Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 50 жилийн ойг тус тус тохиолдуулан Дархан-Уул аймгийг …
Төвийн аймаг
August, 2015
-
13 August
Сүхбаатар аймгийн удирдлагуудтай цахим ярилцлага хийлээ
Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулдаг уламжлалт цахим ярилцлага өнөөдөр /2015.08.13/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд боллоо. Энэ удаагийн цахим ярилцлагад Улсын Их Хурлын гишүүн М.Зоригтын зөвлөх Н.Шинэбаяр, Сүхбаатар аймгийн удирдлагууд болон Сангийн яам, Хүнс, Хөдөө аж ахуйн яамны холбогдох албаны хүмүүс оролцов. Ярилцлага улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд аймгийн өнөөгийн төсөв, …
-
11 August
Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ ШУА-ын Түүх Архелогийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа
Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ ШУА-ын Түүх Архелогийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Монгол Монакогийн хамтарсан “Хойд тамир – Хүннү” төслийн удирдагч Жером Магай Хойд тамирын хөндий, Баянцагааны хөндий, Авдархад,Гол мод бүхий нутагт орших чулуун зэвсгийн суурин, хүрэл, түрүү төмрийн үеийн булш, Хүннүгийн язгууртны булшийг судлах архелогийн ажлаа Засаг даргад танилцууллаа. Монако улсын нэн эртний хүн судлалын мүзейтэй хамтран ажиллаж …
-
10 August
Дарханы Засаг даргын “задарсан” үйлдэл
Төсвийн мөнгийг хувьдаа завшиж байр авсан, тендер будлиантуулсан, ойр дотны хүмүүсээ ажилд томилсон зэргээр байнгын хэл аманд орон нутгийн Засаг ноёдын нэг нь Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат. Улс орны эдийн засаг хямарч, хаа сайгүй бүсээ чангалсан энэ цаг үед засаг ноёдын тансаглал хэрээс хэтэрч, улам “гаарч” байгааг Дархан-Уул аймгийн засаг дарга С. Насанбаттай холбоотой олон асуудлууд гэрчлэх биз ээ. …
July, 2015
-
22 July
Жуулчдыг амраах биш тамлаж орхисон Хөвсгөлийн дүр зураг
Хөвсгөл зүг рүү энэ зун төмөр хүлэгтэй бүхэн жолоо мушгиж байна. Засмал замаар сүнгэнүүлсээр шууд Хатгал орчихож байгааг хэлэх үү. Цэнхэр “далай” руу ойртох тусам хөдөө нүдний гэм машины түгжрээ энэ наадмаар тэнд байдаг л нэг үзэгдэл болов. Хатгал орох хэсэг дээр гэхэд яг нийслэлийн зам шиг их түгжрээ үүссэн нь тавиад удаагүй шинэхэн засмалын буян л даа. Жижиг тэрэгнээс …
-
18 July
Архангай аймгийн Эрдэнэмандал сумыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнав
Архангай аймгийн Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан тус сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус суманд хүрэлцэн очиж гардуулж өгсөн юм. Архангай аймгийн Эрдэнэмандал сумыг шагнасан Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн …
-
16 July
“Сарлагийн наадгай-2015” тэмцээн Баянхонгорт болно
Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгонд 7 сарын 27-нд “Сарлагийн наадгай-2015” тэмцээн уламжлал ёсоор болно. Сарлагийн наадгай тэмцээн нь 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа аж. Бөхийн барилдаан Ихэр тугалны баяр Шилмэл бух шалгаруулах ёслол Сарлагийн сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа Сарлагийн сайхан айрагны уралдаан, дэмбээний тэмцээн Сарлагийн уралдаан тус тус болох аж. Хамгийн гол нь энэхүү баяраас олсон орлогыг “Халуунболор” төвийн саажилттай хүүхдийн …
-
1 July
Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүсэл зориг Булган аймгийн удирдлагуудад алга
Авлигатай тэмцэх газрын Булган аймагт ажилласан ажлын хэсэг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн дэлгэрэнгүй судалгаатай танилцаад аймгийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Л.Алтангэрэл нь Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг хавсран гүйцэтгэж буй нь авлигын эсрэг хууль тогтоомжид заасан давхар ажил эрхлэлттэй холбогдох хязгаарлалтыг зөрчиж буй асуудлыг аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт танилцуулж, уг зөрчлийг нэн даруй арилгуулах талаарх албан бичгийг хүргүүлжээ. Уг …
June, 2015
-
23 June
Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бэлтгэл сургалтын төвийн шав тавих ёслол боллоо
Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээний галын шав тавих ёслол болж өндөрлөлөө. Мөн уг нээлтэд зориулсан хүчит бөхийн барилдаан Бугын сангийн аж ахуйд болсон юм. Барилдаан болоод нээлтийн ажиллагааг үзэж сонирхохоор УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сумьяабазар, З.Баянсэлэнгэ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Г.Ганболд нарын …
-
21 June
Бэлгийн замын өвчлөлөөр Өмнөговь аймаг тэргүүлдэг гэв үү
Монгол Улсад жендэр гэх ойлголт тун хожуу орж ирсэн. Энэ үгийг ямар ойлголтод хэрэглэх ёстойгоо ч бид мэддэггүй байлаа. Харин сүүлийн жилүүдэд Ерөнхий сайдын дэргэд Жендэрийн үндэсний хороог байгуулж, эрэгтэй эмэгтэй хүмүүс нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох нөхцөл бололцоог хангах бодлого батлан хэрэгжүүлж эхэлсэн юм. Манайхан жендэр гэж ярихаар эмэгтэйчүүдийн асуудал мэтээр ойлгодог. Нийгмийн харилцаанд эрчүүдтэй адил оролцож чадахгүй байгаа, …
May, 2015
-
28 May
Өвөрхангай аймагт таргаван тахлын өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр үзүүлэх сургуулилт болж байна
Аялал жуулчлал, амралт сувиллын улирал угтаж төвийн бүсийн хэмжээнд зоонозын өвчлөлөөс, түүний дотор байгалийн голомтот таргаван тахлын өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр үзүүлэх сургууль Өвөрхангай аймагт зохион байгуулж байна. Энэ удаагийн үзүүлэх сургуулилтад Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон яамны газар хэлтсийн дарга нар, төвийн болон зүүн бүс Өвөрхангай, Архангай, Баянхонгор Сэлэнгэ, Хөвсгөл аймгууд болон Багануур дүүргийн Зоонзын төв, Өвөрхангай аймгийн Онцгой …
-
28 May
Өвөрхангай аймаг дахь БОЭТөвд үнэлгээний баг ажиллаа
БНТурк улсын Элчин сайдын яам, ДЭМБайгууллага, ЭМСЯамны үнэлгээний баг 2015 оны 05-р сарын 26-ны өдөр Өвөрхангай аймаг дахь БОЭТөвийн яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагаа болон тоног төхөөрөмжинд үнэлгээ хийлээ. Мөн аймгийн Засаг дарга, БОЭТөв, ЭМГазрын удирдлагуудтай уулзалт ярилцлага зохион байгуулав.
-
21 May
“Ногоон хэрэм” төслийн хүрээнд 800 хайлаас шинээр тарилаа
Манай улсад 9 дэх жилдээ хэрэгжиж байгаа “Ногоон хэрэм” төслийн хүрээнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд, холбогдох албаны хүмүүс хамтран өнгөрсөн 7 хоногт төсөл хэрэгжиж байгаа Өмнөговь аймаг дах Ойжуулалтын талбайд мод тарьсан юм. Монгол улсын цөлжилт эрчимтэй явагдаж байгаа бүс нутагт айлчилж ойн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг дэмжсэнээр Монгол-Солонгос хоёр орны Ногоон хэрэм ойжуулалтын тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уг …
-
21 May
Хонь, тэмээ ноослох цахилгаан багаж ашиглаж эхэллээ
Энэ онд орон нутгаас “Малчин” хөтөлбөрийг шинээр батлуулан хэрэгжүүлж эхлээд байгаа. Орон нутгийн малчдыг дэмжих, тэдний нийгэм, ахуй амьдралд нь тодорхой нөлөө үзүүлэх зорилготой уг хөтөлбөрийн хүрээнд эхний ажлууд хийгдэж эхэллээ. Тодруулбал, хонь тэмээний ноос хяргах цахилгаан багажийг туршилт хийгдлээ. Бүх сумдын МЭҮТ-ийн дарга, мэргэжилтнүүд болон сум бүрийн малчны төлөөллийг хамруулж Ханхонгор сумын Жаргалант багийн төвд сургалт зохион байгуулсан юм. …
-
14 May
Эрдэнэт хот гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх өрөөтэй боллоо
Өнөөдөр Тахарын албаны Орхон, Булган аймгийг хамарсан долоодугаар тойрогт гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх өрөөний нээлт боллоо. Уг ажлыг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тахарын алба өөрийн албаны байранд нээж байгаа аж. Тахарын алба өмнө нь энэ чиглэлээр нийслэлд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2 дугаар шүүхийн байранд тус тус нэг өрөөг тохижуулан ажиллуулж байгаа бөгөөд …