 1293 га талбайд арвай, 42 га талбайд бор будаа тариалжээ. 6, 7 дугаар сард хэт халж, хур тунадас багатай байсан нь таримал ургамлын …

August, 2015

  • 28 August

    Цэцэрлэг хотод хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг 100% хүргэлээ

    2015-2016 оны хичээлийн жилд Архангай аймгийн хэмжээнд нийт 35 цэцэрлэг 2-5 насны 6911 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Энэ хичээлийн жилд зөвхөн Цэцэрлэг хотын хэмжээнд 550 хүүхдийг шинээр хүлээн авах хүчин чадал бүхий таван цэцэрлэг ашиглалтанд орсноор цэцэрлэгийн хүртээмж 100% хүрлээ. Аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 90%-д хүрсэн нь өмнөх онуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт хэмээн мэргэжлийн хүмүүс …

  • 21 August

    Архангайн цагдаагийн газраас “Эрчимжүүлэлт” арга хэмжээг зохион байгуулав

    Архангай аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түтгэлзүүлсэн хэргүүдийг илрүүлэх, шийдвэрлэх, илрүүлэлтийн түвшинг ахиулах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан, ЭБШХ-ийн 205.1.2-т заасан үндэслэлээр түтгэлзүүлсэн хэргүүдэд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол, этгээдүүдийн хаяг байршлыг тогтоон, олж баривчлах, үйлдэгдэж байгаа орон байр болон мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Эрчимжүүлэлт” нэгдсэн …

  • 20 August

    Архангай аймгийн Эрүүл мэндийн газар 90 жилийн ойн баяраа тэмдэглэлээ

    Архангай аймагт эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Тэртээ 1921 онд жанжин Сүхбаатарын гарын үсэг бүхий шийдвэрээр“Өвчтэй хүмүүсийг эмчлэх хороо” нэртэйгээр Эрүүл мэндийн мэргэжлийн алба анх үүсэн байгуулагдсан цагаас хойш тус аймгийн эрүүл мэндийн салбар есөн арван жилийн баялаг түүхийг бүтээгээд байна.     Энэхүү ойн арга хэмжээнд Эрүүл мэнд спортын яамны Төрийн захиргааны удирдлагын …

  • 14 August

    Хэрээ хэрээнийхээ харыг гайхав

    “Хоёр хар хэрээ зэрэгцэж суугаад нэг нь нөгөөгөө  чи надаас илүү хар гэхэд, өнөөх нь үгүй ээ, чи надаас илүү хар гэж бие биенийхээ харыг гайхсан”  тухай яриа байдаг. Энэ яриагаар  бие биенээсээ ялгарахааргүй адилхан хүмүүсийг ард олон шоглон хэлдэг. УИХ ээлжит бус чуулганыг зарлан  10 хоног хуралдаалж хэд хэдэн хууль батласны дотор Өршөөлийн тухай хуулийг батласан. Энэ хуулийн хүрээнд …